Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Ихэнх Блокчэйнд суурилсан системүүд нь, PoW болон PoS гэсэн 2 үндсэн алгоритм дээр ажиллаж байгаа ч, тэдгээртэй зэрэгцэн хөгжүүлэгдэж, хэрэглэгдэж байгаа зөвшилцлийн алгоритмууд нилээд бий. Тэдгээрийн 1 нь шатаалтын баталгаа (PoB) юм.

Зөвшилцлийн алгоритм болсон хойно, PoB нь PoW, PoS нарын адилаар гүйлгээнүүдийн мэдээллийг шалгаж, баталгаажуулах, сүлжээний аюулгүй байдлыг хангах үүргийг гүйцэтгэх хэдий ч, зөвшилцөлд хүрэх, блок баталгаажуулах аргаараа ялгарна.

PoB нь, дотроо олон янз байдаг боловч, дийлнх тохиолдолд, Иэн Стюарт (Iain Stewart)-ийн загвараар тайлбарлагдах нь бий. PoW алгоритмыг илүү сайжруулах зорилгоор анх PoB-г бүтээсэн гэдэг. Тийм ч учраас, харьцуулж харахад PoW-тай их төстэй санагддаг байна. Гэхдээ, нарийн судлавал, түүнээс хамаагүй бага эрчим хүч зарцуулдаг давуу талтай юм.

Энгийнээр тайлбарлавал, PoB суурьтай сүлжээнд, тооцооллыг олборлолтынх шиг хүчтэй ASIC зэрэг төхөөрөмжөөр гүйцэтгэх шаардлагагүй, түүний оронд крипто валютаа Блокчэйнд хөрөнгө оруулалт болгон шатааж хандивлана. Ингэснээр, бодит төхөөрөмж худалдаж авч, түрээслэхийн оронд, цахим олборлогчийг эзэмшиж, ашиглах боломж бүрддэг. Бүр нарийвчлан тодруулбал, PoB нь өөрийн хөрөнгийг сүлжээний хөгжилд зориулан "өргөлд" өгөөд, олборлох буюу гүйлгээ хянаж, баталгаажуулах эрхийг олж авах зарчмаар ажиллана. Энэ төрлийн зөвшилцлийн алгоритмтай системд хэн илүү санхүүжилт хийсэн нь, дараагийн блокыг хаах эрхийг олж авах магадлал өндөртэй байна.

PoB яаж ажилладаг вэ?

PoB системд, шатаах гэдэг ойлголт нь, нийтэд нээлттэй, баталгаажсан хаяг(ууд)руу зоосоо илгээж, эргүүлэн авах болон ашиглах ямар ч боломжгүйгээр түгжүүлэх явдлыг тодорхойлж байгаа юм. Тэдгээр хаягуудыг eater addresses буюу идэгч хаягууд гэх бөгөөд, эд нар нь ихэвчлэн дагалдах далд түлхүүргүй, дурын байдлаар үүсгэгдсэн хаягуудаас бүрдэнэ.

Шатаалтын ачаар, зах зээл дээрх нийт нөөцийн хэмжээ буурч, олдоц багасах бөгөөд түүнийг даган ханш нь өсөхөөс гадна, сүлжээний аюулгүй байдал нэмэгдэж байдаг давуу талтай.

PoB ба PoW

PoW бүтэцтэй сүлжээнд, олборлогч нар их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байж олборлох эрхийг олж, хөрөнгө оруулалтын хэмжээнээсээ хамаарч, ашиг хүртдэг тул, хамгаалалт сайн байдаг. Урьдчилж оруулсан хөрөнгө оруулалт болон, тогтмол урсгал зардлаа нөхөхийн тулд тэд шударгаар хөдөлмөрлөж, түүнийгээ бодитоор үнэлүүлэхийг хичээх нь тодорхой юм.

PoB дээр, энэ санааг тэр чигт нь тусгасан хэдий ч, цахилгаан хэрэглээний болон үнэтэй бөгөөд нарийн төвөгтэй тооцооллыг боловсруулах хүчирхэг тоног төхөөрөмжийн зардал, түүнд зориулсан хөргөлт, цэвэрлэгээ зэрэг арчилгааны хөдөлмөрийн оронд, хөрөнгө оруулалт болгон шатаах зоосыг л шаарддаг.

PoW-ын адилаар, PoB нь олборлогчдыг блок хаасны урамшууллаар мялаана. Ийм байдлаар, зардлыг нь нөхөж, дэмжлэгийг нь үнэлж хүндэтгэн, хөрөнгө оруулалтын өгөөжийг хүртээдэг байна.

Дээр дурьдсанчлан, PoB-г өөр өөрөөр тохируулан ашиглах боломжтой. Жишээлбэл, BTCшатаахыг шаарддаг сүлжээ байхад, өөрийнх нь харъяа токенийг шатаах боломжтой сүлжээ бас бий.

PoB ба PoS

Энэ 2 алгоритмын төстэй 1 тал нь, гүйлгээг баталгаажуулахын тулд, хөрөнгө байршуулах шаардлага нь юм. Гэхдээ PoS-д суурилсан системд, тухайн хөрөнгөө түр түгжих буюу гадасласан үед, эргүүлэн гаргаж авах боломжтой байдаг. Энэ нь, нийт хөрөнгийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүй, зөвхөн эргэлтээс багахан хувийг нь түр гаргаад, дараа эргүүлэн оруулах төдий байдаг тул, ханшинд сүрхий нөлөө үзүүлэхгүй. Харин PoB дээр, шатаагдсан зоосуудыг, сэргээх ямар ч боломжгүйгээр устгагдсантай зүйрлэж болно.



PoB-ны давуу болон сул талууд

Дараах жагсаалтууд нь, уг алгоритмыг судалсан хүмүүсийн таамаг, мэтгэлцээнээс үүссэн учир батлагдсан баримт биш болохыг анхаарна уу. Эдгээрийн үнэн бодит байдлыг зөвхөн шалгалт, туршилтаар л батлах боломжтой юм.

Давуу талууд

  1. Цахилгаан эрчим хүч, байгаль орчин, эдийн засагт ээлтэй;
  2. Бодит төхөөрөмж худалдаж авах, ажиллуулж арчлах шаардлагагүй;
  3. Шатаах тусам, эрэлт нийлүүлэлтийн хуулиараа үнэлгээ нь нэмэгдэж, үнэ цэн нь өсч байх онцлогтой;
  4. Олборлогчдыг урт хугацаанд тууштай ажиллуулах, тэр чинээгээр сүлжээний аюулгүй байдлыг нэмэгдүүлэх боломжтой;
  5. Шатаалтын ачаар зоосны тархалт, олборлолт илүү төвлөрсөн бус чанартай болно.

Сул талууд

  1. Биткойны шатаалт нь, PoW алгоритмаар гүйцэтгэгддэг тул эдийн засаг, байгаль орчинд мэдэгдэхүйц ялгаа харагдахгүй гэж үзэх хүмүүс цөөнгүй бий;
  2. Том сүлжээнд хэр үр ашигтай байх нь тодорхойгүй хэвээр байгаа;
  3. Гүйлгээ баталгаажуулах хурд нь, PoW-аас ч удаан;
  4. Шатаалтыг хянах, баталгаажуулах нь энгийн хэрэглэгчдэд ойлгомжгүй, төвөгтэй байгаа нь, сүлжээний төлөв, аюулгүй байдалд үл итгэх, эргэлзэх нөхцлийг бүрдүүлж болно.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Proof of Burn гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad