WinRAR Монгол хэл дээр гарлаа!


Архивтай ажиллах төрөлдөө шилдэгт тооцогддог WinRAR програмыг бид эх хэлрүүгээ орчуулан та бүхэндээ хүргэж байна аа. 


Програмын тухайд

  1. RAR, ZIP болон бусад маш олон төрлийн архивтай ажиллах чадалтай.
  2. Үнэгүйгээр татаж 40 хоногийн хугацаанд туршиж үзэх боломжтой (40 хоног дууссан ч цаашид үргэлжлүүлэн ашиглах боломжтой).
  3. Архивлах, архиваас задлах, архивыг засахаас гадна өөрөө-задрагч суулгац үүсгэх боломжыг хэрэглэгчдэд олгодог.
  4. Архиваа нууц үгээр хамгаалах боломжтой.
  5. Архиваа тодорхой хэмжээгээр хэсэгчлэн хуваах боломжтой.
  6. WinRAR програм дотроос шууд Antivirus-р агуулагдаж буй файлуудыг шалгуулах, файлын нэрийг өөрчлөх, хайх боломжтой.
  7. Архиваас гадна ISO зэрэг image файлыг ч задлах боломжтой.
2014 онд бид Internet Download Manager (IDM)-г орчуулан хүргэж байсан бол 2015 онд бид IDM-н орчуулгыг шинэчилж, мөн уг WinRAR програмыг эх хэлрүүгээ орчуулан та бүхэнд өргөн барьж байна аа.


Орчуулгын тухайд

  1. Програмыг үндсэнд нь орчуулсан байгаа, харин Тусламж хэсгийг орчуулаагүй, уг Тусламж хэсгийг нь ирэх 2016 онд бүрэн орчуулж оруулахаар төлөвлөгөөндөө тусган ажиллаж байна. Тусламж хэсэг нь хамгийн их текст мэдээллийг агуулдаг боловч програмын орчуулга нь програм, суулгац, устгагч болон бусад орчуулгуудын хамтаар 5 тусдаа орчуулгын ажил байгаа.
  2. Server (сервер - толгой), icon (айкон - дүрс), logo (лого - тэмдэг) болон shortcut (товчлол) зэрэг үгсийг хүртэл эх хэл дээрээ орчуулж оруулахыг эрхэмлэж ажилласан хэдий ч disk (диск), file (файл) зэрэг орчуулах боломжгүй буюу их хүндрэлтэй үгсийг Орос нэршлээр нь буюу Монголчуудын хэрэглэдэг хэллэгээр орчуулсан.
  3. Урьд өмнө орчуулж байсан програмуудаас өөр байсан хийгээд "Хэрэглэх нөхцөл" орчуулга, орчуулга хийхэд төвөгтэй байдлаар програмчлагдсан байсан зэргээс үүдэж хүндрэл багагүй гарсан ч орчуулгыг маш хурдан хугацаанд хийж гүйцэтгэсэн, тийм ч учраас алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй.
  4. Програм хэдий орчуулахад хүндрэлтэй байсан ч Unicode буюу Монгол үсэг (ө болон ү г.м.) дэмждэг гэдэг нь маш том давуу тал байлаа.
  5. Админы заваас хамаарч өдөрт хамгийн ихдээ 1'000 мөр, багадаа 200 мөр (мөр тус бүр хамгийн багадаа 1 үг, ихдээ 40 үгтэй байсан) орчуулсан
  6. Орчуулгын ажил нийт 10-с бага хоногт үргэлжилсэн бөгөөд нийт 10-с бага тооны файлуудад нийтдээ 5'000-с бага мөр орчуулсан байна.
  7. win.rar ХХК-с албан ёсны зөвшөөрлийн дагуу орчуулсан бөгөөд орчуулагчын нэр тамгалагдсан Монгол хэлтэй суулгац, програм, устгагчтайгаар WinRAR-н албан ёсны веб хуудас (www.rarlab.com) дээр нийтлэгдсэн.
  8. Орчуулгыг нийтэд түгээгдэхээс өмнө шалгах боломжгүй байсан тул сүүлд нь дахин шүүж, илэрсэн алдааг бүртгэж авч байна, удахгүй шинэчилсэн орчуулгыг хүргэнэ ээ.


   

Програмыг татах

Монгол хэлтэйгээр албан ёсны веб сайтаас шууд татах


v5.30 (2015.12.21)

x86 буюу 32 бит татах бол ЭНД дарна уу.

x64 бит татах бол ЭНД дарна уу.

2015-12-21Програмын орчуулга шинэчлэгдлээ!


v5.31 (2016.02.07)

x86 буюу 32 бит татах бол ЭНД дарна уу.

x64 бит татах бол ЭНД дарна уу.


v5.40 (2016.08.17)

Татах бол ЭНД дарна уу.

Дараа дараагийн хувилбаруудыг тус тусын нийтлэлд оруулж байхаар болсон шүү.



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол худалдаж авч ашиглаарай, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!



Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!