BSC дээр BNB гадаслах заавар
BNB Smart Chain буюу хуучнаар Binance Smart Chain нь, крипто сонирхогчдод DeFi-ийн уудам орон зайг, маш бага шимтгэлтэйгээр мэдэрч, таашаах боломжыг олгодог. Үүнийг 21 баталгаажуулагч хянаж, хийгдэж буй гүйлгээнүүдийг баталж, аюулгүй байдлыг нь сахин хамгаалж байдаг ба түүнийх нь төлбөрт тэдэнд гүйлгээний шимтгэл болон BNB-ны гадаслалаас хуримтлагдсан ашгийг шан харамж болгон өгдөг. Энэ үйл хэрэгт хэн ч гар бие оролцож, BSC-г хөгжүүлэлцээд, түүнээсээ урамшуулал хүртэж болно. Үүний тулд, BNB-оо гадаслаад, "Төлөөлөгч" болоход л хангалттай байдаг.
PancakeSwap, Venus тэргүүтэй DApps-ийн ачаар, BSC маш хурдацтай өсөлтийг үзүүлж байна. Уг нийтлэлийг бүрэн ойлгохын тулд доорх нийтлэлүүдтэй танилцсан байх шаардлагатай.
Төслийн экосистем, дэмжигчдийн нэгдлдийг бүтээх нь суурь зохион байгуулалтаас эхлээд, хөгжүүлэлт, сайжруулалтын асар их нөөц бололцоо, хүчин чармайлт, цаг хугацааг шаардах нь мэдээж. Тийм ч учраас крипто салбар цаг минутаар хүчирхэгжин, томорч байгаа бөгөөд түүнийхээ хэрээр нээлттэй эхийн програм хангамжын үнэ цэнийг гүнзгийрүүлэн бататгасаар байна. Ийнхүү хөгжихөд нь баталгаажуулалт нэн чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд BSC-ний хөгжлийн явцыг, статистик үзүүлэлтээр сонирхуулах үүднээс доорх материалуудыг хавсаргав.
BSC-ний төлөөлөгч
Баталгаажуулах боломж бүх хүнд олдохгүй учир, төлөөлөгч болох боломжыг бүгдэд нээлттэй үлдээсэн байдаг. Төлөөлөгч болохын тулд дэмжигдсэн хэтэвчүүд дээр BNB байршуулаад, түүнийгээ баталгаажуулагч болохоор нэр дэвшиж буй хэрэглэгчдэд гадаслаж өгөх хэрэгтэй. Ингэснээр өөрийн дэмжиж буй баталгаажуулагчид шаардлагатай барьцаа хөрөнгийнх нь дүнг бүрдүүлэхэд туслах бөгөөд энгийнээр бол, BNB-ныхоо дүнг баталгаажуулагчийн санд нийлүүлдэг гэж ойлгож болно. Крипто салбар нь, эдийн засгийн хөшүүрэг үүсгэхэд тун таатай байдаг буюу дэмжсэн баталгаажуулагчийнхаа олсон ашгаас хувь хүртэх боломжыг олгодгоороо харилцан ашигтай байдлыг бүрдүүлж өгдөг. Түүнчлэн төлөөлөгч нар давхар төлөөлөл хийж болдог бөгөөд 1 дор хэд хэдэн баталгаажуулагчдыг ийм байдлаар дэмжиж өгөх боломжтой юм. Мөн, төлөөлөхөө болих эрхийг ч тэдэнд бүрэн олгосон байдаг, гэхдээ болих явц нь 7 хоногийн хүлээлттэйгээр гүйцэтгэгдэхийг, мөн тэр хугацаанд ямар ч нэмэлт ашиг тооцогдохгүй болохыг анхаараарай.
BSC-ний төлөөлөгч болохын учир
Төлөөлөгч болсноор, баталгаажуулагчдыг дэмжиж, түүнийхээ ашгийг хүртэх давуу талтай ч, дэмжих гэж буй баталгаажуулагчаа эхлээд бага ч болтугай судлаад үзэхэд гэмгүй. Учир нь, тэр хүн Таны өмнөөс санал өгч, сүлжээний ирээдүйг шийдвэрлэх шийдвэр гаргана шүү дээ. Тэрхүү шийдвэрүүд нь, хийн төлбөрийн хэмжээг өөрчлөх, Блокчэйнийг шинэчлэх зэрэг нийт системийн ажиллах зарчимд шууд хамааралтай нөлөөг үзүүлнэ. Түүнийг төлөөлж өгч буй хөрөнгийн тань дүн, эргээд түүний саналын эрхийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ сангаас хожих шангийн хэмжээг ч өсгөнө. Өөрөөр хэлбэл, хүчээ нэгтгэснээр хүртэх урамшууллын хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг. 2021 оны 2-р сард баталгаажуулагчийн гадаслалын шагналын хэмжээ, хоногийн 134 BNB байснаас, түүний төлөөлөгчдөд ногдох хувь хэмжээ нь, энэ дүнгийн 60% буюу 80.4 BNB-той тэнцэж байв. Харин энэ нийтлэлийг бичиж байх үед, ~120 BNB байлаа.
#CoinMarketCap
BSC-ний баталгаажуулагч болох заавар
Доорх шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
- ЭНД тодорхойлсон техник хангамжын тавигдах шаардлагад бүрэн нийцсэн үзүүлэлттэй компьютертэй байх.
- Бүтэн зангилаа ачааллуулсан байх. ЭНД дараад, суулгаж, тохируулах заавартай нь танилцана уу.
- Дор хаяж, $10'000 BNB-ыг гадасласан байх.
Эдгээр шаардлагад нийцсэний дараа, баталгаажуулагчаар нэр дэвших бөгөөд, төлөөлөгчдийг татаж эхлэх боломжтой болно. Гэхдээ уг нийтлэлийн эхэнд танилцуулсан шилдэг баталгаажуулагчидтай өрсөлдөх тул, амжилтанд хүртэл багагүй хугацааг зарцуулж болзошгүй.
BSC-ний төлөөлөгч болох заавар
Баталгаажуулагч болох шаардлага арай л чанга санагдсан эсвэл арай хялбар аргыг хайж байгаа бол, төлөөлөгч болсон нь шулуухан. Үүний тулд доорх хэтэвчүүдийг ашиглах боломжтой. Үүнд:
- BNB Chain Wallet. ЭНД дараад, заавартай нь танилцана уу.
- Trust Wallet. ЭНД дараад, заавартай нь танилцана уу.
- MathWallet. ЭНД дараад, заавартай нь танилцана уу.
Төлөөлөгчдийн урамшууллыг өдөр бүр 08:00 цагт (Улаанбаатарын цагаар) тараан олгох боловч, дөнгөж шинээр төлөөлөгч болсон бол, эхлэснээс хойш 2 дахь хоногоос ашгаа хүртэж эхэлнэ гэдгийг анхаарах хэрэгтэй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Facebook хуудас болон Twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation