Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Энэ нь, 2 сүлжээний хооронд, 2 урсгалт гүүр болж өгөх боломжтой зэрэг өвөрмөц шинж чанарыг агуулсан тархмал сүлжээ юм. Жишээлбэл, ETH болон XRP хооронд ийм холболтыг үүсгэсэн үед, XRP токенийг ухаалаг гэрээний тусламжтайгаар хэрэглэх боломжтой болно.

Flare network (FN) буюу Флэр нетворк (орчуулбал, гал) дээрх өөрийн токен буюу өөрийн крипто валютийг Spark Token буюу Спарк токен (орчуулга нь, Оч) гэдэг. Хэтэвчиндээ XRP дарж байсан хэрэглэгчдэд, эл токенийхоо багахан хувийг хаялага хэлбэрээр тарааж анх хэрэглэгчиддээ хүрч байсан.

XRP нь, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, гадаад валютийн арилжааны, төлбөрийн үндсэн хэрэгсэл болох зорилгоор бүтээгдэн, хөгжүүлэгдэж байгаа, амжилттай яваа төслүүдийн 1 мөн хэдий ч, түүнд зарим 1 учир дутагдалтай талууд бий. Түүнийг нь, уг сүлжээ шийдэх зорилготойгоор гарч ирсэн буюу XRP дээр ухаалаг гэрээг хэрэгжүүлэх боломжыг энэ төсөл бүрдүүлж өгсөн.

Уг сүлжээ нь, Эфириумийн виртуал машин буюу EVM-д суурилсан учир Тюрингийн цогц ухаалаг гэрээг ачааллуулах чадвартай. Өөрөөр хэлбэл, уг сүлжээ нь, DApps-ийн экосистем хөгжүүлж, хэрэглүүрүүдийг ажиллуулах өндөр чадамжтай аж. Flare нь, алсдаа ухаалаг гэрээний сүлжээ болох том зорилтыг урдаа тавиад байгаа, ирээдүйтэйд тооцогдох боломжтой төсөл билээ.

FN нь, Avalanche гэх зөвшилцлийн протокол ашигладаг ба уг протокол нь, XRPL, Stellar зэрэг сүлжээнүүдэд хэрэглэгддэг Federated Byzantine Agreement (FBA) буюу Холбогдсон Византийн зөвшилцлийн зарчмаар ажилладаг. Энгийнээр бол, Flare-ийн сүлжээний аюулгүй байдал нь, PoS мэтийн эдийн засгийн зарчмаар ажилладаг алгоритмаас хамааралгүй байдаг гэсэн үг.

Бүүр, ойлгомжтойгоор тайлбарлая л даа. Эфириум шиг, токеноо барьцаалж (гадаслаж), гүйлгээ баталгаажуулах, сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах шаардлагагүй, харин ч токеноо өөр зүйлсэд зарцуулах боломж ихтэй байх юм.

Тэгвэл Spark Token-ы талаар?

Spark Token (FLR) нь, уугуул токений хувьд сүлжээг spam буюу тодорхой хугацааны туршид, 1 эсвэл олон тооны үйлдлийг хэт олон удаагийн давтамжтайгаар хийх халдлагаас хамгаална. Хэрэв, энэ токен байгаагүй, байсан ч үнэгүй байсан бол, гүйлгээний хуурамч мэдээллээр бөмбөгдөх нөхцөл бүрдсэн байх байсан. Түүнчлэн, уг зоосыг дараах зорилултаар хэрэглэж болно.

  1. DApps-д барьцаа хөрөнгө, төлбөрийн хэрэгсэл болгох;
  2. Хэлхээн дээрх Oracle буюу Блокчэйний хутагруу өгөгдөл хуулах - Oracle нь гадаад ертөнц, мэдээлэлтэй харилцах боломжыг олгодог, Блокчэйний  чухал хэсэг юм. Энэ талаар дараагийн нийтлэлд дэлгэрэнгүй танилцуулах болно;
  3. Удирдлагын протоколд оролцох эрх.

Дээрхийн ачаар, Spark-д тулгуурласан хэрэглүүрүүд нь, Spark Dependent Applications (SDA) буюу Очноос хамааралтай хэрэглүүрүүд гэх экосистемийг бүтээх боломжыг бий болгосны хажуугаар, SDA-ын тусламжтайгаар токенуудын төлөөллийг, ухаалаг гэрээг ачаалуулах чадваргүй хэлхээн дээр ч ашиглах боломж бүрдсэн.

FLR токений талаарх бүхий л мэдээ мэдээллийг CMC дээрх хуудсаас нь аваарай.


FXRP token гэж юу вэ?

Flare сүлжээн дээрх XRP токений төлөөлүүлсэн хувилбарыг FXRP гэнэ. Ухаалаг гэрээний тусламжтайгаар, үүнийг XRP-д хөрвүүлэн авах, XRP-ээ үүнд хувиргах боломжтой.

Өөрийн FXRP-г барьцаалж, бусдад FXRP авах, XRP-р солилцох боломжыг олгосон хэрэглэгчид, шимтгэлээр урамшуулагдах ба уг тогтолцооны ачаар арбитрын наймаа хийх нөхцөл бүрэлдсэн байдаг. Гэхдээ, XRP болон FXRP хоорондын харьцааг 1:1 дээр барих шаардлага тавигддаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Flare Network гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad