Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Төлбөрийн хэрэгслүүдийг солих явцыг хөнгөвчлөх зориулалттай, хувийн талбарыг хар сан гэнэ. Энэ төрлийн сангууд нь, харагдах захиалгын жагсаалтгүй, арилжаанууд нь нийтэд огт ил зарлагддаггүй эсвэл биелэгдэх хүртэл ил бичигддэггүй зэргээрээ энгийн арилжааны биржээс ялгардаг.

Хар сангийн хөрвөх чадварын дийлэнх хувийг блокын арилжаа эзлэх бөгөөд, блокын арилжаа гэдэг нь, урьдчилан тохиролцсон ханшаар арилжаалагдах, хөрөнгийн асар их дүнтэй гүйлгээ юм. Энэ төрлийн сан анх 1980-аад оны үед үүссэн гэх ба, ихэвчлэн их хэмжээний хувьцааг арилжаалах, том тоглогчид болон аварга хүрээлэнгүүд л ханддаг талбар байсан. Энд хийсэн арилжаа нь, нийтэд шууд мэдэгдэхгүй давуу талтайн дээр, ингэж нууцлах нь зорилгоо хэрэгжүүлэхээс нь өмнө ханшийн өөрчлөлт орохоос сэргийлэх тустай байдаг аж. Хар сангууд уламжлалт зах зээлд том байр суурийг эзэлдэг бөгөөд, крипто салбарт ч бас өөрийн гэсэн орон зайг хэдийн олоод амжсан байгаа.

Хар санг ашиглахын давуу талууд нь юу вэ?

  1. Догдлолын нөлөө багатай - Нийт хөрөнгө оруулагчдаас зорилгоо нууцласнаар, тэдний учруулж болох нөлөөллийг багасгах боломжтой.
  2. Ханшийн таатай түвшин - Нээлттэй арилжаатай харьцуулахад, их хэмжээний хөрөнгө худалдан авах болон зарах ханшийн хамгийн боломжын саналууд энд л төвлөрдөг.
  3. Халтиргаа үүсэх эрсдэлгүй - Урьдчилан нэрлэсэн ханшаар л гүйлгээ хийгдэх тул, ойролцоо үнэрүү ханшийг дөхүүлж гүйлгээг хийх зэрэг алдагдал учрахгүй.

Хар сангийн шүүмжлэлтэй талууд нь юу вэ?

  1. Ашиг сонирхлын зөрчилдөөн - Захиалгын жагсаалт гэж байхгүй учир, арилжаа боломжит хамгийн таатай үнээр гүйцэтгэгдэж байгаа гэдгийг мэдэх ямар ч боломжгүй. Хэрэв арилжаанд оролцогч талуудын ашиг сонирхол хэт зөрчилдвөл, нээлттэй зах зээлээс төсөөрсөн ханшаар гүйлгээ хийгдэхийг үгүйсгэх аргагүй.
  2. Ханшийг унагаах сөрөг нөлөөтэй - Ихэнх арилжаа хар санд хийгдвэл, нээлттэй биржийн ханш нь зах зээлээ дагахгүй байх аюултай.
  3. HFT гүйцэтгэгчдийн цохилтонд өртөх эрсдэл - Өндөр давтамжтай гүйлгээ хийгчдэд, хар сан ангийн талбар болж өгдөг. Хэрэв тэд, далдлагдсан захиалгын жагсаалтанд хандах тусгай эрхтэй бол, түүнийгээ ашиглан давуу байдлыг олж авах аюултай байдаг. Түүнчлэн, хар санд pinging буюу багахан дүнтэй олон гүйлгээг цацах замаар, нуугдсан их дүнтэй захиалгуудыг илчлэх аргыг хэрэглэх болдог. Уг арга нь, хөрвөх чадварыг боох, HFT хийгчдэд давуу талыг олгох зэргээр шударга бус байдлыг үүсгэдэг дутагдалтай.
  4. Арижааны дундаж хэмжээ багасдаг - Хар санг хэрэглэгч томоохон хүрээлэнгүүд түүн дээр их хэмжээний захиалгуудыг оруулахаас татгалзаж байгаа нь, түүний онцгойрох чанрыг алдагдуулж, нээлттэй биржүүдтэй төстэй болгож байна. Энэ мэтээр үргэлжлэх нь, нийт зах зээлд ч заналхийлэх аюултай тул, бага дүнтэй захиалгуудаа нээлттэй биржүүд дээр оруулах нь зүйтэй юм.


Төвлөрсөн бус хар сан гэж юу вэ?

Уламжлалт арилжааны тогтолцооноос ялгаатай нь, төвлөрсөн бус чанартай, крипто валютийн хар сангууд, цахим баталгаажуулалтынхаа ачаар илүү аюулгүй болж чадсан. Энгийнээр бол, ханшийг зохиомлоор хөөрөгдөх аюулаас сэргийлэх журмуудтай учир, нийтийн эрх ашгийг хамгаалж чаддаг онцлогтой. Түүнээс гадна, олон өөр Блокчэйн дээрх хөрөнгүүд оролцсон арилжааны үед, хэлхээ дамнасан солилцоог ашиглан, зуучлалгүйгээр зохицуулах боломжтой байдаг.

Төвлөрсөн бус хар сангууд нь мөн, 0KP зэрэг илүү шинэлэг криптограф технологиудыг ашиглан, гүйлгээнүүдийг баталгаажуулах чадамжтай боловч, крипто валютийг сонирхогч том хүрээлэн хэт цөөхөн байгаагаас шалтгаалж, хар сангийн зах зээлд үзүүлэх нөлөө нь тун бага байна. Гэхдээ, алсдаа энэ байдал өөрчлөгдөх нь эргэлзээгүй биз ээ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Dark Pool гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad