Torrent гэж юу болох, хэрхэн хэрэглэх талаар ...


Торренттой холбоотой мэдэх хэрэгтэй бүгдийг хүргэхээр зорилоо.

Торрент нь P2P (peer-to-peer) буюу Хэрэглэгч хоорондын сүлжээ юм. Уг сүлжээ нь 3-дагч этгээд болох share, cloud, file hosting зэрэг контент хадгалах зориулалт бүхий үйлчилгээ/вебээр дамжихгүйгээр ямарваа контентийг 1 хүнээс нөгөөд дамжуулах/хуваалцах боломжыг олгодог.

Энгийнээр тайлбарлавал: А хэрэглэгчид бусадтай хуваалцахыг хүссэн ямар 1 контент (програм, тоглоом, дуу, цомог, зураг, бичлэг, цахим-ном г.м. файл) байгаа, Б-д байхгүй бөгөөд хэрэг болоод хайж байгаа гэж төсөөл. А-с Б уг контентийг флаш болон бусад зөөврийн санах ой ашиглан, очиж авах боломжгүй нөхцөлд уг контентийг интернэт сүлжээнд холбогдсон төхөөрөмжөөр харилцан дамжуулж болно. Гэхдээ файл том (бараг 2 GB-аас 20 TB) учир Facebook, EMail-р шууд шидчих боломжгүй шүү дээ. Тэгэхээр share/cloud мэтийн файл хадгалах/дамжуулах боломж олгодог веб/үйлчилгээ сонгох нь мэдээжийн хэрэг. Гэвч:
SHARE: Хуулж болох файлын хэмжээнд хязгаар (100 MB-аас 500 MB) заадаг тул 2 GB-г илгээхийн тулд заавал архивлах (тэгэхдээ хэсгүүдэд (part) хуваах, жишээ нь: 100 MB-аар 20 хэсэг, 200 MB-аар 10 хэсэг болгох г.м.) шаардлагатай тулгарна. Тэгээд тэрийгээ веб серверлүү хуулна (upload). Хамгийн онцгүй нь Монгол share-үүд 1 дор 1 л файл хуулдаг. Багцаар хуулдаггүй нь жаахан онцгүй.

CLOUD: Хуулж болох дээд хэмжээ нь share-тэй харьцуулахад өндөр (1 GB-аас 5 GB) ч багтаамжын хязгаар гэж 1 багийн алуур бий. 3 GB - 100 GB л үнэгүй, их багтаамж авмаар бол төлбөртэй г.м. Тухайн вебийн хөгжүүлэгчээс хамаарч (OneDrive - Microsoft, Google Drive, Dropbox, MediaFire, г.м.) хэзээ ч таслалдахгүй, бас SHARE шиг контентийг тодорхой хугацаанд огт татагдаагүй бол устгана эдр гэсэн зүйл байхгүй, үүрд хадгалсан ч болно гэсэн давуу талтай. Гэхдээ зарим нь таталтанд хэмжилт хийж, хязгаар тогтоодог.

TORRENT: .torrent файлаа үүсгэчих л юм бол интернэтэд хуулах шаардлагагүй. Контент хуваалцаж буй төхөөрөмж нь асаалттай, интернэтэд холбогдсон байгаа л бол тухайн торрент файлаар нь дамжуулаад интернэтэд холбогдсон дурын төхөөрөмжөөр хэн ч, хаанаас ч шууд татах боломжтой. Хуулах гэж цаг алдахгүй шууд түгээж эхэлнэ гэсэн үг юм. Мөн дээд болон доод хэмжээний, таталт болон хуулалтын хязгаар гэж байхгүй. Хичнээн ч удаа түр зогсоож, үргэлжлүүлэн татаж болно.

CLOUD болон TORRENT-н давуу тал нь SHARE шиг бүхлээр нь татах шаардлагагүй. Хэсэгчлэн сонгож, өөрт хэрэгтэйг дангаар болон хэсгээр салгаж татаж болдог. Мөн олон хэсэг файл татаад нийлүүлж, задлах гэж ч зовохгүй, татсан бол шууд ашиглах боломжтой байдаг нь сайхан.

АРХИВ гэж юуг хэлээд байна вэ?
Archive буюу .zip, .rar өргөтгөлтэй, олон файл эсвэл хавтсыг 1 файл болгосон, тэгэхдээ файлын хэмжээг шахаж багасгасан эсвэл нууц үгээр хамгаалсан эсвэл олон хэсэг болгож хуваасан файлыг хэлдэг. Windows 8-аас өмнөх хувилбарууд дээр тусгай програмаар нээгддэг, хойших хувилбарууд дээр шууд нээх боломжтой. WinRAR (бид уг програмыг МОНГОЛ ХЭЛ дээр орчуулсан бөгөөд шинэ хувилбар гарсан даруйд нийтлэн хүргэдэг байгаа, ЭНД дараад уг програмтай танилцаарай), WinZip зэрэг програмаар үүсгэх боломжтой файл юм. Ихэвчлэн:
- интернэтээр контент дамжуулахад
- файлыг вирустэхээс хамгаалах
- файлд гадны этгээд зөвшөөрөлгүй хандахаас хамгаалах
- хэмжээг нь шахаж багасгах
- тархай бутархай олон файлыг, ангилан нэгтгэсэн сан үүсгэх
зорилгоор ашигладаг.



Эхлээд торрентынхоо чухал эд эстэй дэлгэрэнгүй танилцая:

Torrent file (торрент файл) гэж юу вэ?
Torrent-оор контент татахад чиглүүлж өгөх мэдээллийг хадгалж буй бичил файлыг торрент файл гэнэ. Энэ файл нь .torrent өргөтгөлтэй байх ба, torrent client програмаар нээгдэнэ.

Torrent client програм гэж юу вэ?
Торрент файлыг уншиж, контентийг P2P сүлжээгээр дамжуулан татаж авах програм хангамж. Маш олон янз бий. Доор шилдэг гэсэн дарааллаар нь ТОРРЕНТ ТАТАГЧ програмуудыг жагсаан бичлээ. Өөрөө хэрэглэж үзээд, хэрэглээндээ нийцүүлэн, таалагдсанаа сонгож ашиглаарай. Бүгд үнэгүй ашиглах боломжтой ч, зарим нь нэмэлт сайжруулсан боломжуудыг худалдаж авч болдог давуу талтай байгаа. Үүнд:
- uTorrent
- BitTorrent
- Vuze
- Deluge
- qBitTorrent
Бид uTorrent-г санал болгодог бөгөөд, та манай блог дээрээс уг програмын PRO (мэргэжлийн ) хувилбарыг нь үнэгүйгээр татаж суулгах боломжтой. ЭНД дараад нийтлэлүүдийг уншаарай.



Торрент файлын хурд татагчын интернэт хурдны хязгаар болон илгээгч(д)ийн илгээх хурдны нийлбэрээс хамаарна.

Seed/Peer гэж юу вэ?
SEED: Контентод агуулагдах бүх файлыг 100% бүрэн хадгалж буй, хуваалцагч/илгээгч

PEER: Хэсэгчлэн болон бүтнээр татаж байгаа болон илгээж байгаа хэрэглэгчид

LEECH: Контентийг эзэмшиж байгаа ч бусадтай хуваалцахгүй байгаа хэрэглэгчид

TRACKER: Контентийг хадгалж, түгээж буй компьютеруудыг шалгаж, татахаар орж ирсэн компьютерт холболтыг нь гүйцэтгэж өгдөг сервер. (Зохион байгуулагч робот гээд ойлгочихож болно)



Seed олон байх тусам файлыг хурдан татах (татагчын интернэтийн хурдны дээд хязгаарт тултал эсвэл бүх илгээгчийн илгээж буй нийлбэр хурданд хүртэл) боломжтой.

Peer нь бүрэн татсан байгаа файл тус бүрээ илгээдэг ба, ингэснээр татаж авсан байгаа файлаа илгээх замаар бусдыг мөн уг файлыг татахад нь тусалдаг.

Leech нь торрент хэрэглэгчид дундаа хамгийн "амиа" нь... Өөртөө хэрэгтэй хэсгийг эсвэл бүхлээр нь татаад авчихсан ч түүнийгээ буцаагаад өөр бусадтай хуваалцахгүйгээр "мурьдаг гарууд" юм. Ихэнх тохиолдолд хэрэгтэй файлаа бушуухан олоод л авч байгаа, тууштай хэрэглэгч биш хүмүүс энэ бүлэгт хамаардаг. Буруутгах боломжгүй ч, seed-гүйгээс болоод татах боломжгүй болгож буй контентийг "мөхөөдөг" гэж сийдлэгчид дургүйлхэх тал бий. Тиймээс сүүлийн үед татаж байхдаа seed-лэхгүй эсвэл маш бага хурдаар хариу илгээгээд байвал зөрүүлээд татах хурдыг нь унагааж, хязгаарладаг арга нэвтрээд байгаа.

.torrent файл хаанаас олох вэ?
Маш амархан, Google мэтийн (Bing, Yahoo, Yandex, г.м.) хайлтын веб ашиглаад олж болно. Тэгэхдээ хайлтын түлхүүр үгийг "хайж буй контентийн нэр" + "torrent" гэж бичихэд л болно. Жишээ нь: "Spiderman DVD torrent", "English Grammar Book torrent", "WarCraft torrent", "Photoshop CC torrent" гэх мэт.

Жич: " " хаалтгүйгээр бичнэ шүү.



