Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

IDM буюу Internet Download Manager програмын шинэ хувилбарыг та бүхэндээ хүргэж байна аа. Энэ шинэ хувилбартай хамт бид бас уг програмыг эх хэл дээрээ хэрэглэх боломжыг Таньд олгож байгаа билээ. Таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Хүндэтгэсэн: Ерөнхий админ, Real (Хуучнаар: NY-ShaDoW)

САНАМЖ: Програмыг бид эх хэл дээрээ орчуулах албан ёсны эрхийг эзэмшиж байгаа учир цаашид Crack буюу хууль бусаар идэвхжүүлэгч програмыг хөгжүүлэхгүй байхаар болсон. Гэхдээ, идэвхжүүлэгчийн хамт татах холбоосыг тогтмол нийлүүлсээр байх болно оо.

Албан ёсны вебээс нь ТАТАХ

/Trial буюу 30 хоногийн хугацаанд туршилтын журмаар, үнэгүй хэрэглэх/

ЭНД дарна уу.

Урт хугацаанд ашиглах эрх худалдаж АВАХ

/Бүх төрлийн төлбөрийн картыг зөвшөөрнө/

ЭНД дарна уу.

Монгол хэл тохируулах ЗААВАР

1. Програм эх хэлнээ бүрэн орчуулагдсан байгаа бөгөөд, Монгол хэлний файлуудыг ЭНД-ээс татаж аваарай.

2. Татагдсан архивын файлыг задлаад (extract) гарч ирсэн бүх файлыг програмын суусан зам дахь Languages хавтсанд хуулна. Өөрчлөөгүй бол анхны тохиргоогоор, програмын суух зам нь, x86-32 бид системд:

C:\Program Files\Internet Download Manager

харин x64 бит системд,

C:\Program Files (x86)\Internet Download Manager

тус тус тохируулагдсан байдаг.

Хэрэв IDM-г хэдийн ачаалласан байгаа бол хаагаад дахин нээх шаардлагатай. Хаахын тулд, ажлын мөрний (taskbar) баруун булан дахь самбар дахь (tray) IDM-н тэмдгэн дээр хулганы баруун дараад, Exit сонголтонд хандах эсвэл програмын үндсэн цонхноос Tasks - Exit цэсийг ашиглаж болно.

3. Хэлний файлуудыг хуулсны дараа, програмыг ачааллуулаад, View цэсний Language дэд цэснээс Mongolian гэснийг сонгох ба тэр үед програмыг дахин ачааллах эсэхийг асуух ба, "Тийм" товчыг дарснаар, хэл бүрэн солигдоно.

Хэрэв дээрх заавар хангалттай ойлгомжтой биш байвал, уг нийтлэлийн төгсгөлд байршуулсан Монгол хэл суулгах заавар бичлэгийг үзээрэй.

Програмын орчуулгатай холбоотой санал сэтгэгдлээ ЭНД дараад форумын нийтлэлд үлдээнэ үү. 2020 оноос форумыг хаасан учир, доорх талбарт сэтгэгдэл үлдээх эсвэл манай нийгмийн сүлжээнүүдээр бидэнтэй холбогдож болно.

Орчуулгын талаар

- Програм нь Unicode фонт дэмждэггүй учир Ү болон Ө үсэг ашиглах боломжгүй байсан. Үүнийг хэрхэн шийдсэн бэ?

- Бүх Ү үсгийг V-р орлуулсан байгаа, харин Ө үсэг орсон 1 ч үгийг орчуулганд ашиглаагүй, Ерөнхий гэдгийг Vндсэн гэх жишээгээр төсөөтэй үгээр орлуулах замаар орчуулгыг хийж дуусгасан.

2021 оноос Unicode бүрэн дэмждэг болсон бөгөөд, түүнээс хойш хийгдсэн орчуулгын шинэчлэлтийн ажлуудад бүх V үсгийг Ү үсгээр сольж, Ө үсгийг хэрэглэж эхэлсэн байгаа.

- Програмын үндсэн цонхны харагдах цэсийг бүхэлдээ Монгол хэлтэй болсон гэж ойлгож болох уу?

- Тийм, тэр ч бүү хэл програмын суулгац (setup) болон хэрэглэгчийн гарын авлага, тусламжын файлууд ч Монгол хэл дээр орчуулагдсан.

- Зарим 1 орчуулагдаагүй хэрэгсэл, цэс ажиглагдлаа л даа, энэ талаар?

- Эдгээр нь орчуулагдах болоогүй эсвэл орчуулагдахгүйгээр тохируулагдсан, програм хөгжүүлэгчид хараахан орчуулах боломжтой болгож өгөөгүй хэсгүүд байгаа юм. Тэгээд орхигдсон. Бусдаар бол бүрэн орчуулагдсан гэж ойлгож болно.

- Зарим 1 үг үсгийн, найруулгын алдаа байх шиг байна, энэ талаар хэрхэн мэдээлэх вэ?

- Хэдэн 7 хоногийн турш заваараа сууж орчуулсан, тэгэхдээ мэдээж өөрөө тодорхой хэмжээнд алдаагаа хянасан л даа. Гэхдээ л Tonec Inc.-н шаардлагад нийцүүлэх гэж нилээдгүй өөрчлөлт хийсэн. Зөвхөн тусламжын файлуудыг л гэхэд 4 дахиж засах шаардлага гарсан. Тэрэнтэй холбоотойгоор болон, зарим ядарсан үед бичихдээ алдаа гаргасан байж болно л доо. Манай ФОРУМ-д өөрийн Facebook бүртгэлээр нэвтрээд мэдээллээ илгээж болно., бид санал хүсэлтийг хүлээж авахдаа таатай байх болно оо.

Форумруу, ЭНД дараад зочлоорой. 2020 оноос Форумыг халсан.

- Орчуулгыг v6.21.5 хувилбар дээр гүйцэтгэсэн гэсэн, тэрнээс хойших хувилбаруудад энэ орчуулгыг ашиглах боломжтой юу?

- Мэдээж., Орчуулга нь шинэ гарч буй хувилбаруудад ашиглагдах бүрэн боломжтой. Өмнөх хувилбаруудад ч асуудалгүй. Бид Tonec Inc.-тэй тохирсны дагуу томоохон шинэчлэлт хийгдэх, эсвэл орчуулга хуучраад ирвэл дахин шинэчлэнэ. Гэхдээ хэрэв та анзаарсан бол хэлний файлуудын зарим нь v4 хувилбарын орчуулга ч байгаа. Тэд нарыг одоо ч гэсэн ашиглах боломжтой хэвээрээ шүү дээ. Учир нь програм шинэчлэгдэхдээ өмнөх бүх загвар, боломжуудаа өөрчлөөд цоо шинэ, тэс ондоо програм болчихдоггүй, бага багаар сайжирсаар байдаг. 4 хувилбараас хойш энэ програм загвар, бүтцийн хувьд багагүй өөрчлөлт хийсэн ч ерөнхий бүтцээ хадгалсан хэвээр байгаа тул орчуулга ашиглалТаньд байсаар л байна. Цаашид ч энэ хэвээр үргэлжлэх болов уу.

- Програмыг орчуулах явц төвөгтэй байсан уу?

- Бага зэрэг. Өмнө орчуулж байсан програмуудыг бодвол би уг програмыг бүрэн ашигладаггүй байснаас зарим цэс, тохиргоог ямар зориулалт, үүрэгтэйг мэдэлгүй, ашиглаж үзэх шаардлага, тэрийгээ хэрэглэгчид ойлгомжтой тайлбарлах, тэгэхдээ програмын цонхонд багтаан харуулахаар цөөн үгээр, богино хэлбэрээр бичих шаарлдагатай их тулгарч байлаа. Бас дээр хэлсэнчлэн Ү болон Ө үсгийг санамсаргүй байдлаар биччихгүйн тулд маш хянуур байх хэрэгтэй болсон доо.

- Өөр ямар програмууд орчуулж байсан бэ?

- IObit-н програмуудыг 1-с бусад бүгдийг нь орчуулж байсан., энэ Хятад компанитай нилээд асуудалтай тулгарсны дараа одоо 1-хан Driver Booster-г л орчуулж байгаа, удахгүй шинэ хувилбарууд дээр дахин ажиллаж магадгүй. Бас Notepad++-н орчуулгыг саяхан дууссан, удахгүй шинэ хувилбарт Монгол хэл албан ёсоор нэмэгдээд ороод ирэх байх.

- Кинонууд орчуулсан байх юм. Яагаад больчихсон юм? Бас яагаад ТВ цувралуудыг дуусгалгүй дундаас нь орхисон юм бэ? Уг нь бүх ангийг нь орчуулна гээд л их л эрч хүчтэй эхэлсэн шиг харагдах юм.

- Уг нь бол тэгсэн л дээ, тэгээд хүмүүс дэмжих нь битгий хэл орчуулагчын нэрийг дараад өөрийнхөө нэрийг тавих зэргээр хуулбарлаад байгаагаас энэ төрлийн орчуулгын ажилд ахиц гарахгүй юм байна гэж ойлгосон доо. Програм бол албан ёсоор тохиролцоод орчуулсан бол нэр минь хадгалагдаад үлдэнэ, хэн ч хөдөлмөрийг минь "хулгайлж" чадахгүй шүү дээ.

- Ммхм, одоогоор ямар програмын орчуулга дээр ажиллаж байна? Android утасны програмын орчуулга хийх гэж байгаа гэж дуулсан.

- Тийм, гэхдээ хараахан орчуулгын ажлаа авч, хийж эхлээгүй байгаа. Түр амс хийж байгаа гэх юм уу даа., Төлөвлөсөн зүйл байгаа л даа, гэхдээ одоо хэлмээргүй байна, хаха.

- Crack-тай хувилбар дахин хүргэхгүй гэсэн, Crack гэж юу вэ? Яагаад больж байгаа юм бол?

- Програмыг худалдаж авахын өмнө хэр програм байна вэ гэдгийг нь мэдэхийн тулд туршилт байдлаар 30 хоног ашиглах эрхтэй хувилбарыг (уг хувилбарыг trial гэнэ) авч ашиглаж үздэг. Тэгээд болмоор бол худалдаж авна шүү дээ. Харин Crack гэдэг нь худалдаж авахгүйгээр тэр 30 хоногийг сунгах арга юм. Худалдаж авах боломжгүй хүмүүст уг програмыг 30-с илүү хоног ашиглах боломжыг олгох л зорилготой. Монголчууд гэлтгүй ер нь хүмүүс ҮНЭГҮЙ зүйлд дуртай шүү дээ, тэгээд ч програмд бол бараг мөнгө төлнө гэсэн ойлголт Монголчуудад бол бараг байхгүй дээ. Миний мэдэх хүмүүс дунд програмыг албан ёсны эрхтэйгээр худалдаж авсан хүн огт байхгүй гээд хэлчихвэл хэлсдэхгүй болов уу. Цор 1 байгаа нь Windows 8 үйлдлийн системийг анх худалдаанд гарахад нь миний зөвлөгөөгөөр худалдаж авсан 1 танил минь бий. "Үнэгүй олдох юманд мөнгө үрээд яах вэ?" гэсэн байр суурьтай байдаг юм шиг байгаа юм, ихэнх хүмүүс., үнэн хэрэгтээ худалдаад авчихвал ямар давуу талтайг мэддэггүй. Мэдсэн ч нэг их тоодоггүй. За энэ яахав, тэгээд би уг Монголчууд энэ програмыг тэр бүр худалдаад авчих боломжгүй ч өргөн хэрэглэдэг юм чинь гээд Crack-тай оруулдаг байлаа, шинэ гарсан хувилбар бүрийг шүү., тэгсэн өөрөө орчуулгын эрхийг авсны дараа уг програмыг хөгжүүлэгчдэд хуулийн дагуу бол хохирол учруулах үйлдэл хийгээд байсан болж таарч байгаа юм. Тэгээд л больсон доо. Угаасаа програмыг хэрэглэх нөхцөл, хэрэглэгчийн эрх үүргийн заалт (үүнийг хүмүүс бараг уншдаггүй юм дөө)-д энэ талаар тодорхой тусгасан байдаг юм л даа.

