Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

BSC-н хэлхээн дээрх хэрэглээ болон үйл ажиллагаа тогтвортой, сайхан өсөж байгаа. Тэдгээрийг хэн ч хүссэн үедээ хянаж болох нөхцлийг нь Блокчэйн олгосон бөгөөд, заримдаа тоон үзүүлэлтүүдийг нь өөрөө хянаж байх нь, захын 1 жиргээ уншихаас найдвартай байдаг. BSC-ий өсөлтийг хэмжихэд, BscScan хөтчөөс авч, ашиглаж болох хэмжүүрүүдийг энэхүү нийтлэлээрээ танилцуулахаар бэлдлээ.

Блокчэйнийг, өөрийн гэсэн хаягтай хэн ч харж, ашиглаж болдог учир түүнийг зөвшөөрөл шаардлагагүй гэж тодорхойлох нь их. Гэхдээ, түүн дээрх хөгжүүлэлтэнд ч бас энэ тодорхойлолт зохино. Учир нь мэдлэг, чадвар нь байгаа л бол, хэн ч Блокчэйн дээр DApp хөгжүүлж болно. Түүнийг өөр бусад хэн ч хориглож, зогсоож чадахгүй. Үүний нөлөөгөөр, DeFi асар хурдтайгаар хөгжин цэцэглэж байгаа ба, саяхан шахуу мэндэлсэн BSC хүртэл, хэдийн олон сая хөгжүүлэгчдийг хамарсан орон зайг бүтээгээд байна. Түүгээр ч зогсохгүй, арилжаачид болон хөрөнгө оруулагчдын ашиглаж болох өчнөөн мэдээлэл ил тод байдаг тул, EtherScan-г хөгжүүлсэн баг хамт олны ээлжит бүтээл болох, BSC-ын Блокчэйний хөтөч, шинжилгээний BscScan-г ашиглан, дан 1 Блокчэйн бус, BSC дээрх DeFi-тай холбоотой мэдээллүүдийг ч, бодит эх сурвалжаас нь шууд авч болно.

1. BSC-ий тариалангийн аж ахуй 

Өөрт байгаа хөрөнгийг ашиглаж, илүү их хөрөнгө үүсгэх явдлыг, Yield farming, Liquidity mining зэргээр нэрлэдэг. PancakeSwap мэтийн платформыг ашиглан BSC дээр ийм аж ахуй эрхэлж болох бөгөөд, BSC дээрх гүйлгээний шимтгэл маш бага байдаг нь, энэ хэлбэрийн үйл ажиллагааг явуулах таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг. BscScan-ы тариалангийн аж ахуйн нүүр хуудас (ЭНД дараад зочилж болно) дээрээс, аж ахуйн өнөөгийн төлөв байдлыг бүрэн тандаж болно. BSC-ий экосистем дээрх DApps-ыг шинжихэд хэрэглэж болох өөр 1 чухал хэрэгсэл бол mathdapp.store юм. Ингэхдээ, зүүн талын баганаас Binance Smart Chain-ийг сонгоорой.

2. BSC-ий хийн дундаж үнэ

BSC дээр хийгдэх гүйлгээнд хэрэглэгчид хэр их шимтгэл төлж байгааг, ЭНД-ээс харж болно. BSC-д 1 гвей, 0.000000001 BNB-той тэнцдэг. Хийн шимтгэл нь дунджаар, 20 гвей байдаг гэж үзвэл, нийт $300 USD-ын үнэ ханш бүхий, 10 BNB-ыг илгээхэд, $0.01 USD нэмэлт зардлыг тушаана гэсэн үг. Бүүр, $30'000 USD-ын хөрөнгийг ч, хэдхэн центээр л илгээчих боломжтой. Гүйлгээний жагсаалтыг харах үед, 20-оос илүү гвей тушаасан хэрэглэгчдийг олж болох ч, тэдний энэ үйлдэл нь ямар ч шаардлагагүй, Эфириумаас сурсан зуршлынх нь нөлөө байж магад. BSC-ий сүлжээний даац хэтрэх өдий байгаа тул, 20 гвейг хангалттайд тооцож болно.

3. BSC-ий давхардаагүй хаягийн тоо

Давхардаагүй тоогоор нийт хичнээн хаяг хэрэглэгдэж байгааг ЭНД-ээс харж болно. Гэвч, давхардаагүй хаяг 1 тус бүрийн цаана 1 өөр хэрэглэгч байгаа гэж ойлгож болохгүй. 1 хэрэглэгч хичнээн ч хаяг үүсгэж, хэрэглэж болох ч, сүлжээний нийт өсөлтийн бохир хэмжилтийг эндээс баримжаалж болдог. 2021-10-22 өдөр, 100 сая дахь давхардаагүй хаяг бүртгэгдэв.


4. BSC дээр өдөрт хийгдэж буй гүйлгээний тоо

Нэгж өдөрт, BSC дээр хичнээн гүйлгээ хийгдсэнийг ЭНД-ээс хараарай. Зарим ухаалаг гэрээ 1 үйлдлийг гүйцэтгэхэд олон гүйлгээг хийдэг ч, уг хэмжүүрийн тусламжтайгаар сүлжээний нийт хэрэглээ болон ачааллыг барагцаалдах боломжтой байдаг.

5. Шилдэг BEP-20 токенууд

BEP-20 токенуудын 1 хоногийн зах зээлийн үнэлгээ болон арилжааны хэмжээг, ЭНД товшоод олж, харж болно. Тус хэмжүүрийг ажигласнаар, аль токен илүү үнэлгээ өндөртэй, аль нь илүү их арилжаалагдаж байгааг мэдэж болох ч, BscScan хөгжүүлэгчдийн батлаагүй байгаа токений мэдээлэлд шүүлтүүртэй хандах хэрэгтэй. Уг хуудсанд, битүүмжлэгдсэн токенуудыг мөн адил харуулсан байдаг.

6. BSC баталгаажуулагчид

BSC-г цаашид ажиллах боломжыг нь бүрдүүлж өгч байгаа хүмүүс бол баталгаажуулагч нар юм. Тэд шинэ блок батлах эрхээ, BNB гадаслаж олж авдаг бөгөөд, гүйлгээний шимтгэлээр цалинждаг. BSC нь, Proof of Staked Authority (PoSA) буюу гадаслагдсан эрхийн баталгааны алгоритмаар ажиллах бөгөөд, шилдэг баталгаажуулагчдын жагсаалтыг ЭНД-ээс харж болно. Баталгаажуулах эрх бүгдэд нээлттэй хэдий ч, нилээд өндөр шалгууртай байдаг. 


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "BSC дээр мэдэж байвал зохих 6 хэмжүүр"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad