Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner


Сэтгэл судлалын шинжлэх ухааны судлах зүйл нь хүний сэтгэцийн үүсэл хөгжил, түүний физиологийн үндэс, сэтгэцийн дээд хэлбэр болох ухамсар, сэтгэцийн үйл ажиллагааны илрэлийн зүй тогтол, түүнд нөлөөлөгч хүчин зүйлс юм. 
Хүн бол нийгэм-түүхийн бүтээгдэхүүн юм.
Хүний сэтгэцийн төлөвшил хүүхэд насанд хүчтэй явагддаг. 
Хүн бол биологийн амьтныхаа хувьд түүхэн үйл явцын үр дүн юм.
Хүн бол анатоми физиологийн хувьд хамгийн дээд түвшний зохион байгуулалттай амьд организм.  
Нийгмийн нөлөөгөөр хувь хүн төлөвшин хөгжих процессыг бие хүний нийгэмшил гэнэ. 
Нийгэмшсэн бие хүний илэрхийлэл нь нийгэм-соёлын эзэмшилт юм. 

Амьтны зан үйл нь төрөлхийн зөн билгийн шинжтэй байдаг бол хүний зан үйл нь төрөлхийн болон олдмол шинжтэй байна. 

Хүн:
Өөрийн зан төлөвийг хянах
Өөрийн зан үйлийг бусдын нүдээр харах чадвартай байна. 

Сэтгэл судлалын мэдлэгийг эзэмшсэнээр: 
Өөрийгөө танин мэднэ. Өөрийгөө танин мэдэх нь хамгийн чухал. 
Бусад хүмүүстэй эв дүйтэй харилцахад тусална.  
Хүний нөөцийг зөв удирдан зохион байгуулахад суурь ойлголт болж өгдөг. 

Сэтгэл судлалын арга зүйн үндсэн зарчим:
Сэтгэцийн үзэгдлийг бодит нөхцөл байдалд нь холбон судлах 
Сэтгэцийн үзэгдлийг үйл ажиллагааны холбоо хамааралд нь судлах зарчим 
Сэтгэцийн үзэгдлийн төрөлхийн шинж чанарыг харгалзан үзэж судлах 
Сэтгэцийн үзэгдлийн биологийн ба нийгмийн хүчин зүйлийн холбоо хамааралд нь судлах

Сэтгэл судлалын аргууд
Туршилтын арга
Ажиглалтын арга
Анкет
Бүтээлд анализ хийх арга
Тестийн арга
Намтар түүх судлах арга
Каузаметрийн арга /causa- шалтгаан*лат*, metre -хэмжих*грек*/

Тест
Тогтсон цаг хугацаанд тодорхой даалгаврыг судлуулагчаар гүйцэтгүүлэх замаар тэдний сэтгэцийн онцлогийг судлан тодорхойлдог стандартчлагдсан арга юм. Оюун ухааны хөгжлийн түвшин, орон зайн баримжаа, сэтгэцийн хөдөлгөөнт шинж чанар, ой тогтоолт, бие хүний хувийн онцлог, мэргэжлийн авъяас чадварыг судлан тодорхойлоход өргөн хэрэглэгдэж байна.  

Намтар түүх судлах арга
Бие хүний төлөвшилд нөлөөлсөн хүчин зүйл, амьдралын замнал, хөгжлийн хямралын үе, нийгэмшлийн онцлогийг судлан тодорхойлохын тулд өргөн хэрэглэгддэг. 
 
Каузометрийн арга
Хүний амьдралын одоогийн нөхцөл байдал, ирээдүйн сэтгэл зүйн төлөвшлийн чиг хандлага зэргийг тодорхойлоход хэрэглэгдэнэ. Үйл явдлын учир шалтгаан, тодорхой нөхцөл байдал дахь бие хүний сэтгэл зүйн байдлыг судлан тодорхойлоход хэрэглэгддэг. /өнгөрсөн одоо, ирээдүй, зорилго Р.А.Ахмеров/

Хүний сэтгэц, түүний ангилал
Хүний зан төлөв үйл ажиллагааг баримжаалуулах 
Хүний зан төлөв, үйл ажиллагааг зохицуулах 

Ухамсар
Хүний сэтгэцийн өвөрмөц, дээд хэлбэр нь ухамсар юм. 
Аливаа зүйлийг ухаарах ухаарлыг ухамсар гэнэ. 
Үл ухамсарлагдахуйн түвшин
Ухамсарын өмнөх түвшин 
Ухамсарын түвшин  

Сэтгэцийн үзэгдлийг: 
Анхдагч /сэрэл, хүртэхүй/
Хоёрдогч /ой, сэтгэхүй, зохион бодохуй/

Сэтгэцийн үзэгдлийн ангилал:
Сэтгэцийн процесс
Сэтгэцийн байдал
Сэтгэцийн шинж

Сэтгэцийн процесс
Бодит байдлын динамик тусгал. 
Бодит юмсыг танин мэдэх, харилцан үйлчлэхэд чиглэдэг. 
 Танин мэдэхүйн процесс
Зоригийн процесс
Сэтгэлийн хөдөлгөөний процесс
Хүний аливаа үйл ажиллагаа нь
танин мэдэхүй, зориг, сэтгэлийн
хөдөлгөөний цогц байдаг.

Сэтгэцийн байдал
Тодорхой нөхцөл байдлаас шалтгаалсан хүний сэтгэцийн түр зуурын онцлог илрэл юм. 
Сэдэлжилтийн тал: дур хүсэл, сонирхол
Ухамсрын зохион байгуулалт: анхааралтай шинж, ажиллах чадвар
Сэтгэлийн хөдөлгөөний тал: стресс, уур хилэн, бухимдал
Зоригийн тал: санаачлагатай, зорилго эрмэлзэлтэй, шийдэмгий, шаргуу гэх мэт. 

Сэтгэцийн шинж:
Темперамент
Бие хүний чиг хандлага
Характер
Авъяас чадвар 

Темперамент /И.П.Павлов/
Холерик
Хүчтэй
Тэнцвэргүй
Хөдөлгөөнт
Сангвиник 
Хүчтэй
Тэнцвэртэй
Хөдөлгөөнт
Флегматек
Хүчтэй
Тэнцвэртэй
Удаан 
Меланхолик
ДМҮА ны сул хэв шинж 

Сангвиник темперамент нь: Сэтгэл хөдлөл их, гадаад орчинд түргэн дасаж зохицох чадвартай, сэтгэлийн хөдөлгөөн нь нүүрээр нь илэрдэг, хурдан хөдөлгөөнтэй
Флегматик темперамент нь: Хэд яриа сайтай зоригтой зорилго, сэтгэцийн байдал нь харьцангуй тогтвортой, үйл ажиллагаа, ярихдаа хяналт сайтай, гадагш ярих нь бага байдаг.

Холерик темперамент нь: Зоригтой зорьсондоо хүрдэг, хурдан ширүүн зантай тогтворгүй.

Меланхолик темперамент нь: Орчиндоо идэвхигүй, хэл ярианы хөгжил сул, сэтгэл хөдлөлөө ил гаргадаггүй.
Темперамент бүр нь эерэг сөрөг шинжийг өөртөө агуулж байдаг.
Их тархины гадарга өөрөө темпераментын физиологи үндэс болохгүй харин гадаргаас гадаргын доод хэсгүүдтэй харилцан үйлчлэлцэж байгаа үйлчилгээ нь физиологи үндэс болно.

Зан төлөв – Характер
Хүний зан төлөв бүрэлдэн төлөвшихөд нөлөөлдөг хүчин зүйлүүд: 
Хүний бие махбодийн төрөлхийн онцлогууд нөлөөлнө.
Нийгмийн хөгжилтэй холбоотойгоор зан төлөвийн шинжүүдэд төлөвшиж бас хувьсан өөрчлөгдөж байдаг.
Бие хүний зан төлөв амьдарч буй орчны нөлөөнөөс хамааран өөрчлөгдөж байдаг.
Зан төлөв төлөвшихөд нийгмийн хүмүүжил гол үүрэг гүйцэтгэдэг

Хүний зан төлөв нь хэд хэдэн хандлагаар илэрнэ.
Өөртөө хандах хандлагаар
Бусдад хүмүүст хандах хандлагаар
Үйл ажиллагаанд хандах хандлагаар   тус тус илэрдэг байна.



Зан төлөвийн онцлог - Тест
Үзэг цаасаа бэлдэн үү...! Тэгээд өөрийн сонгосон хувилбарыг дугаарын хамт бичээд байгаарай...! Ердөө 20 хон тест... Таньд АМЖИЛТ хүсье!

1. Та доорх хоёр хувилбарын алийг нь илүүд үзэх вэ?
     а/ цөөн тооны найз нөхөдтэй байхыг
     б/ Олон хүнтэй нөхөрсөг харьцаатай байхыг

2. Та ямар номыг илүүд үздэг вэ?
     а/Зугаатай үйл явдалтай 
     б/ Хүний дотоод сэтгэлийг нээн илэрхийлсэн

3. Доорх 2 тохиолдлоос аль нь танд илүү тохиолддог вэ?
     а/ ажлаас эсвэл хичээлээс хоцрох
     б/ Алдаа эндэгдэл гаргах

4. Хэрэв та тэнэг явдал гаргавал:
     а/ Сэтгэл их шаналдаг.
     б/Нэг их шаналаад байдаггүй.

5. Та хүмүүстэй учир зүйгээ хэрхэн ололцдог вэ?
     а/ Хурдан хялбар
     б/ Удаан болгоомжтой

6.Та өөрийгөө гомдомтгой гэж үзэх үү?
      а/ Тийм
      б/ Үгүй

7. Ер нь та чин сэтгэлээсээ инээж хөхөрдөг үү?
      а/ Тийм
      б/ Үгүй

8. Та өөрийгөө ямар хүн гэж боддог вэ?
      а/ Үг дуу цөөнтэй
      б/ Яриасаг

9. Та илэн далангүй хүн мөн үү? 
      а/ Илэн далангүй
      б/ Далд битүүлэг

10. Та өөрийн сэтгэл бодлоо эрэгцүүлэн тунгаах дуртай юу? 
       а/ Тийм
       б/ Үгүй

11. Та хүмүүсийн дунд байхдаа доорх 2 тохиолдлын аль нь илүү байдаг вэ?
       а/ Өөрөө ярих
       б/ Бусдыг сонсох

12.Ер нь л, та өөртөө сэтгэл хангалуун биш үү?
       а/ Тийм
       б/ Үгүй

13. Та ямарваа зүйлийг зохион байгуулах дуртай юу?
       а/ Тийм
       б/ Үгүй

14.Та нууцаар өдрийн тэмдэглэл хөтлөхийг хүсдэг үү?
       а/ Тийм
       б/ Үгүй

15.Та гаргасан шийдвэрээ дор нь хэрэгжүүлдэг үү?
        а/ Тийм
        б/ Үгүй

  16. Таны сэтгэл санааны байдал амархан өөрчлөгддөг үү? 
         а/ Тийм
         б/ Үгүй

17. Та бусдыг итгүүлэн үнэмшүүлж, үзэл бодлоо ойлгуулах дуртай юу?
         а/ Тийм
         б/ Үгүй

18. Таны хөдөлгөөн 
         а/ Хурдан
         б/ Удаан

19. Таны сэтгэл тохиолдож болзошгүй гэсэн таагүй бодлоос болж хэр тавгүйтдэг вэ?
          а/ Байнга
          б/ Хааяа

20. Хүнд хэцүү нөхцөлд та:
          а/ Бусдаас туслалцаа авахыг яардаг
          б/Туслалцаа авахаар яаран ханддаггүй.



Тест дууслаа... Өөрөө өөрийгөө хуураагүй биз... Тэгвэл ХАРИУ ТҮЛХҮҮРЭЭ харцгаая!


Түлхүүр 
1б, 2а, 3б, 4а, 5а, 6б, 7а, 8б, 9а, 10б, 11а, 12б, 13а, 14б, 15а, 16а, 17а, 18а, 19б, 20а эдгээр хариултууд тохирсон тохиолдол бүрд 1 оноо өгч, нийлбэрийг нь 5-аар үржүүлнэ.
 0-35 оноо Интроверт
36-65 оноо Амбиверт / дундын хэв шинж/
66-100 оноо Экстраверт 

Экстраверт  хүний онцлог 
Зан үйл нь гаднаа тодорхой ажиглагддаг. Эхлээд ярих дараа нь бодох хандлагатай. Найз нөхөд танил тал олонтой, тэдний ихэнхийг нь ойр дотны хүнээ гэж боддог. Чимээ шуугиантай үед тайван ажиллах чадвартай. Бусдад хялбар ойлгогддог. Яриасаг, танихгүй хүнтэй ч яриа дэлгэж чадна. Янз бүрийн асуудлаар бодож эрэгцүүлж, түүнийгээ бусадтай хуваалцаж чаддаг. Бусдыг сонсохын тулд өөрөөс нь ихээхэн хүчин чармайлт гарна.

Интроверт хүний онцлог 
Зан үйл нь гаднаа тодорхой ажиглагддаггүй, дотоод ертөнцдөө бодол санаа нь төвлөрсөн хүн. Юмыг хэлэхээсээ өмнө сайтар бодох хандлагатай.Чимээгүй тайван орчинд ганцаараа байх дуртай. Шуугиан ихтэй нөхцөлд ажиллаж, анхаарлаа төвлөрүүлэх чадвар муутай. Бусдыг сонсох чадвар сайтай Иймд хүмүүс зовлон жаргалаа хуваалцахыг хүсдэг. Нэлээд бодлогоширонгуй дүр төрхтэй.

Сэтгэл хөдлөл
Эерэг сэтгэл хөдлөл нь: Хүний үйл ажиллагааны үр дүнд сайнаар нөлөөлж байвал эрчимжүүлэх сэтгэлийн хөдөлгөөн буюу эерэг сэтгэл хөдлөл болно.

Сөрөг сэтгэл хөдлөл нь: Үйл ажиллагааны үр дүнд сөрөг нөлөө үзүүлж байвал сулруулах, саатуулах сэтгэл хөдлөл бий болно.

Сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлэгч хөдөлгөөнүүд нь: 
Нүүр царайны байдал
Дуу хоолойн өнгө
Хөдөлгөөн

Зориг ба сэтгэлийн тэнхээ
Бэрхшээлийг даван туулах чадварыг
Шууд бус замаар үүсэх бэрхшээл
Шударга тууштай уян хатан

Чанарууд: Эрэлхэг баатарлаг, сахилага батат   гм
Шууд үүсэх бэрхшээл

Авъяас чадвар
Бусдаас илүү ямар нэг үйл ажиллагааг гүйцэтгэх чадварыг 
Ерөнхий авъяас
Тусгай авъяас

Удамших уу гэдэг асуулт гарч ирдэг
Хэв шинжээр нь 3 хувааж авч үздэг.
1. Урлагийн хэв шинж
2. Сэтгэч хэв шинж
3.Дундаж хэв шинж

Та ямар ОЮУТАН бэ?
Оюутануудад зориулсан ХӨГЖИЛТЭЙ гэхдээ ҮНЭН судалгааны баримт
[нийт массын хувьд авч үзсэн болно...]

Оюутнуудыг зан чанар, байгаа байдлаар нь ийнхүү төлөөлүүлэн үздэг байна... Та аль нь бол...?

Усны Үхэр
Үл сонирхогч
Өөртэй нь ойр дотно тулж харилцах нь чухал. 

Үнэг
Мэддэг мөртлөө яагаад...? гээд байдаг
Өөрт нь ярих боломж олгох, яриаг нь анхааралтай сонсон үзэл бодлоо идэвхтэй хуваалцдаг

Туулай
Аймхай
Урамшуулан магтах, дотно зөвлөгөө өгөх, дэмжих нь чухал 

Зараа
Хэнэггүй
Тулж харилцах, заримдаа захиран тушаасан арга барилыг хэрэглэх, сонирхлыг нь татахыг эрмэлзэх хэрэгтэй. 

Анааш
Ихэмсэг
Хүндэтгэлтэйгээр хандах, заримдаа хүндэтгэлтэйгээр няцаалт өгөх нь чухал

Морь
Хамгийн нааштай хандагч
Харилцаанд маш идэвхтэй, буурь суурьтай хүмүүс. 

Сармагчин
Бүхнийг мэдэгч, мэдэмхийрэгч
Сонсож сургах, асууж сургах, бусад нь ярьдаг гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

Мэлхий
Чалчаа
Цагийн үнэ цэнийг ойлгуулах хэрэгтэй.

Нохой
Яншаа, хэрүүлч сөргөлдөгч
Зарчмын байр сууринаас ханд

Өөртөө итгэх итгэл бий болж, сэтгэл зүйн хувьд амар амгалан, баяр баясгаланг мэдэрнэ. 
Бусад хүмүүст өөртөө, амьдралд итгэх итгэл төрүүлж, баяр баясгалан бэлэглэнэ. 
Хүмүүсийн хоорондын үл ялгаварлал, хүндэтгэл, тэгш эрхийн илэрхийлэл болно

Хүний хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ. 
5. Сэтгэц-оюун санааны хувьд өсөн дэвждэг. 
6. Нийгмийн стрессийг бууруулах, урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой

Биеийн тэнхээтэй болгох
Хөдөлгөөний эвсэлтэй
Хөдөлмөрийн дүйтэй.
Сайхан хооллодог.
Хувцсаа зөв өмсдөг.
Биеэ мэдэхтэйгээ болох

Сэтгэлийн тэнхээтэй болгох
Үг сонсох.
Үг дагах.
Зөөлөн үг сонсох.
Сэтгэлийг дагах.
Сэтгэлийг залах
Хүч нэмэх, сулруулах
Учир ойлгохтой болох

Оюуны тэнхээтэй болгох
Зүг чигийг нь ололцож өгөх
Мөрөө хөөх чадвартай болох

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

3 Responses to "Сэтгэл судлал"

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad