2015-07-04
Add Comment
Ганц нэг, эсвэл зарим найзуудаа найзын жагсаалтаас хасахгүйгээр тэдэнд мэдээллээ харуулмааргүй санагдах үе бишгүй л гарна. Цөөн тооны мэдээллийг харуулах байх нь тухайн нийтлэлийн хэнд харагдах тохиргоогоор л шийдчих асуудал, гэхдээ түүнийг найз биш болгохгүйгээр бүр мөсөн хамаг мэдээллээ харуулахгүй болгох арга хайж байвал энэ нийтлэлийг уншаарай.
FB дээр найзууд 1, 1-нийхээ бараг нийтлэлүүд, event (арга хэмжээ), үйл хөдөлгөөн зэргийг мэдэх боломжтойгоос гадна нийтэд бус найзууддаа гэх жижиг гэхдээ чухал тойрогт хандаж бичсэн нийтлэлүүдийг харах зэрэг давуу эрх эдлэдэг. Хэдийгээр найзынхаа тооноос жийх нь онцгүй ч түүнд мэдээллүүдээ харуулаад баймааргүй байвал түүнийг найз атлаа дагагчид шиг эрх мэдэлтэй болгочихвол ямар вэ?
Энэ боломжыг ашиглахын давуу талууд:
- Түүнд та түүнтэй найз хэвээрээ байгаа мэт харагдана
- Түүнд өөрийг нь анисан гэх ямар 1 мэдэгдэл очихгүй
- Дагагчдын л адил таны зөвхөн public (нийтэд) хандаж бичсэн нийтлэлүүдийг л харна
- Түүнийг block/ban хийж харилцаандаа сэв суулгахгүй байх боломжтой г.м.
Үүнийг хэрхэн хийх вэ?
Зам: Settings - Blocking - Restricted List (Edit List)
Холбоос: https://www.facebook.com/settings?tab=blocking (энэ холбоос "Settings - Blocking" замд хүргэх ба эндээс Restricted List-д хандана уу, шууд хандах холбоос байхгүй)
ЖИЧ: Энд бичигдсэн хүн бүр дээр дурдагдсан хязгаарлагдмал эрхтэй найзууд болох юм.
ЭНД дараад "FB-г мэргэжлийн түвшинд хэрэглэх" цуврал хичээлтэй танилцах эсвэл FB app-уудыг татаж авах боломжтой...
Хичээлийг бэлдэж хүргэсэн: +RLT
Төстэй нийтлэлүүд
Харуулах нийтлэл олдсонгүй.Subscribe Our Newsletter
0 Response to "Facebook - Restricted List"
Post a Comment
САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.