- Өөрөө тэгвэл одоо албан ёсоор худалдан авч хэрэглэж байгаа гэсэн үг үү?

- Тийм, гэхдээ програмын орчуулгын 1 том давуу тал нь тэд чамд лиценз бэлэглэдэг юм. Хэрэв шаардлага хангасан орчуулга хийгээд өгвөл шүү дээ. IObit Driver Booster-н орчуулгыг анх хийхэд 1 жил хэрэглэх 1 лиценз өгч байсан, тэр нь дуусах үед 2-дах жилдээ хийсэн дараагийн шинэ орчуулгын ажлын шагналд дахин 1-г авсан, Tonec Inc. ч бас хөдөлмөрийг минь үнэлээд лиценз өгсөн. Тэгэхдээ ч би угаасаа л програмуудыг албан ёсоор ашиглахын давуу талыг мэддэг, авах дуртай л даа, боломжоороо.

- Өөр ямар ямар програмууд худалдан авч ашиглаж байсан юм бол? Сонирхуулахад ...

- Ммм, Bitdefender-г 2010 оноос буюу 2011 хувилбараас нь хойш албан ёсоор хэрэглэж байгаа, энэ програм л хамгийн шилдэг нь гэж санагддаг. Өөр бас сая хэлсэн IObit-н програмууд, ялангуяа Driver Booster, за тэгээд Ashampoo-н програмууд, DVDVideosoft-н програмуудын багц FreeStudio болон зарим 1 жижиг видео засдаг, тамгалдаг, системийг хэрэгцээгүй зүйлсээс цэвэрлэдэг програмууд бас бий. Бүгдийг нь худалдаж аваагүй л дээ, орчуулгын шагнал, болон азтай хэрэглэгчийн бэлэг, компаниас зарласан урамшуулал гээд л олж авах олон арга бий л дээ.

- Яагаад IObit-н програмуудыг орчуулдаг атлаа Crack хуулбарыг нь оруулаад байгаа юм? Driver Booster-г оруулахаар бэлдэж байгааг чинь харлаа л даа.

- Аан, хаха., энэ юу л даа. IObit-н коммунист Хятад удирдагчид нь Европ-н хамтрагчдаасаа салсныхаа дараа (миний зарим найзууд тэнд ажиллаж байсан юм) өөрийн програмуудад хэрэглэгчээс мэдээлэл хулгайлдаг, тагнадаг програмыг нууцаар суулгаад байгаа учир би 1 хэсэг нилээдгүй тэмцэл хийсэн юм. Одоо тэмцэлдэхгүй байгаа, орчуулгаа дахин хийж байгаа ч, тэдний програмууд аюулгүй гэж хэлж чадахгүй. Яагаад орчуулгаа хийсэн хэвээр байгаа вэ гэвэл эдгээр програмууд аюултай үйлдэл хийдэг ч, энэ төрөлдөө сайнд тооцогддог, хялбархан., тэгээд ч тэр аюулыг нь арилгах бас амархан. Ийм болохоор өмнө хэрэглэгч байсан гэдэг утгаараа одоо ч хэрэглэсээр л байгаа гэх юм уу даа.

- Програмыг худалдаж авахад жишээ нь ямар ямар давуу талыг олох вэ? Жишээ болгоод дурдаач.

- За, тэгье., жишээ нь Microsoft Windows бол дэлхийд хамгийн олон хэрэглэгчтэй, хамгийн хялбар үйлдлийн систем, хэрэв хэрэглэгч Windows-г худалдаж авсан бол дараагийн хувилбарт маш том хөнгөлөлт эдэлдэг. Жишээ нь Windows XP болон 7-г авсан байсан бол 8-г тал үнээр авах боломжтой байсан, мөн үүнээс гадна эдгээр хэрэглэгчдэд нэмэлт урамшуулалууд бий л дээ. Жишээлбэл Store-с тодорхой хэдэн тоглоом болон програмаас сонгон үнэгүй авах, хямдрал урамшуулалд хамрагдах гээд л... Бусад програмууд ч ялгаагүй, IDM дээр жишээ авъя л даа, энэ програмыг ҮНЭГҮЙгээр хэрэглэж байгаа тохиолдолд татагдаж дууссан бүх файлыг цэвэрлэх товчыг ашиглах боломжгүй, таталт хийх тоо нь хязгаартай г.м. Тэгээд бас дийлэнх програмууд худалдаад авчихсан тохиолдолд програмтай холбоотой асуудал гарвал шууд технкийн зөвлөгөө, тусламж, засвар үйлчилгээг онлайнаар үнэгүй авч болдог. Би Bitdefender 2013 хувилбарыг хэрэглэж байхдаа асуудалтай тулгараад засуулж байсан, мэргэжлийн инженер онлайнаар миний бүртгэл, лицензийг шалгаад, дараа нь систем болон програмын гэмтдлүүдийг шалгаж, засч, надад шаардлагатай мэдээлэл, зөвлөгөөг өгсөн дөө.

- Ммхм, өөрийг чинь бас Bitdefender програмын Beta хувилбарын тест хийхэд оролцож байсныг мэдлээ л дээ, энэ талаар яриач?

- 2 жил дараалан шинэ гаргах хувилбарын алдааг хянаж, мэдээлэх замаар хамтарч ажиллаж байна даа., эхний жилдээ зарласан шагналыг нь авах гэж орсон юм. Тэр нь Beta testercertificate байсан, харин энэ жил зүгээр л хүчээ үзсэн дээ., аль алинд нь чамгүй амжилт үзүүлсэн, өөрөөр хэлбэл багагүй алдаа илрүүлж, мэдээллэсэн гэсэн үг шүү дээ. За тэгээд алдаанаас гадна бас зүгээр саналаа хуваалцаж болно л доо.

- IDM програмынхаа талаарх яриаруу эргээд оръё. Энэ програмын орчуулгатай холбоотой, хэрэглэгчдэд өгөх зарим мэдээлэл байгаа гэсэн, тэрнийгээ одоо хэлэх үү?

- За тэгье, ер нь бол хэрэглэгчид мэддэггүй байж магадгүй боломжууд бий, тэдгээрийн заримыг орчуулах хүртлээ би өөрөө ч мэддэггүй байсан. Тэд нараас хуваалцъя гэж бодсон юм.

  1. Програмд "Сагс" цонх гэж бий. Энэ цонх нь чирж-оруулах буюу drag-and-drop боломжыг хэрэглэгчид олгоно. Татах файлын холбоосыг (link) уг цонхруу оруулаад таталтаа эхлүүлэ болно.
  2. Цагын хуваариар таталтуудаа автоматаар хийхээр тогтоож болно. Хэдэн цагт, ямар файлыг, хэр хурдаар, хэдий хүртэл татаад, хаана хадгалах вэ гээд нэг бүрчлэн зааж өгч болно гэсэн үг.
  3. Таталтыг 1 зэрэг 1-32 татаж болно. Ингэснээр татах хурдыг өөрийн интернэт холболтын хурдаас 5 дахин илүү өсгөх боломжтой.
  4. Сайтаас бүх зургыг эсвэл дууг татах эсвэл сайтын хуудсуудыг бүхэлд нь татах ч боломжтой.
  5. Заавал бүртгэлээр нэвтэрч орж байж таталтын хурд нь нэмэгддэг эсвэл татах боломжтой болдог сайтуудаас татах бол IDM дээрээ уг сайт болон уг сайтруу нэвтрэх бүртгэлийн мэдээллээ оруулснаар шууд татаад байх боломжтой.
  6. Олон холбоосоос зэрэг таталт хийж болно.
  7. Загвар болон, цэсүүд, харагдах байдлыг нь хүссэнээрээ өөрчлөх бүрэн боломжтой. Багахан мэдлэг л шаардана.
  8. Татах хурданд хязгаар тогтоох, түр зогсоох, үргэлжлүүлэх гээд л зөндөө боломж бий, IDM чинь энэ төрлийн програм хангамж дундаа шилдэг нь шүү дээ.
- Програмын талаар мэдээлэл өгч, бас эх хэлрүүгээ орчуулсан Таньд баярлалаа., цаашдын ажил хөдөлмөрт тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе!

