Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

BSC-тэй харьцах хамгийн энгийн арга нь, крипто валют болон DeFi төслүүдэд хандах явдал юм. Ингэхдээ интернэт-хөтчөөр дамжихгүй байх хамгийн зохимжтой арга нь, Trust Wallet-г холбож ашиглах бөгөөд ийм холболтыг гүйцэтгэхэд дэндүү гэмээр хялбар байдаг ч, шинээр сонирхож буй хэрэглэгчиддээ зориулан энэхүү зааварчилгааг бэлтгэлээ.

Trust Wallet нь, бүртгэл үүсгэлгүй хэрэглэж болдог хэтэвчний хэрэглүүр хэдий ч, DApps-д чөлөөтэй хандах боломж олгодог, найдвартай гүүр юм. Уг хэрэглүүрийг iOS болон Android үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр суулгаж болох бөгөөд, PancakeSwap, SushiSwap, Beefy Finance зэрэг олон олон DeFi төслүүдэд хандах гарц болгон ашиглах боломжтой байдаг.

Түүнчлэн уг хэтэвчийг зөвхөн BSC биш, Эфириум болон POA Networks, Callisto зэрэг Блокчэйнүүдэд ч ашиглаж болно. Гэхдээ, энэ хичээлдээ PancakeSwap-ыг жишээ болгон сонгосон ба бусад төслүүдтэй холбоход зарчмын хувьд тун ойролцоо байх учир, 1 жишээ хангалттай байна гэж найдъя.

1. Trust Wallet-г татаж, суулгах

Юуны түрүүнд trustwallet.com вебрүү нь хандаад, өөрийн утсанд тохирох товчийг дарж, харгалзах Store-с нь татаж авах хэрэгтэй.

2. Хэтэвч үүсгэж, тохируулах

Суулгаж дууссан бол, аппаа нээгээд:

  1. Хэтэвч шинээр үүсгэх бол Create a new wallet;
  2. Өмнө үүсгэж байсан хэтэвчээ холбож ашиглах бол I already have a wallet сонголтыг хийнэ.

Шинээр үүсгэх сонголтыг хийсэн үед, үр үгсийг харуулах бөгөөд үүнийг ЗААВАЛ найдвартай газарт хадгалж авах хэрэгтэй. Хэтэвчрүүгээ нэвтэрч чадахгүй болсон үед хэрэглэх учир, үүнийг хадгалж авахгүй орхиж хэрхэвч болохгүй! Хэр чухал зүйл болохыг нь, ЭНД дараад мэдэж аваарай.

Хадгалж авсан бол Continue дараад, тэдгээрийгээ зөв дарааллаар оруулах сорилыг гүйцэтгэх хэрэгтэй. Энэ сорил нь, хайхрамжгүй "мунхгуудыг" өөрсдөөс нь хамгаалж байгаа бяцхан зохицуулалт юм. Зөв байрлуулж дууссан бол, дахин 1 удаа Continue дарж хэтэвч үүсгэх ажиллагааг дуусгаарай.

 Ингээд л Та, өөрийн гэсэн крипто хөрөнгийн хэтэвчтэй болчихлоо.

3. Хэтэвчиндээ токен байршуулах

BSC дээрх DApps-г хэрэглэхийн тулд хэтэвчиндээ, гүйлгээний шимтгэлд тушаах, багахан BNB байршуулсан байх шаардлагатай байдаг. BSCтокен илгээх бүрт, уг шимтгэлийг суутгаж байх учраас тэр юм. Энэ талаар дэлгэрүүлж судлахыг хүсвэл ЭНД дараарай.

Шимтгэлээ BEP-20 сүлжээгээр илгээхийн тулд, Transfer network талбарт, BEP-20 (BSC) сонголтыг чагтлах хэрэгтэй.

Түүний дараагаар, Wallet цэс дэх, Smart Chain-г сонгож орно.

Receive буюу хүлээж авах товчийг дарснаар хэтэвчийн хаяг болон түүний QR код гарч ирнэ. Тэдгээрээс өөрт аль эвтэйхнийг нь сонгоод хэрэглээрэй.



4. Trust Wallet-ийн жагсаалтандаа шинэ токен нэмэх

Шинээр тохируулсны дараа, хөрөнгийн жагсаалт тань цөөхөн хэдхэн зоос/токенийг л харуулна. Түүн дээр өөр хөрөнгө нэмэх бол, дараах жишээний дагуу гүйцэтгээрэй. Жишээ токеноор CAKE-г сонгов.

Эхлээд, зурагт харуулснаар, дээд цэсийн төгсгөл дэх товч дээр дарна.

Тэгээд нэмэхийг хүсч буй токеноо, нэр болон тэмдэглэгээгээр нь хайж олоод, харгалзах унтраалган товчийг дарж, идэвхжүүлнэ. Ногоон нь идэвхтэй, саарал нь идэвхгүй гэсэн үг шүү.

Дээрх жишээний CAKE-ийн сонголтууд нь, Блокчэйнээс хамаарч байгаа бөгөөд, зарим токенд 1, заримд нь 3, 4, бүр 5+ сонголттой ч байж болно. Уг 2 сонголтын буюу хэлхээний ялгааг ЭНД дараад уншаарай.

5. Trust Wallet-г PancakeSwap-тай холбох

Хэтэвчээ, солилцооны бирж эсвэл өөр бусад DeFi төслүүдтэй интернэт хөтөч програмаар холбох, ухаалаг утасны хэрэглүүрээр холбоход зарчмын хувьд ямар ч ялгаа байхгүй. Гэхдээ, бага зэрэг ялгаатай санагдаж болох учир, тэдгээрийн аль алиныг танилцуулахаар шийдлээ. Сонголтоороо хэрэглэнэ биз.

А. Trust Wallet-р холбох

Trust WalletDApp хөтчөөр хандах гэж байгаа бол, PancakeSwap-н вебрүү нь ороод, Connect дараарай. Тэгээд тэндээс Trust Wallet-г сонгож өгнө.

Амжилттай холбогдсон бол, баруун дээд буланд хэтэвчний тань дугаар харагдаж байх ёстой.

Б. Интернэт хөтчөөр холбох

PancakeSwap-ны веб хуудаст хандаад, баруун дээд булан дахь Connect товчийг дар. Тэгээд, WalletConnect сонголтоор орох хэрэгтэй. Учир нь, Trust Wallet холбох товч нь одоохондоо зөвхөн Trust Wallet дотроос хандах үед л ажиллаж байгаа. Яваандаа энэ дутагдал нь засагдах байх.

Тэгмэгц QR код гарч ирэх ба, түүнийг нь Trust Wallet аппынхаа Settings цэсний, WalletConnect сонголтоор орж уншуулаарай.

Холболт амжилттай болсон тохиолдолд, PancakeSwap-н баруун дээд булан дахь Connect товч, холбогдсон хэтэвчийн дугаараар солигдсон байх болно.

Ингээд боллоо. Амжилт!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Trust Wallet суулгаж, тохируулах заавар"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad