Node гэж юу вэ?

Уг сэдвийг "Крипто тайлбар толь" цуврал нийтлэлийн 2-р дугаарт товчхон танилцуулсан байгаа бөгөөд арай "нуршуу" тайлбар хайж байвал энэ нийтлэл Таньд яг тохирно.

Компьютер болон харилцаа холбооны хүрээнд бол, node буюу зангилаа гэдэг нь тухайн сүлжээнд холбогдсон нэгж (хэрэглэгч, төхөөрөмж) юм.

Сүлжээний хувьд, зангилаа нь зурвасыг илгээгч, дамжуулагч, хүлээн авагч цэгүүд нь байдаг. 

Биткойнын зангилаа

P2P сүлжээгээр холбогдсон нь төвлөрсөн бус хэлбэрийн, Блокчэйн технологид суурилсан, цахим мөнгөний төрлийг үүсгэх боломжыг нь бүрдүүлж өгсөн. Ийм хэлбэрийн сүлжээнд дундын зуучлагч, удирдан чиглүүлэгч, хянан зохицуулагч гэсэн ойлголт байхгүй тул, тухайн сүлжээнд холбогдсон нэгж бүр тэдгээрийн үүргийг гүйцэтгэх шаардлагатай тулгарна.

Ингэхдээ, тухайн зангилаа бүр өөрсдийн боломж, чадамж, сонирхлоороо сүлжээнд холбогдох боломжтой байх ба түүнээс нь хамааруулж өөр өөр төрлүүдэд ангилж болно.

Бүхэл зангилаа

Full node буюу бүхэл зангилааг урьдах нийтлэлүүд дээрээ өчнөөн тайлбарласан байгаа тул, уншигч нар маань одоо хангалттай мэдээлэлтэй болсон байгаа байх.

Эдгээр баталгаажуулагчийн үүрэгтэй зангилаанууд дээр Блокчэйн тэр чигээрээ, эсвэл хураангуйлсан хэлбэрээр хадгалагдаж байдаг ба энэ төрлийн зангилааг ачааллуулах олон арга байгаагаас, хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Bitcoin core буюу Биткойнын цөм гэх програмыг ажиллуулах явдал юм.

Уг програм нь дараах техникийн үзүүлэлтийг шаарддаг.