- За баярлалаа, Таньд ч бас ажлын амжилт хүсье.

IDM-н хэрэгслийн мөрний загваруудыг ТАТАХ

ЭНД дарна уу.

IDM-н хэлний файлуудыг ТАТАХ

ЭНД дарна уу.

IDM-н хувилбаруудад хийгдсэн өөрчлөлтүүдийг харах бол ЭНД дарна уу.

Албан ёсны эрхтэйгээр ашиглах эрх худалдаж АВАХ

/Бүх төрлийн төлбөрийн картыг зөвшөөрнө/

ЭНД дарна уу.


IDM-д Монгол хэл суулгах ЗААВАР

 

Unicode дэмждэггүй системд тохируулга хийх ЗААВАР

Програмд Монгол хэл суулгасны дараа фонт нь танихгүй байвал та системийн Unicode дэмждэггүй програмын хэлний тохиргоог Монгол хэл дээр тохируулагүй байна гэсэн үг. Хэрхэн тохируулахыг доор тайлбарлалаа.

2021 оноос Unicode дэмждэг болсон учир, балар эртний хувилбарыг нь л суулгаж ашиглаж байгаа биш бол, доорх зааварчилгаа цаашид хэрэг болохгүй.

Control panel - Clock, Language, and Region хэсэгт Region гэж байгаа, тэрүүгээр ороод гарч ирсэн цонхны Administrative таб дахь Language for non-Unicode programs-д Монгол хэлийг зааж өгнө үү (үүний дараагаар компьютерийг дахин ачааллуулах эсвэл бүртгэлээс гараад, эргэж нэвтрэх шаардлагатайг анхаараарай).

Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!

Уг нийтлэл болон манай БЛОГ Таньд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

9 Responses to "IDM-г Монгол хэл дээр ашиглах боломжтой боллоо!"

  1. mongol hel suulgasan hine vsegnvvd barzgar haragdaad bhiin yahuu tuslaash bi windows 8.1 heregledeg

    ReplyDelete
  2. Control panel - Clock, Language, and Region хэсэгт Region гэж байгаа, тэрүүгээр ороод гарч ирсэн цонхны Administrative таб дах Language for non-Unicode programs-д Монгол хэлийг зааж өгнө үү... Амжилт!

    ReplyDelete
  3. bolchloo mash ih bayarlalaa tanai sait shildeg in shvv.

    ReplyDelete
  4. Баярлалаа!

    ReplyDelete
  5. Баярласанд баярлалаа., Амжилт!

    ReplyDelete
  6. Anonymous21/9/14 19:31

    ene windows 8.1-iin themee ogooch

    ReplyDelete
  7. Уг нийтлэл дэх "IDM-н хэрэгслий мөрний загварууд" гэсэн холбоосоор ороод өөрт таалагдсан загвараа татаж аваарай ;)

    ReplyDelete
  8. Ta ene linker orod ene zuragig uzdee [ https://fbcdn-sphotos-h-a.akamaihd.net/hphotos-ak-xpf1/v/t34.0-12/974735_326162697587199_1448596012_n.jpg?oh=2effc9528d26cb3abe504bc62f0be411&oe=5462B44B&__gda__=1415832982_36897fbcd006c143e268242b8c314a7a ] yaj tanih shig bolgoh we

    ReplyDelete

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad