Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Нээлт хийсэн он сар өдөр: 2010 оны 6 сарын 11  /Premier нээлт 6 сарын 16/
Үргэлжлэх хугацаа: 2 цаг 6 мин
Төрөл: Адал явдалт
Найруулагч: Harald Zwart
Гол дүрд: Jackie Chan; Jaden Smith
Зураг авалт явагдсан газар: Хятад Бээжин
Гол дүрд: Jackie Chan; Jaden Smith
Дистрибютер: Sony Pictures
Movie Trailer



Товч танилцуулга:
12 настай Dre нь АНУ-ын Detroit хотдоо нилээд алдаршсан нэгэн байсан бөгөөд ээжийнх нь сүүлчийн карьерын нүүдэл нь Хятадад газардсан юм. Тэрээр Хятадын нийслэл Бээжин хотруу шилжин шинэ орсон ангийнхаа Mei Ying-д сайн болж цагийг хамтдаа өнгөрөөж их дотно хамтдаа байхыг хүсдэг болсон байв. Гэхдээ тэд ёс заншлын хувьд өөр учраас бага зэрэг төвөгтэй, боломжгүй мэт байлаа.  Бүр цаашлаад  ангидаа дайсантай болсон нь Cheng юм. Кунфугийн нутаг оронд Dre  түүний дайсан болох Cheng-аар шоглуулж шахагдаж , газар мэдэхгүй танихгүй хотод байхад хэцүү байсан боловч сан техникийн засварчин ноён Han-тай уулзсанаар түүний амьдралын хэв маягт нилээд өөрчлөлт гарсан гэж хэлж болно. Ноён Han  түүнд кунфу бол зодож цохилцох биш харин  яаж сэтгэлээрээ тайван байх, хүчээ тэнцвэржүүлэх арга барил болох, мөнхүү энэ урлагийн талаар зааж сургаснаар тэрээр дээрэлхүү хүмүүстэй тэмцэх ёстой гэдгийг ухаарсан үйл явдлууд өрнөдөг.

Энэхүү кино нь 1984 онд бүтээгдсэн бөгөөд дахин сэргээж  орчин үед гаргаснаар хүмүүсийн анхаарлыг татах адал явдалт,  амжилт ялалтыг эрмэлзсэн, мөн тухайн киноны гол баатар болох бяцхан хүү Jayden Smith мөн түүний каратегийн багш   болох  Jackie Chan нар тоглосон нь кино сонирхогчдын сонирхлыг татаж энэ зуны Box Office, кино фанатуудыг байлдан дагуулахаар  кино болсон байна.

Киноны уран бүтээлчдийн талаар мэдээлэл:
Harald Zwart:
1965 оны 7-р сарын 1-нд Нидерландад төрсөн. Тэрээр богино хэмжээний кино, хөгжлийн видео, дүрс бичлэгүүдийг удирдаж байсан бөгөөд түүний найруулсан кинонуудаас дурдвал: Agent Cody Banks, One Night at McCool's,  Hamilton and Lange Flate Ballær 2, The Pink Panther 2, Karate Kid зэрэг олон кинонд ажиллаж байжээ.

Jaden Smith:
1998 оны  7-р сарын  8-нд төрсөн, Алдарт жүжигчин  Will Smith-ийн хүү, Америкийн жүжигчин түүгээрч зогсохгүй бүжигчин гэх олон төрлийн авъяастай хүү юм. Түүний тоглосон уран бүтээлүүд нь:  “The pursuit of the happiness”, “The Day the earth stood still”, 2010 оны “Karate kid” кинонууд юм.

Jackie Chan:
1954 оны  4-р сарын  7-нд Хятадад төрсөн. Жүжигчин хошин урлагийн мастер, кино найруулагч, дайны үеийн жүжигчин гэх мэт маш олон нэр төрлийн цол хэргэмтэй домогт жүжигчин бөгөөд  түүний тоглосон анхны кино нь түүнийг 8 настай байхад буюу  1962 онд анх дэлгэцнээ гарч байжээ. Тухайн киноын нэр нь “Big and Little Wong Tin Bar”  байсан /гэхдээ тэрээр хүмүүстэй хамтарч туслах дүр бүтээсэн байна/ Түүний хамгийн алдартай инээдмийн кино нь 1980-1987 оны хооронд бөгөөд америкийн кино компанитай хамтарч ажилласнаар  “Cannon Ball Run” нэртэй уг кино нь  US$100 million орлоготойгоор дэлхийн хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтанд бичигдсэн байдаг. Тэрээр одоо америкийн кино компаниудтай хамтран амжилттай ажилласаар байна.
Fast Download from FILE.MN

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Jackie Chan & Jaden Smith - Karate Kid"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad