Binance компанийн тухай

Binance Holdings Ltd. буюу товчоор Байнанс нь крипто валютийн арилжааны хэмжээгээр олон улсад тэргүүлэгч, хамгийн том крипто биржийн үйл ажиллагааг эрхэлдэг байгууллага юм. Анх Хятадын Шанхай хотод, 2005 онд Fusion Systems (FS) нэрээр байгуулагдаж байсан бөгөөд тухайн үед HFT-ны програм хангамжыг зохиосноор Байнансын суурийг тавьж байжээ.

Changpeng Zhao (赵长鹏)

Үүсгэн байгуулагч Чанпэн Зао (товчоор CZ) нь 1977 оны 2-р сарын 5-нд Хятадын Жянсү мужид, багш мэргэжилтэй эцэг эхийн гэрт мэндэлжээ. 2022 оны 12-р сарын байдлаар, Bloomberg-н дэлхийн тэргүүлэх тэрбумтнуудын жагсаалтын 136-рт ($13.1 тэрбум USD-ын хөрөнгөтэйгээр) бичигдсэн тэрээр өдгөө Байнансын гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаа. 1989 онд буюу 12 настайдаа гэр бүлийн хамтаар Канад улсын иргэшил авч, Ванкувер хотод шилжин суурьшсан тэрээр өсвөр наснаасаа эхлэн Макдоналдс зэрэг үйлчилгээний байгууллагуудад ажиллаж, гэр бүлийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж ирсэн гэдэг. CZ, Монреалийн Макгиллийн Их Сургуулийг Компьютерийн Шинжлэх Ухааны мэргэжлээр дүүргэсэн бөгөөд төгссөн даруйдаа Токиогийн Хөрөнгийн биржид туслан гүйцэтгэгчийн ажлын байранд дадлагажигчаар орж, арилжааны захиалга зохицуулагч програм хангамжын хөгжүүлэгчийн үүргийг гүйцэтгэснээр ажил амьдралын гараагаа эхлүүлжээ. Тэндээсээ Bloomberg TradebookФьючерс арилжааны програм хөгжүүлэгчийн албан тушаалд шилжин ажиллаж байгаад, 2005 онд Шанхайруу нүүсэн байна. Түүний хөгжүүлсэн FS HFT програм нь өнөөг хүртэл брокеруудын хэрэглээг хангаж буй бөгөөд хамгийн хурдан гүйцэтгэлтэй арилжааны програмуудын 1-д тооцогдсон хэвээр байна.

Тэрээр 2013 онд Blockchain.info-г хөгжүүлэхэд гар бие оролцсон бөгөөд энэ хугацаандаа мөн OKCoin-ны Технологийн ахлах ажилтаны (CTO) албыг давхар хашиж байсан гэдэг. 2017 оны 7-р сард Байнанс биржийг танилцуулаад удаагүй байхдаа, BNB-ны ICO-оор $15 сая USD-ын хөрөнгө оруулалтыг татаж чадсанаар барахгүй түүнээс ердөө 11 хоногийн дараа арилжаагаа нээж, 8 хүрэхгүй сарын дараа буюу 2018 оны 4-р сар гэхэд дэлхийн хамгийн том крипто валютийн арилжааны бирж болон мандаж чадсан. BNB нь эзэмшигчиддээ, арилжааны шимтгэлийг бууруулах зэрэг цөөнгүй боломж, давуу талыг санал болгодог, хэрэглээ өндөртэй, үнэ цэн бүхий Эфириум дээрх токен хэлбэрээр гараагаа тавьсан ч, 2019 оны 4-р сард өөрийн Binance Smart Chain буюу одоогийн BNB Chain-д шилжсэн түүхтэй.

2018 оны 2-р сард Форбс сэтгүүл түүнийг крипто ертөнцийн 3 дахь тэргүүн баянаар өргөмжилсөн ба тухайн үед түүний хөрөнгө $1.1 - $2 тэрбум Ам.Доллараар хэмжигдэж байв. 2019 оноос Binance-н АНУ дахь салбар болох Binance.US-г байгуулснаар, Олон улсад тэлэх бодлогоо амжилттайгаар хэрэгжүүлж эхэлсэн. CZ, 2021 оны 6-р сард, Bloomberg Markets сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрээр өөрийн мөнгөн хөрөнгө бараг 100% криптовалют хэлбэрээр байгааг онцолсон байдаг. 2022 онд тэрээр Элон Маскт Twitter-г худалдаж авахад нь туслахаар $500 саяыг хандивлаж байжээ.

CZ, Канадын иргэншлээ солихгүй гэсэн хатуу байр суурьтай байдгаа илэрхийлсэн байдаг ба 1989 онд Хятадын Тяньаньмэний талбайд болсон хядлагын дараахан Хятадаас нүүж, 1992 онд албан ёсоор иргэншлээ солиулсан гэдэг. Гэсэн хэдий ч 2005 онд эх нутагтаа эргэн хөл тавьж, Шанхайд анхны байраа худалдан авч байжээ. 10 жилийн дараа буюу 2015 онд тэрээр уг байраа зарж, Биткойн худалдаж авсан бөгөөд 2017 онд Хятадын засгийн газраас крипто биржүүдэд хориг тавих хүртэл тэндээ амьдарч байгаад 2017 оноос Сингапурт аж төрж байгаа юм. Чанпэн хөрөнгийнхөө 99%-ийг хандивт өргөх төлөвлөгөөтэй явдгаа мэдэгдсэн байдаг бөгөөд Рейтерийн мэдээллэснээр CZ, Байнансыг хамтран үүсгэн байгуулалцсан, маркетингийн ахлах ажилтан (CMO) И Хэ (Yi He)-тэй үерхээд багагүй хугацааг үдэж байгаа ба И, АНУ-д хүүгээ өлгийдөж авсан гэх сураг ч дуулдаад буй.


Урамшуулал


*Зөвхөн дээрх БҮРТГҮҮЛЭХ холбоосоор, 2023 оны 2-р сард багтан бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулж, дансандаа P2P-р $20 USD байршуулсан ШИНЭ харилцагч бүрт дараах урамшууллыг санал болгож байна.


Дээрх болзлыг бүрэн биелүүлсэн зөвхөн эхний 10 харилцагчдад л олгох учир Та яараарай! Яг одоо ЭНД товшоод БҮРТГҮҮЛ!

Оролцогчид & Шагналууд


*P2P-р дансандаа $20 USD байршуулах зааврыг ЭНД-ээс үзээрэй. Мөн надтай (RLT) Messenger-р холбогдоод, зах зээлийн үнээр худалдаж авч болно шүү.

Азтан & Супер шагнал

(Дээрх шагналын $10 болон $20 дээр нэмж олгогдоно.)


Биржийн түүхэн замнал

Хятадын засгийн газраас Крипто арилжааны тухай журмыг батлахаас урьтаж Байнансыг Хятадаас, Японруу нүүлгэж байсан бөгөөд 2021 онд Байнансыг АНУ-ын Хууль зүйн Яам болон Дотоодын Орлогын Алба тус тус татвараас зайлсхийсэн, мөнгө угаасан зэрэг хэрэгт сэжиглэн шалгагдаж эхэлсэн. Гэхдээ мөн оны 6-р сард Английн Санхүүгийн Зохицуулах Хорооноос Байнансын эсрэг хориг тавьснаар, тус улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байна. Харин ОХУ-ын хувьд, мөн адил 2021 онд Байнанс, тус улсын засгийн газарт Оросоос бүртгүүлсэн нийт харилцагчдын нэр, хаяг тэргүүтэй мэдээллийг хүлээлгэн өгч байжээ.

2018 оны 3-р сард Япон болон Хятад дахь хориг, журмуудаас шалтгаалан Байнанс төвөө дахин нүүлгэсэн бөгөөд энэ удаад Мальтаг сонгосон байна. Ингээд тус оныхоо 4-р сард Бермудтай харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулж, ахин 1 сарын дараа Мальтагын хөрөнгийн биржтэй мөн адил санамж бичгийг байгуулалцав. Удалгүй 2019 онд Европын холбооны журмуудад нийцсэн, Байнансын охин компани болох Binance Jersey-г байгуулж, Европ дахь хүрээгээ тэлж эхлүүлсэн хэдий ч 2020 оны 11-р сарын 9-нд тус салбар бүрэн татан буулгагджээ. 2018 оны 4-р сараас Binance Charity Foundation буюу Байнансын Хандивын Сан байгуулагдан, үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд уг сан нь хөгжингүй, ядуу буурай улсуудад чиглэсэн, Блокчэйн технологийн давуу талыг ашигласан сайн үйлс, буяны үйлсийг дэлгэрүүлэх зорилготой аж. Мөн оны 7-р сард Байнанс, Trust Wallet-г эзэмшилдээ нэгтгэж, 8-р сард нь бусад 3 томоохон биржийн хамтаар $32 сая USD хөрөнгийг төвлөрүүлж, тогтвортой зоосны төслийг эхлүүлсэн байна. Улмаар 2019 оны 1-р сараас Байнанс, Израйлд төвтэй SimpleX хэмээх төлбөрийн системтэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд ингэснээр крипто валютийг VISA, Master Card зэрэг төлбөрийн хэрэгслээр дамжуулан худалдаж авах, зарах боломжыг бүрдүүлэв.


2019 оны 5-р сарын 7-нд Байнанс "томоохон цахим халдлага"-д өртөж, тухайн үеийн ханшаар нийт $40 сая USD буюу 7'000 BTC-г алдсанаа зарласан. Халдлагаас шалтгаалан биржийн ОРЛОГО болон ЗАРЛАГА түр хаагдсан хэдий ч Secure Asset Fund for Users (SAFU)-н ачаар 12 хоногийн дотор харилцагчдаа бүрэн хохиролгүй болгож, эдгээр хоригоо цуцалсан байдаг. 2019 оны 12-р сараас х125 хүртэлх хөшүүрэгдэж болох Perpetual Futures арилжааны төрөл нэмэгдэж, 12 сард Энэтхэгийн Биткойны арилжааны WazirX биржийг өөртөө нэгтгэхээр болсноо зарласан ч, хэлэлцээр нь амжилтанд хүрэлгүй өндөрлөсөн.

2020 оны 3-р сард Байнанс, 2013 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж ирсэн, крпито валютийн онлайн хянах хэрэглүүрүүд дундаа тэргүүлэгчдийн 1 болох CoinMarketCap-г залгив. 2020 оны 10 сарын 28-нд Форбс сэтгүүлийн ажилтан Байнанс болон CZ-н АНУ-н зохицуулагчдыг зориудаар хууран мэхлэх, хөрөнгө оруулагчдаас нууцаар ашиг олох зорилгоор бүтээсэн бүтцийн загварыг нь илчилснээр, дээр дурьдсан хэргүүдэд сэжиглэгдэн, шалгагдаж эхэлсэн байна. 2022 оны 3-р сард CZ, ОХУ-ын Украйнд чиглэсэн "Цэргийн тусгай ажиллагаа"-г эсэргүүцэн Орос улсад хориг тавьж, Украйнд $10 сая USD-ын тусламжыг илгээв. 2022 оны 4-р сард Рейтер агентлагийн мэдээллэснээр, Байнанс болон ОХУ-ын Санхүүгийн зохицуулах хорооны хамтын ажиллагааны үндсэн дээр Оросын сөрөг хүчний удирдагч, тухайн агшинд хорих ял эдэлж байсан Алексей Навальныйгийн цуглуулсан хөрөнгө илчлэгдсэн гэдэг.

2022 оны 5-р сарын 27-нд Байнанс, Итали улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бүрэн эрхийг олж авснаар, Швейцар, Швед, Испани, Нидерланд, Португал, Австри зэрэг Европын холбооны гишүүн улсуудруу өргөжих гарц нээгдсэн. Түүгээр ч зогсохгүй, Байнанс нь Африкийн улсуудыг эрчимтэй дэмждэг бөгөөд 2021 оны Африкийн хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнийг ивээн тэтгэж, тус тивийн болосвролын системд асар их дэмжлэгийг үзүүлсээр байгаа юм. Ингээд 2022 оны 11-р сарын 8-нд Байнанс, өрсөлдөгчдийнхээ 1 болох FTX-г худалдаж авах замаар дампуурлаас нь аврах саналыг дэвшүүлсэн боловч, FTX-г АНУ-ын санхүүгийн зохицуулагчид шалгаж эхэлсэн даруйд, хүсэлтээ буцаан татжээ. Удалгүй 11-р сарын 30-нд Sakura Exchange-г өөртөө нэгтгэснээр Японы зах зээлд эргэн хөл тавьсан байна.


Хууль эрх зүй


Уг нийтлэлийг бичиж байх үед дээрхээс бусад улсуудад Байнанстай холбоотой зөрчил, хориг арга хэмжээг авсан талаарх өөр бусад мэдээлэл хараахан бүртгэгдээгүй байлаа.


Биржтэй холбоотой тоон үзүүлэлтүүд


Экосистем


Байнанстай холбоотой бидний хүргэсэн бусад нийтлэлүүдийг доорх холбоосуудаар орж уншаарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!