VPN гэж юу вэ?
VPN гэдэг нь Virtual Private Network гэсэн үгний товчлол юм.
Интернэтийн уудам орон зайд бүх контент, веб хуудсууд бүгдэд нээлттэй ил тод байдаггүй. Аюулгүйн үүднээс, нууцлалын бодлого, хэрэглэгчдийн цар хүрээг хянах, үйл ажиллагааны чиглэл, бодлого, төрөл, зориулалт зэрэг олон шалтгаанаар нууцлагдсан, хязгаарлагдсан, хориглогдсон сувгууд зөндөө бий.
Жишээ нь: ebarimt НӨАТ баримт, сугалаа, буцаан олголтыг мэдэхгүй хүн одоо бараг үгүй байх. Уг вебрүү зөвхөн Монгол IP-аар нэвтрэх боломжтой. Өөрөөр хэлбэл бусад гадаадын улс оронд байгаа хэрэглэгчид хандах боломжгүй гэсэн үг. Тэгэхээр энэхүү веб маань тодорхой нэг бүс нутгын хүмүүст л зориулагдсан хувийн сүлжээнд үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээ болж таарч байгаа биз.
Өөр нэгэн жишээгээр тайлбарлая. Оюуны өмчийн шалтгаанаар хууль бусаар хуулбарласан кино, материалыг түгээгч веб хуудсуудыг засгийн газрын агентлаг хэрэглэгчдээс хандалт авах боломжгүй болгож хаадаг. Энэ тохиолдолд нийтийн сүлжээнд байсан веб маань хувийн сүлжээний орчинд л ажиллах нөхцөл байдалд ордог. Хэдийгээр хориглосон домэйн хаягыг нь хориглоогүй өөр хаягаар өөрчлөөд өөр холбоос (URL буюу манайхны хэлж заншсанаар link) тавиад түүгээрээ хандалтаа аваад байж болох хэдий ч энэ нь олон дахин давтагдах тусам админдаа ч тээртэй, зочилж буй хэрэглэгчдэд ч залхуутай санагдана. Улмаар хандалтаа бага багаар алдана.
Дээрх тохиолдлуудад хэрэглэгч хэрхэн хориг саадыг давах боломжтой вэ?
Маш энгийн хялбар шийдэл бий, энэ нь Proxy эсвэл VPN тохируулж хэрэглэх явдал юм.
Юуны өмнө IP хаяг гэж юу болох талаар: IP хаяг нь сүлжээнд (интернэт, дотоод г.м. бүх төрөлд хамаарна) холбогдож байгаа бүх төхөөрөмжид олгогддог дугаар. Машины номер шиг давтагдашгүйгээр оноосон байдаг. IP хаягнаас хэрэглэгчийн байршил, ISP буюу таны холбогдсон, хэрэглэж буй интернэтийн үйлчилгээг үзүүлэгч байгууллага, холбогдож буй төхөөрөмжийн талаар мэдээллүүдийг олох боломжтой. Энэхүү хаягыг өөрчилж, нууцлах замаар хязгаарлагдсан бүсрүү нэвтэрч болдог. Жишээ нь, дээр дурдсан засгийн газраас хориг тавьсан веб хаягруу нэвтрэх гэж оролдох үед уг вебийг Монгол улсын засгийн газраас уг улс дотроосоо л хандах эрхийг хаасан байдаг тул хэрэв хэрэглэгч VPN хэрэглэн гадаадын өөр улсаас нэвтэрч байгаа мэт харагдвал хязгаарлалтыг давж орж чаддаг. Илүү ойлгомжтой тайлбарлая л даа. Цагдаа таны машиныг дугаараар тань таниад тодорхой нэг барилгын зогсоолруу оруулахгүй байлаа гэж бодоё. Тэгвэл та дугаараа солиод Япон эсвэл Герман, Франц, АНУ, Канад, Хятад г.м. дугаар авч тавиад шууд нэвтэрч болно гэсэн үг.
За одоо Proxy болон VPN хоорондын ялгаа, давуу талыг товч тайлбарлая.
- VPN нь VPN сервер, хэрэглэгч хооронд дамжиж байгаа өгөгдлүүдийг нууцалдаг. Proxy ямар нэгэн хамгаалалтгүйгээр, өгөгдлийг ямар байгаа яг тэр чигээр нь шууд дамжуулдаг. VPN нь хэрэглэгчийн IP хаягыг өөрчилж, байршлыг нь нууцлахаас гадна, ISP-д болоод хөндлөнгөөс халдагч хакер, тандагч алгоритмууд, мөшгигчдөөс таныг болоод таны уг веб дээрээс авч, илгээж байгаа өгөгдлийг 128 эсвэл 256 бит, PPTP, L2TP/IPSec, IKEv2, SSTP протоколуудаар нууцлал үүсгэж хамгаалдаг. Харин Proxy нь хэрэглэгчийн IP хаягыг болон байршлыг л нууцалдаг. Тиймээс Proxy хэрэглэх бол найдвартайг нь сонгох нь чухал.
- VPN ихэнх тохиолдолд төлбөртэй эсвэл үнэгүй хэрэглэх эрх нь хугацаагаар, дамжуулж буй өгөгдлийн хэмжээгээр хязгаарлагдсан байдаг. Proxy-д ямар нэгэн тийм хязгаарлалт байдаггүй. Гэхдээ мэдээлэл дамжуулах хурдын хувьд Proxy ихэнх тохиолдолд удаанаас маш удаан, харин VPN удаанаас хурдан хооронд байдаг.
- VPN нь систем хэмжээнд, зөвхөн аль нэг интернэт хөтөч програмд (browser) суурилсан гэх зэргээр хэрэглэж болдог. Харин proxy нь CGI proxy (browser дээр л ажилладаг), Socks proxy (browser-уудтай ажилладаггүй, заавал тусгай програм хэрэглэх шаардлагатай), HTTP proxy (хамгийн өргөн тархсан хувилбар, ихэнх үйлчилгээ, серверүүд уг төрлийг хэрэглэдэг) гэсэн 3 төрөл байна.
- VPN өөрийн гэсэн програмтай, хөтчүүдэд зориулсан нэмэлт extension г.м. боломжууд, энгийн ойлгомжтой, хялбар GUI, тохиргоо өөрчлөлтүүд хийх боломж зэрэг олон давуу талуудтай. Ямар нэгэн мэдлэг шаардлагагүй, хэн ч хэрэглэх боломжтой гэсэн үг. Proxy хувьд хэдий ойлгоход хэцүү биш ч онолын мэдлэг эсвэл Англи хэлний мэдлэг шаардана. Эсвэл ядаж дадлага.
- Үнэ төлбөргүй хэрэглэх боломж өндөр байдгаараа Proxy илүү ч үнэгүй сервер/үйлчилгээнүүд нь ачаалал ихдэх, тасалдах, хурд унах асуудал маш элбэг тохиолдоно. Давуу талууд гэвэл бүртгэл үүсгэх шаардлагагүй, хэрэглээний хязгаар үгүй. VPN хувьд үнэгүй хэрэглэх боломжтой үйлчилгээнүүд нь ихэвчлэн хэрэглээний хязгаарлалт заасан, тэрхүү хязгаар нь бага эсвэл сонгож болох улс бүс нутгийн сонголт цөөн, бүх боломжууд нь үнэгүй хэрэглэж буй үйлчлүүлэгчдэд нээлттэй бус зэрэг сул талуудтай.
- Төлбөртэй Proxy нь хурд гайгүй, тасалдал бага. Харин төлбөртэй VPN нь илүү сайн хамгаалалт, илүү өндөр хурд, илүү урт хугацаатай эсвэл илүү их өгөгдөл дамжуулах нөөцтэй, илүү олон улс, бүс нутгийн сонголттой, илүү олон нууцлал, хамгаалалтын сонголтуудыг хэрэглэгчид санал болгодог.
Proxy-той холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, хэрэглэх зааврыг ЭНД дараад уншаарай.
Маш олон VPN үйлчилгээ, програм/аппликейшн байдаг. Тэдгээрээс та өөрөө үзэж, судалж, өөрт тохирохыг олж сонгох хэрэгтэй. Гэхдээ тэгэх цаг зав хомс эсвэл мэдлэг чадвар дутмаг эсвэл туршиж үзэх л гэж байгаа эсвэл зүгээр л залхуу бол бидний санал болгож буй үйлчилгээг сонирхоорой. Энэ бол WindScribe.
Хэдийгээр заавал бүртгэл үүсгэж нэвтрэхийг шаарддаг ч, олон сайхан боломжуудыг санал болгодог шүү. Үүнд:
- Сар бүр 50 Gb эрх (Үнэгүй)
- Найз урих замаар үнэгүй сарын суурь эрхээ бага багаар нэмэх боломжтой. +1 Gb +5 Gb, +10 Gb г.м.
- Хурд сайн, тасалдал байхгүй.
- Cruise Control хэмээх ухаалаг систем нь хэрэглэгчид хамгийн тохиромжтой серверийг шууд сонгож, өөрчилж өгдөг. Ингэснээр серверийн доголдол гарсан ч хэрэглэгчийн холболт тасрахгүй, мөн хэрэглэгч өөрт нь хамгийн ашигтай байх сервер дээр үргэлж байршиж байна гэсэн үг.
- Заавал програм суулгах шаардлагагүй, browser extension хэрэглэж болно (Firefox, Chrome, Opera)
- Хөөрхөн хэдэн улсаас сонгох боломжтой.
- Өөр дээрээ Ad blocker-той.
- Англиас гадна нилээд хэдэн хэл дээр хэрэглэж болно.
- Ямар ч үйлдлийн системтэй төхөөрөмж дээр суулгаж хэрэглэх боломжтой (iOS, Android, Windows, Mac, Linux, Blackberry)
- Тв-д суулгаж болно (Amazon FireTV, NVidia Shield, KODI)
- Router дээрээ ч хэрэглэх боломжтой (DD-WRT, Tomato эсвэл өөрийн сонголтоор)
- Хүссэн өөрчлөлт, сонголт, тохиргоог хийж хэрэглэж болно (OpenVPN, IKEv2, SOCKS5)
- Мөн R.O.B.E.R.T., Port forwarding, ScribeForce зэрэг маш хүчирхэг нэмэлтүүд бий.
- Link богиносгох, түүний аюулыг тодорхойлох, хадгалах боломжтой.
ТАТАХ
Манай хичээл(үүд) таньд таалагдсан бол ЭНД дараад манай сургалтын хөтөлбөртэй танилцаарай.
Join the conversation