Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner




Notepad++ бол Windows үйлдлийн системд сууж ирдэг Notepad-с хамаагүй илүү дэвшилтэт програм бөгөөд энэхүү програмын тусламжтайгаар та текст болон хадмалын, хэлний/орчуулгын, дууны үгний, html, php хуудасны, css зэрэг хэлний файлын болоод өөр бусад олон файлыг нээх, засварлахад хэрэглэж болох бөгөөд хамгийн гол нь таны бичсэн текстийг дахин бичих үед санал болгох, хайх, дарж солих, HTML тагуудыг бичих үед автоматаар засварлах, файлын кодчилолыг өөрчлөх, болон өөр бусад олон тооны боломжыг агуулсан энэ жижигхэн програмыг би орчуулгын болон веб хуудас бичихдээ ашигладаг. Харин одоо Монгол хэл дээр орчуулан хүргэж байна аа...


ЖИЧ: Програмын зарим текстүүд орчуулагдаагүй байгаа нь тухайн програмын хөгжүүлэгч үүнийг орчуулах шаардлагагүй гэж үзсэн эсвэл v6.6.8 (орчуулгыг хийж байх үед гарсан байсан хамгийн шинэ хувилбар)-с хойш гарсан хувилбарт хийгдсэн өөрчлөлтийн үр дүн байж болно.


Update: Монгол хэлийг тохируулан ашиглахын тулд програмыг суулгаж байх явцдаа Localization хэсгээс Монгол хэлийг дээрх зурагт харуулсантай ижлээр чагтлана уу... Бидний хийсэн програмын болон киноны орчуулгын ажлууд болон бидний хүргэсэн файл, контентуудад агуулагдах "МЭДЭЭЛЭЛ" хэсэг зэргийг уг програмын тусламжтайгаар гүйцэтгэж, засдаг...



HTML, PHP, CSS, *.txt, *.lng, *.lrc, *.srt, болон Pascal, Perl, Python, C, C++, C#, ASP, Assembly зэрэг програмчлалын хэлний файлуудтай ч ажиллах бүрэн боломжтой энэ програмын талаар дэлгэрэнгүйг ЭНД-с уншаарай...

Програм нь зөвхөн бичих, бичсэнийг засахаас гадна түүнийг дуудан ажиллуулах, алдаа хянах, тагын эхлэл төгсгөлийг харуулах, хураах боломжыг ч олгоно. Тэр ч бүү хэл 1 дор хичнээн ч файлтай ажиллах боломжтой бөгөөд тэдгээрийг зэрэг засварлах, олон табуудад, цонхонд эсвэл 1 цонх дотор зэрэг харуулах ч боломжтой, түүгээр ч зогсохгүй ямар 1 чухал зүйлийг түр тэмдэглэх шаардлагатай тулгарлаа гэхэд програмаа нээгээд уг зүйлээ тэмдэглээд хадгалахгүйгээр орхисон ч аюулгүй учир нь тухайн баримтыг хадгалалгүйгээр програмын цонхыг хаасан ч уг програм түүнийг хадгалсаар байх болно. Таныг өөрөө үүнийг арилгах эсвэл уг табыг/материалыг хаах хүртэл хэдэн ч хоног, сараар түр хадгалж орхиж болно.

Програмын боломжуудын талаар унших бол ЭНД дарна уу...



Official Site /notepad-plus-plus.org/

          
SourceForge                              Filehippo



Програмыг хэрэглэх боломжтой хэлүүд, болон орчуулагчдын талаарх мэдээллийг ЭНД дараад аваарай...

Хэрэв програмын орчуулгад үг үсгийн, найруулгын эсвэл буруу орчуулга орсон байгааг илрүүлвэл, эсвэл орчуулгатай холбоотой санал хүсэлт, сэтгэгдэл илгээхийг хүсвэл +NY-ShaDoW надтай холбогдож энэ талаар мэдээлэх эсвэл ЭНД дараад манай FB дээрх Форумын харгалзах нийтлэлийн хуудсанд зочилно уу.



Хэрэв та энэ програмыг хэрэглэх дуртай бол хөгжүүлэгчдэд хандив өгөөрэй, ингэснээр уг програм цаашид хөгжүүлэгдэх боломжтой болно!


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй...!

Баярлалаа...!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Notepad++ Монгол хэл дээр хэрэглэх боломжтой боллоо...!"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad