Proxy гэж юу болох үүнийг хэрхэн ашиглах талаар
Proxy server гэдэг нь сүлжээнд холбогдсон хэрэглэгч болон интернэт сүлжээ 2-н дунд байрлах завсрын server юм.
Нууцлалыг сайжруулах, сүлжээний ажиллагааг сайжруулах, сүлжээг удирдах болон хянах ажиллагааг зохион байгуулах үндсэн үүрэгтэйгоор сүлжээнд оролцдог сүлжээний чухал хэсгүүдийн 1 юм.
Proxy ашиглан орохыг нь хориглосон хаалттай сайтуудруу хандах болон веб хуудсуудруу өөрийнхөө IP-г нууцалж өөр улсын IP-р нэвтрэх зэрэг үйлдлийг гүйцэтгэх боломжтой. Үүний үр дүнд хэрэглэгчид Google-н Play Store-с бүсийн хязгаартай контент татах болон Facebook-н нэрийг 1 үетэй болгож тохируулах боломж бүрдэнэ.
Алхам: 1
Эхлээд Proxy IP болон Port-г өөрийн хэрэглээнд тохируулан сонгоно.
Ингэхийн тулд proxy server-н жагсаалттай веб хуудсаас өөрт хэрэгтэйг хайж олох шаардлагатай. Бид энэхүү сайтыг санал болгож байна. ProxyNova
Эндээс та ямар улсын, хэр зэрэг хамгаалалттай бас хурдтай IP авахаа өөрт тохируулан сонгох хэрэгтэй. Тэгэхдээ дараах хэдэн зүйлсийг анхаараарай. Үүнд:
1. Бүсийн хязгаартайконтент татах гэж байгаа тохиолдолд USA эсвэл Canada-г сонгосон нь дээр, учир нь эдгээр улсуудад дийлэнх контент нээлттэй байдаг. Бусад өндөр хөгжилтэй, томоохон улсуудыг ч сонгосон болно
2. Anonymity зэргийг харах - дээр санал болгосон сайтын жагсаалтын хүснэгтийн хамгийн сүүлийн багананд дурдсан 3 өөр зэрэг бий, эдгээр нь:
- Transparent - Хэрэглэгчийн IP хаягыг чинь мэднэ, мөн Proxy ашиглаж байгааг чинь ч мэдэж чадна. Энгийн хэрэглээнд зохимжтой.
- Anonymous - Хэрэглэгчийн IP хаягыг чинь мэдэж чадахгүй, гэхдээ Proxy ашиглаж байгааг чинь мэдэж чадна.
- Elite - Хэрэглэгчийн IP хаягыг чинь мэдэж чадахгүй бөгөөд Proxy ашиглаж байгаа талаар чинь ч ямар ч мэдээлэл авч чадахгүй.
3. Хурд сайтай байх нь чухал ч холболт амжилттай болох нь илүү чухал, тиймээс хэрэв эхний оролдлого бүтэлгүйтсэн бол дахин өөр IP-р холбогдох гээд оролдоод үзэх хэрэгтэй
Алхам: 2
Өөрийн router эсвэл төхөөрөмж (компьютер болон утас, таблет г.м.) эсвэл хэрэглэх browser (интернэт харуулагч програмууд: Mozilla Firefox,Google Chrome, Opera, Safari г.м.)-н Интернэт холболтын тохиргоон дундаас Proxy тохируулгыг олж тохируулах
Windows системийн хувьд Win+R (Windows тэмдэгтэй товч болон R үсгийг зэрэг дарах) дараад гарч ирэх Run цонхонд "inetcpl.cpl" гэж бичээд Enter дарна.
Гарч ирсэн Internet Options цонхны Connections tab-руу ороод LAN Settings товчыг дарна. Тэгээд гарч ирэх жижиг цонхны Proxy server талбарын Use a proxy server for your LAN (...) сонголтыг чагтлаад түүний доор байрлах Address болон Port талбаруудад 1-р алхам дээрээс сонгож авсан IP болон Port-г оруулаад OK дараад дахин OK дарна.
Үүний дараагаар веб серверүүд Proxy IP эсвэл хэрэглэгчийн IP-н алинаар нь танийг таньж байна вэ гэдгийг Google-н хайлтын талбарт бичиж шалагж болно. "My IP" гэж бичээд хайлт хийхэд таны IP-г Google-с шууд харуулах ба бусад IP харуулагч/илрүүлэгч веб хуудсуудын илэрцүүд ч гараад ирнэ дээ.
Алхам: 3
Эдгээр өөрчлөлтүүдийг цуцлах/буцаах бол хэрхэн тохируулж өөрчилсөн үйлдлүүдийг эсрэгээр буюу буцааж хийгээд л бүх зүйл хэвийн төлөвт эргэн шилжих болно. Өөрөөр хэлбэл та Proxy ашиглахаа зогсоох бол бичиж тохируулсан Proxy IP болон Port-г арилгаад тохиргоог хадгалах хэрэгтэй юм.
За ингээд та өөрийнхөө жинхэнэ байршил, IP хаяг зэргийг нууцалж бас хийсэн өөрчлөлтүүдээ буцааж сурлаа, танд амжилт хүсье!

Харгалзах үйлдлийн систем эсвэл browser-с хамаарч өөр өөр нэршил, тохиргооны цэстэй байдаг тул энэ талаар үүнээс илүү дэлгэрэнгүй тайлбарлах боломжгүй.
Windows системийн хувьд Win+R (Windows тэмдэгтэй товч болон R үсгийг зэрэг дарах) дараад гарч ирэх Run цонхонд "inetcpl.cpl" гэж бичээд Enter дарна.
Гарч ирсэн Internet Options цонхны Connections tab-руу ороод LAN Settings товчыг дарна. Тэгээд гарч ирэх жижиг цонхны Proxy server талбарын Use a proxy server for your LAN (...) сонголтыг чагтлаад түүний доор байрлах Address болон Port талбаруудад 1-р алхам дээрээс сонгож авсан IP болон Port-г оруулаад OK дараад дахин OK дарна.
Үүний дараагаар веб серверүүд Proxy IP эсвэл хэрэглэгчийн IP-н алинаар нь танийг таньж байна вэ гэдгийг Google-н хайлтын талбарт бичиж шалагж болно. "My IP" гэж бичээд хайлт хийхэд таны IP-г Google-с шууд харуулах ба бусад IP харуулагч/илрүүлэгч веб хуудсуудын илэрцүүд ч гараад ирнэ дээ.
Алхам: 3
Эдгээр өөрчлөлтүүдийг цуцлах/буцаах бол хэрхэн тохируулж өөрчилсөн үйлдлүүдийг эсрэгээр буюу буцааж хийгээд л бүх зүйл хэвийн төлөвт эргэн шилжих болно. Өөрөөр хэлбэл та Proxy ашиглахаа зогсоох бол бичиж тохируулсан Proxy IP болон Port-г арилгаад тохиргоог хадгалах хэрэгтэй юм.
За ингээд та өөрийнхөө жинхэнэ байршил, IP хаяг зэргийг нууцалж бас хийсэн өөрчлөлтүүдээ буцааж сурлаа, танд амжилт хүсье!
Жич: Дээрх мэдээлэл болон заавар нь зөвхөн мэдлэг олгох зориулалтаар нийтлэгдсэн болно. Хууль бус үйлдэлд ашиглахгүй байхыг хүсье!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!
Баярлалаа...!
Баярлалаа...!
Join the conversation