Хадаас
Хүний амьдрал гэдэг сонин.... түүнээс суралцах зүйл их.... хүн амьдралынхаа бүхий л хугацааг амьдралаас суралцаж өнгөрөөдөг нь үнэн. Гаргасан алдаа, оноо бүр сургамж, ухааралыг өгүүлж байдаг. Ухаантай хүн бүр үүнтэй санал нийлэх биз ээ..... Тиймээс амьдралаас мэдэж, сурч, ухаарч авсан хүмүүсийн энгийн хэрнээ үнэн, эмэгнэлтэй хирнээ сургамжтай тэр нэгэн явдлуудын нэгээхэн хэсгийг таньд хүргэж байна....
Нэгэн залуу 20 нас хүрчээ..... Тэрээр аль хэдийнэээ юм бүхнийг ухаарах насандаа хүрсэн хэдий ч үргэлж бусдыг гомдоож, аль л болж бүтэхгүй зүйлсийг хийж явдаг байлаа. Тэгтэл 1 өдөр эцэг нь түүнд:
-"Чи хэн нэгнийг гомдоох, ямар 1 буруу зүйл хийх бүртээ энэ хананд хадаас хадаж бай" гэжээ. Хүү эцгийнхаа үгийг биелүүлж тэрхүү хананд хадаас хадсаар..... Хэдий тийм ч өдөр хоног өнгөрөх тусам хананд хадах хадаасны тоо цөөрсөөр..... Нэг л өдөр хүү хадаас хадахаа больсон байлаа..... Тэгээд хүү авдаа:
-"Та харав уу? Би өнөөдөр 1 ч хадаас хадсангүй. Би сайн хүн болсон байгаа биз дээ" гэхэд эцэг нь:
-"За чи тэгвэл үүнээс хойш бусдыг баярлуулж, сайн үйл хийх бүртээ хадсан хадааснаасаа сугалж аваарай" гэлээ. тэгээд өдөр хоног өнгөрөх бүр ханан дээрх хадааснууд цөөрсөөр 1 л мэдэхэд 1 ч хадаас үлдсэнгүй. Үүнийг хараад хүү аавдаа:
-"Та хар даа..... Хананд 1 ч хадаас үлдсэнгүй Би сайн үйлстэн болсон байгаа биз...???" гэв. Эцэг нь:
-"Тийм ээ, хананд 1 ч хадаас үлдсэнгүй, гэхдээ хадаасны нүх үлдсэн байна....." гэж хэлсэн гэдэг. Энэ түүхийн гол санаа нь:
-"Чи муу үйл хийж байгаад түүнийг засч сайн хүн болсон ч хүний зүрх сэтгэлд хийсэн муу бүхэн чинь шарх болон үлддэг юм шүү....." гэж сургажээ.
Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал. Мэсийн шарх эдгэнэ, харин сэтгэлийн шарх эдгэхгүй.



Join the conversation