Show hidden files and folders

За тэгэхээр та бүхэндэ энэ удаад file эсвэл folder [хавтас] нуух болон нуусаныг гаргаж ирэх талаар бяцхан заавар өгөх гэж байнаа... Мөн зарим хэрэгтэй мэдээлэл хавсаргасан тул МЭДДЭГ гээд уншихгүй өнгөрч болохгүй шүү... МЭДЭХГҮЙ зүйл чинь байх ч юм билүү... Хэн мэдлээ...

Таныг нуугдсан file гаргаж ирэх гэж оролдоход "SHOW HiDDEN FiLEs AND FOLDERs" сонголтод өөрчлөлт хийгдэхгүй бол яах вэ? Үүнийг засах амархан... Өөр бусад мэдээлэл ч хавсаргасан байгаа болноо...

FiLE болон FOLDER -ыг нуух
Тухайн нуух гэж буй хавтас эсвэл file -ыг сонгон идэвхижүүлээд түүн дээр хулганы баруун товчлуурыг 1 товшисноор гарч ирэх цэсний хамгийн доод хэсэгт орших "Properties" буюу "Шинж чанар" сонголтыг хийнэ...

Уг сонголтыг хийснээр дуудагдан гарч ирэх цонхны "General" буюу "Үндсэн" tab [хэсэг] -ын доод хэсэгт орших "Attributes" гэсний арын "HiDDEN" буюу "НУУГДМАЛ" гэсэн үгний урд талын checkbox буюу сонголт хийх [чагтлах] дөрвөлжин нүдний сонголтыг ТИЙМ буюу ИДЭВХИТЭЙ болгоод "APPLY" эсвэл "OK" товчлуур дээр дарна...

Ингээд хоосон хэсэгт хулганы баруун товчыг дараад "REFRESH" хийгээд л гүйцээ...



Нуугдсан FiLE болон FOLDER -ыг гаргаж ирэх
Дурын folder эсвэл тухайн гаргаж ирэх гэж буй нуугдсан file -ынхаа агуулагдаж буй хавтсыг нээнэ...

Тухайн хавтас дах цэснээс WiNDOWs XP бол "TOOLs", WiNDOWs Se7en [7] бол "Organize" -ыг сонгоно...

Гарч ирэх унадаг цэсний WiNDOWs XP бол "Folder Settings", WiNDOWs Se7en [7] бол "FOLDER AND SEARCH OPTiONs" -ыг сонгоно...

Жижиг хэмжээтэй цонх дуудагдан гарч ирэх ба түүний "ViEW" tab [хэсэг] -ийн "ADVANCED SETTiNGs" гэсний доорх дөрвөлжин дотроос "HiDDEN FiLEs AND FOLDERs" гэсэн үндсэн цэсний [урдаа хавтасны зурагтай] дотор агуулагдах:

* Don't show hidden files, folders and drives
Show hidden files, folders and drives

2 -ын доод талынхыг сонгох буюу "Show hidden files, folders and drives" гэсний урд талын radiobutton буюу дугуй сонголтыг идэвхижүүлнэ...

Үүний дараагаар "APPLY" эсвэл "OK" сонгоод л бүх ажиллагаа дуусна...

 WiNDOWs XP

WiNDOWs ViSTA / SE7EN



~~~
Хэрэв та өргөтгөл [extension] -ыг харахыг хүсвэл дээрх сонголтын хэсгийн яг дор байрлах "HiDE EXTENSiONs FOR KNOWN FiLE TYPEs" гэсний урд талын чагтыг авч хаяснаар харах боломжтой болноо... Гэхдээ АНХААР...! Та rename буюу дахин нэрлэх, шинээр нэр олгох үйлдэл хийхдээ уг өргөтгөлийн 3 эсвэл 4 үсгийг ямар 1 байдлаар өөрчилвөл тухайн file ажиллагаагүй буюу үл мэдэгдэх file эсвэл өөр file болж хувиран алдаа гарах аюултай...
~~~



~~~
Хэрэв та системийн өөрийн нь нуугдмал file -уудыг гарган харахыг хүсвэл дээрх сонголтын яг дор орших "HiDE PROTECTED OPERATiNG SYSTEM FiLEs (RECOMMENDED)" гэсэн сонголтын чагтыг арилгана уу... Арилгах команд аваад анхааруулах мессэж ирэх ба түүнд YES буюу ТИЙМ гэсэн сонголт хийснээр уг системийн file -ууд ил гарч ирнэ... Гэхдээ АНХААР...! Уг file -ууд нь устах эсвэл нэр нь өөрчлөгдөх болон өөр хавтасруу зөөгдсөн тохиолдолд таны компьютерын ажиллагаань янз бүрийн алдаа гарахаас эхсүүлээд системийн гэмтэл үүсч ажиллахаа болхиод ч хүрч болзошгүй гэдгийн хатуу анхаарна уу...
~~~



Та нуусан file -аа шалгаж дууссан бол бас нуугдмал хэвээр нь үлдээхийг хүссэн бол дээрх өөрчилсөн алхмуудаа буццаж сэргээнэ үү... Эсвэл дээрх "FOLDER OPTiONs" цонхны "ViEW" tab [хэсэг] -ийн доод хэсэгт орших "RESTORE DEFAULTs" button [товч] дээр дарна уу... Тэгээд OK эсвэл APPLY товч дээр дарна уу... Хэрэв буцааж сэргээхгүй бол өөр хэн нэгэнд file шууд харагдах болноо...


НУУГДАХ горимыг БҮРМӨСӨН зогсоох
Энэ нь НУУГДМАЛ биш энгийн бусад file болон folder [хавтас] шиг шууд харагдаж байх хэлбэрт эргүүлэх оруулах арга бөгөөд НУУГДМАЛ байх горимыг зогсооно гэсэн үг юм... Тухайн нуугмал file болон folder -т нуухад хийсэн үйлдлийг эсрэгээр хийгээд [өөрөөр хэлбэл "HiDDEN" сонголтын чагтыг арилгаад] OK эсвэл APPLY дарна... Хэрэв folder -т ийм өөрчлөлт хийж байгаа бол таньд/чамд системийн мессэж ирэх ба уг мессэжний хариултын аль нэгийг сонгон OK дээр хулганаар товшино... Аль нэг гэсний учир нь:

Эхний сонголт --- "APPLY CHANGEs TO THiS FOLDER ONLY"
Зөвхөн уг хавтасны НУУГДМАЛ байдлыг зогсоох

Эхний сонголт --- "APPLY CHANGEs TO THiS FOLDER, SUBFOLDERs AND FiLES"
Уг хавтасны болон түүнд агуулагдаж буй бүх дэд хавтас, file -уудын НУУГДМАЛ байдлыг арилгах



~~~
АЛДАА ЗАСАХ
Уг [~~~] тэмдэглэгээгээр үзүүлсэн тохиргоонууд өөрчилөхөд алдаагүй хэрнээ "Show hidden files, folders and drives" сонголт хийгдэхгүй эсвэл дээрх гурван тохиргооны аль нь ч өөрчлөх боломжгүй байвал та доорх зураг дээр дарж REGiSTRY FiLE -ыг татан авч компьютерт тань үүрлэсэн MALWARE -ын үүсгэсэн алдааг засна уу... Энэ REGiSTRY FiLE үнэхээр НАЙДВАРТАЙ бөгөөд ямар ч АЛДААГҮЙ, АЮУЛГҮЙ болноо...

Ашиглах:
  1. Татаж авсан WinRar Archive File [*.rar] -ыг задла...
  2. Гарч ирэх Folder Settings.reg -ыг ажиллуул...
  3. Санаагаа амраа... :)
~~~




FLASH Disk дээр бас file болон folder -ууд нуугдаад, гарч ирэхгүй бас уётахгүй байна уу...? ЭНД дараад засах боломж байна шүү...




Бид тус болж чадав уу...?

Дээрх зааварчилгаа хэр ойлгомжтой байна вэ...?

Бичлэг хэлбэрээр буюу Video [видео] хичээл хэлбэрээр тавиулах бол СЭТГЭГДЭЛ -ээ үлдээнэ үү... Дор хаяж 3 СЭТГЭГДЭЛ шаардлагатай...



СЭТГЭГДЭЛ болон САНАЛ ХҮСЭЛТ, ЗАХИАЛГА -аа СЭТГЭГДЭЛ -ийн талбарт үлдээнэ үү...