Эсвэл шууд torrent веб сайтуудаас хайлт хийгээд татаж болно. Сүүлийн үед оюуны өмчийн асуудал хурцаар яригдах болсноос ихэнхийг нь хаагаад байгаа ч, бүр мөсөн үгүй хийж чадахгүй л болов уу. Доор шилдэг вебүүдийг жагсаав. Үүнд:

P2P вирус дамжуулдаг уу?
Ихэнх тохиолдолд хуурамч контент л вирус агуулдаг. Гэхдээ бас Antivirus програм нь Crack/Patch зэргийг вирус гэж үзээд устгах тохиолдол гарна. Нэгэнтээ л албан ёсны контентийг хөгжүүлэгчийнх нь эсвэл найдвартай вебээс татаагүй л бол ямар ч зүйлд бэлтгэлтэй байх хэрэгтэй. Наад зах нь сайн antivirus суулгах, тэрийгээ зөв тохируулах. Цаашлаад аюултай гэж илрүүлсэн файлын төрлийг, халдвар гээд байгаа зүйлийг нь хараад таних хэмжээнд мэдлэгтэй болчихсон байх хэрэгтэй. Үнэхээр Crack/Patch уу? Эсвэл хара*л идсэн trojan уу гээд ялгачихаж чаддаг бол бас айгаад байх зүйлгүй шүү дээ.

uTorrent PRO өөр дээрээ Bitdefender хамгаалалттай (cүүлийн 3 жил дараалан #1 жагсаж буй хамгийн сайн antivirus) болсон. Тэгэхээр үүнийг ашиглавал бол зүгээр гэж ойлгож болно.

Crack/Patch гэж юу вэ?
Төлбөртэй програм, тоглоом зэргийг үнэгүйгээр ашиглах боломж олгодог хэрэгслүүд гээд ойлгочих, дэлгэрэнгүй судлах бол ЭНД дараад нийтлэл уншаарай.



Аюулгүй байдал
Оюуны өмчид заналхийлж байна гэсэн шалтгаанаар маш олон хүн баривчлагдаж, олон веб хаагдаж, олон ч засгийн газрууд янз бүрийн хэлбэрээр арга хэмжээ авч байгаа. Эсрэг талаас мөн л маш олон хүмүүс түүнд нь дургүйлхэж, жагсаж, эсэргүүцэж байгаа. Тэгээд би уг нийтлэлдээ хувь хүний аюулгүй байдлын талаар бяцхан зөвлөгөө оруулъя гэж шийдлээ л дээ.

 Хэдийгээр ямар ч бүртгэл үүсгэхгүйгээр 1 веб ороод 1 файл татаад түүгээрээ дамжуулж P2P сүлжээгээр бусдаас контент авч байгаа ч, уг үйлдлийг тань хуулинд гэмт хэрэг гээд заачихсан байгаа. АНУ-ын Тагнуулийн Төв Газар (FBI) вебүүдийн хандалт, tracker-уудыг чагнах замаар торрент татсан хүмүүсийг илрүүлж бүртгэдэг. Тэгэхээр хэрэв та 1 л удаа торрентоор контент татчихвал таны талаар тэд бүртгэж авна гэсэн үг. Гэхдээ манай Монгол улсад тэд ирээд таныг IP хаягаар тань мөшгиж олоод баривчлана гэдэг юу л бол... Хэдийгээр бараг аюулгүй ч ирээдүйд юу ч болж болохыг үгүйсгэх боломжгүй тул, хэрэв та олон тооны контентийг торрентоор татах гэ зэхэж байгаа бол эхлээд өөрийгөө нуух бэлтгэлийг базаагаарай.

Яаж нуугдах вэ? гэж үү? Маш амархан. Торрент сайтаар зочлохдоо VPN/Proxy ашигла. Тэгээд л болоо. Аа бас, torrent client програм дээрээ ч тохируулчихад гэмгүй.

Олон арга байна, жагсаая, гэхдээ бүгдийг нь тайлбарлаж өгөх боломжгүй тул өөрсдөө бие даагаад судлацгаана биз ээ. Үүнд:
- VPN програм
- Proxy (ЭНД дараад дэлгэрэнгүй танилцаарай)
- Torrent татагч веб/үйлчилгээ (доор дэлгэрэнгүй танилцуулна)

Бид VPN програмууд дундаас WindScribe-г онцлон, санал болгодог. Учир нь гар утас, компьютер гээд ямар ч төхөөрөмж дээр суулгаж болохоос гадна, ҮНЭГҮЙ хэрэглэх боломжтой, мөн давгүй хурдтайн дээр өөр дээрээ Ad blocker-той. ЭНД дараад манай блог дээр нийтлэгдсэн хувилбаруудтай танилцаад, програмаа татаж аваарай.
 
Torrent client-гүйгээр мөн, torrent file-г нь татахгүйгээр контентоо татах арга байдаг уу?
Байгаа. Торрент татагч програмгүйгээр торрент татахыг хүсвэл торрентийг сервер дээр татаад, түүнийгээ шууд browser-р дамжуулан илгээдэг веб сайт/үйлчилгээнүүд байдаг. Тэдгээрээс онцлон зарим 1-тэй нь танилцацгаая. Үүнд:

1. ZbigZ
Торрент файлыг татах холбоос эсвэл файл нь өөрөө бэлэн/татагдсан байгаа тохиолдолд түүнийг нь хуулаад шууд татаж авч болно. Интернэт хөтөч програмаар (browser: Mozilla Firefox, Google Chrome, Opera, Safari, Torch, Edge, г.м.) таталт дамжих тул IDM зэрэг таталт хурдасгагч програм ашиглаж болно. Гоё байгаа биз? Дээрээс нь бас Google Chrome-д зориулсан тусгай browser extension (холбоос дээр хулганы баруун товчыг дараад шууд татах сонголт хийж болох боломж олгодог хөтөчийн нэмэлт)-тай гэж байгаа.

Сул тал гэвэл том хэмжээний файл татах боломжгүй. Дээрээс нь сурталчилгаа их шахдаг, бас удаан. Давуу тал нь үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой. Жижиг олон тусдаа файл татахад тохиромжтой.

IDM гэж юу вэ?
IDM буюу Internet Download Manager програм нь 1 файлыг олон хэсэгчлээд тус бүрийг зэрэг татах замаар таталтыг 400% хурдасгадаг програм юм. Бид шинэ хувилбар бүрийг гарсан даруйд нь хүргэдэг бөгөөд МОНГОЛ ХЭЛ ДЭЭР орчуулсан байгаа тул хэрэглэхэд ямарваа хүндрэл учрахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Хэрэв та уг програмыг сонирхож байвал ЭНД дарж нийтлэлүүдийг уншаарай.

Үнэгүй ашиглаж байгаа үед:
- 2 хүртэл файлыг 7 хоног хадгалах
- 150Kbps хурдаар татах боломжтой.
- Татаж болох файлын хэмжээний дээд хязгаар: 1 Gb
- Таталтаа түр зогсоогоод, дараа нь дахин үргэлжлүүлэн татах боломжтой

Торрент файлын холбоос, эсвэл Magnet link (тусгай холбоос) ашиглан түүнийг шууд browser-оор татах боломж олгодог веб. Google Chrome-д зориулсан тусгай browser extension (холбоос дээр хулганы баруун товчыг дараад шууд татах сонголт хийж болох боломж олгодог хөтөчийн нэмэлт)-тай. Төлбөр төлөхгүйгээр хэрэглэж байгаа үед:
- 10GB хүртэл хэмжээтэй файл татах
- Сард 3 хүртэл файлыг 2 хоногийн хугацаатай сервер дээр хадгалах

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дараарай. 

Magnet link гэж юу вэ?
Торрент файлыг татахгүйгээр торрентийн контентийг шууд торрент файл татагч програмаар татах боломж олгодог тусгай код бүхий холбоос, торрент файлыг нь татаж болохгүй байгаа үед хэрэглэх зориулалттай тусгай холбоос юм. Уг холбоосыг ашиглах торрент татагч програм эсвэл вебээр контентоо шууд татаж болдог.

3. SeedR
Хамгийн шилдэг нь энэ. Хурд сайн. Элдэв сурталчилгаа шахахгүй. Google Chrome-д зориулсан тусгай browser extension (холбоос дээр хулганы баруун товчыг дараад шууд татах сонголт хийж болох боломж олгодог хөтөчийн нэмэлт)-тай. Төлбөр төлөхгүйгээр хэрэглэж байгаа үед:
- 2GB хүртэл хэмжээтэй файл татах
- Найзаа урих эсвэл SeedR-г Social media review хийж сурталчилаад bandwidth нэмэх боломжтой. 10GB-г сар бүр үнэгүйгээр олгодог.
- Төлбөртэй хэрэглэх үед хямд бөгөөд хязгааргүй bandwidth, олон зэрэг таталт, antivirus шалгалт,  санал болгодог.

Bandwidth гэж юу вэ?
Нийт таталт/байршуулалтын хэмжээг илэрхийлэх нэгж.



Эдгээрээс гадна өөр зөндөө ижил төрлийн үйлчилгээ үзүүлэгч вебүүд байгаа. Тэдгээрийг сонирхож байгаа бол өөрөө судлаад 1 үзээрэй. Амжилт!



Бидний бэлтгэн хүргэдэг хичээл(үүд) таалагдсан бол МАНАЙ СУРГАЛТ-ыг сонирхоорой. Маш өргөн хүрээнд маш сонирхолтойгоор зааж байгаа шүү.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!

Баярлалаа!