Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Крипто валютийн ханш болон тухайн зоос/токений төсөлтэй холбоотой бүхий л мэдээ мэдээллийг олж авах, хаялаганд хамрагдах боломжыг олгодог дэлхийн хамгийн алдартай, том, крипто зах зээлийн үнэлгээний веб талбар бол яах аргагүй CoinMarketCap юм.

2013 онд үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш, олон сая хэрэглэгчдийн тогтмол ханддаг веб болон хүчирхэгжсээр, 2020 онд Binance-н мэдэлд шилжсэн түүхтэй.

2021 оны 6-р сарын байдлаар нийт 10'450 гаруй крипто валютийг өөрийн санд бүртгэн, тэдгээртэй холбоотой бүхий л онцлох мэдээллийг цаг тухайд нь харуулж, ханшийн бодит дүнг секундын нарийвчлалтайгаар шинэчлэн хүргэх ажлыг тасралтгүй гүйцэтгэсээр байна.

Уг вебтэй холбоотой тоон үзүүлэлтүүдийг мөн үеийн байдлаар жагсаавал:



Давуу талууд

  1. Олон portfolio буюу хөрөнгийн багц үүсгэж хэрэглэх боломжтой.
  2. Dark/Night mode буюу хар өнгийн загвар тохируулж хэрэглэж болно.
  3. ICO хөтөлбөрүүдийг харуулдаг хуваарьтай. ЭНД дараад зочлоорой.
  4. Хаялагануудыг зарлаж, хуваарийг нь харуулдаг цонхтой. ЭНД дараад зочлоорой.
  5. Крипто арга хэмжээнүүдийг харуулах он цагийн хүснэгттэй.
  6. Зоос/токен, биржүүдээ төрөлжүүлж, ангилж ялгаж, харьцуулж харах боломжыг бүрдүүлж өгсөн.
  7. Энгийн, ойлгомжтой бөгөөд цэгцтэй загвартай.
  8. Загварыг өөрийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх олон сонголтуудыг тусгаж өгсөн.
  9. Биткойнын зах зээл дээрх ноёрхлын хэмжээг харуулдаг.
  10. Эфириумийн хийн шимтгэлийг бодит дүнг тогтмол харуулж байдаг.
  11. Зах зээлийн үнэлгээ, ханш, өөрчлөлтүүдтэй холбоотой бүхий л мэдээлэл бүрэн агуулагдсан.
  12. Ачаалах хурд өндөр.
  13. Суралцах, орлогожихажиллах боломжуудаар хангасан.
  14. NFT буюу Дахин давтагдашгүй токенуудын жагсаалтыг ч харах боломжтой.
  15. API сонголт өргөнтэй. ЭНД дараад тэдгээрийг нь үзээрэй.
  16. Гар утасны аппууд нь хэрэглэхэд хялбар.
  17. Вебийг нь Chrome суурьтай хөтчүүдээр апп болгон хувиргаж, компьютер дээрээ суулгах боломжтой.
  18. Крипто ертөнцийн сонин хачныг бусдад түгээх эсвэл өөрийн мэдлэгийг бусадтай хуваалцаж, түүгээрээ оноо цуглуулан бусадтайгаа өрсөлдөж, BUSD болон USDT шагналын сангаас хувь хүртэх боломжыг олгох Key Opinion Leader (KOL) буюу нийгэмд нөлөөлөгчдийн хөтөлбөртэй. Уг хөтөлбөрийн танилцуулгыг аажимдаа сонирхуулъя.
  19. Ц-шуудангаар мэдээ мэдээлэл, мэдэгдэл хүргүүлэн авах боломжтой.
  20. ШИНЭ! Саяхнаас (2021-06-22) үнэнч хэрэглэгчдээ урамшуулан, өдөр бүр цуглуулж болдог Diamonds (оноо) хөтөлбөр эхэлсэн. DiamondsNFT, янз бүрийн бараа таваар, үйлчилгээний хөнгөлөлтийн эрх зэрэг урамшууллуудыг авах боломжтой.
  21. ШИНЭ! 2021-09-07 өдрөөс эхлэн хэрэглэгчид өөрсдийн бүртгэл дээр Avatar дүрс, зургуудыг сонгож, харуулж болдог болсон.
  22. ШИНЭ! 2021-09-18 өдрөөс, Diamond-аараа өдөрт 3 хүртэлх удаа, тус бүрийг нь 100 оноогоор азаа үзэж, 1000 хүртэлх оноо цуглуулж болох Lucky Draw урамшууллыг нэвтрүүлсэн. Одоогоор нийт оролдлогын дээд хэмжээ нь 1 сая, 09-р сарын 20 гэхэд түүний 50% нь дууссан байна.
  23. 2021-10-01 өдрөөс Lucky Draw хөтөлбөрийн 2-р шат эхэлсэн ба, энэ удаад нийт 3 сая хүртэлх оролдлогыг санал болгожээ.
  24. ШИНЭ! Найзаа уриад, түүнийг эхний 100 оноогоо цуглуулмагц, 2-уулаа 20, 20 онооны урамшуулал хүртэх боломж нэмэгдлээ. Уг урамшуулалд хамрагдахыг хүсвэл ЭНД дараад бүртгүүлээрэй.


Хэрэглүүрүүд

Мэргэжлийн арилжаачид болон хөрөнгө оруулагчид CoinMarketCap-с илүү веб, үйлчилгээнүүд байгаа гэж хэлж болох ч, энгийн болон анхлан суралцагчдад энэ веб шиг зохимжтой нь бараг байхгүй л болов уу.

#CoinMarketCap

Уг вебийг хэрэглэсний үндсэн дээр хөрөнгө оруулах криптогоо сонгох болон зах зээлийн чиг хандлага, төслүүдийн амжилт болон санхүүгийн чиглэлийн бүхий л мэдээ мэдээллийг цаг тухайд нь хялбархан, үнэ төлбөргүйгээр олж авах боломжтой.

Албан ёсны сувгууд

Бусад


Бүртгүүлэх бол ЭНД дараарай.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "CoinMarketCap"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad