Binance Coin гэж юу вэ?

BNB нь Binance экосистемийг хөдөлгөгч бөгөөд Binance Хэлхээ (Chain) болон Binance Ухаалаг Хэлхээ (Smart Chain) дээрх Binance-ийн өөрийн зоос юм.

BNB-г дараах хэлбэрээр хэрэглэх боломжтой. Үүнд:

  1. Binance солилцоон дээр арилжааны шимтгэл төлөхөд;
  2. Binance DEX дээр арилжааны шимтгэл төлөхөд;
  3. Binance Chain дээр гүйлгээний шимтгэл төлөхөд;
  4. Binance Smart Chain дээр гүйлгээний шимтгэл төлөхөд;
  5. Хамтрагч байгууллагуудаас бараа бүтээгдэхүүн болон, үйлчилгээг шууд болон онлайнаар худалдан авах, түрээслэсний төлбөрийг төлөхөд (Binance карт болон Binance Pay хэрэглэж);
  6. travala.com вебээс нислэгийн тийз болон зочид буудлын өрөөний захиалгын төлбөрийг төлөхөд;
  7. Binance Smart Chain экеосистем дээрх DApps болон тоглоомууд дээр токен хэлбэрээр хэрэглэхэд;
  8. Binance LaunchPad дээр зарлагдсан токений худалдаанд оролцоход;
  9. Binance-ийн хандивын санд хандив өргөхөд;
  10. Binance Liquid Swap дээр хөрвөх чадварыг бэхжүүлэхэд;

Binance Coin гэж юу вэ?

Binance Coin буюу BNB нь анх Binance солилцоог нээлтээ хийхээс өмнө буюу 2017 оны 6-р сарын 26-аас 7-р сарын 3-ыг хүртэлх хугацаанд ICO хэлбэрээр тараагдсан крипто юм. Анхны нэрлэгдсэн үнэ нь:

1 ETH = 2'700 BNB

1 BTC = 20'000 BNB

байсан. Хэдийгээр ICO хэлбэрээр гарсан ч BNB нь хэрэглэгчдэд Binance-ийн ашгаас хувь олгохгүй бөгөөд уг зоосыг худалдаж авах нь ямар 1 хэлбэрээр Binance-д хөрөнгө оруулсанд тооцогдохгүй.

BNB нь анх Эфириум сүлжээн дээр, 200'000'000 зоосны нөөцтэйгээр гарч ирж байсан ERC-20 токен юм. Уг нөөцийн 50% болох 100'000'000 нь ICO хэлбэрээр тараагдсан хэдий ч тогтмол хугацаатай Шатаалт явагддагаас шалтгаалан одоогын нөөц нь энэ хэмжээнээс багассан байгаа.

Шатаалт гэж юу вэ?

Шатаалт гэж Binance өөрийн дансанд байгаа, эзэнгүй BNB-г устгахыг хэлнэ.

Шатаалтын талаар дэлгэрэнгүй тайлбарыг дараа тусдаа нийтлэл бичиж сонирхуулъя.

Хэдийгээр Эфириум сүлжээн дээр анх мэндэлж байсан ч, BNB нь яваандаа BEP-2 BNB-рүү 1:1 ханштайгаар хөрвөсөн байгаа. BEP-2 BNB нь Binance Chain дээрх суугуул зоос бөгөөд түүний mainnet нь 2019 оны 4-р сарын 18-нд анх танилцуулагдан, гарч ирсэн.

2020 оны 9-р сард, Binance Chain-тэй зэрэгцээ ажиллах Binance Smart Chain (BSC)-ийн Блокчэйн сүлжээгээ нэвтрүүлсэн юм. Үүнээс улбаатайгаар BNB-ийн 3 тусдаа хэлбэр үүссэн байгаа. Эдгээр нь:

  1. Binance Chain дээрх BNB BEP-2;
  2. Binance Smart Chain дээрх BNB BEP-20;
  3. Эфириум сүлжээн дээрх BNB ERC-20;

BNB-г юунд хэрэглэж болох вэ?

Дээр дурдсан хэрэглэх боломжтой хэлбэрүүдээс өөрийн сонголтоор Binance экосистем дотор болон гадна, ямар ч байдлаар хэрэглэх боломжтой.

BNB-г зөвхөн арилжааны шимтгэл төлөх зорилгоор хэрэглэсэн үзүүлэлтийг харахад л:

1 сая гаруй хэрэглэгч, 127 тэрбум арилжаанд, нийт 40 гаруй сая BNB-г шимтгэлд зарцуулсан тоо гарсан.

Яагаад BNB-г шимтгэл төлөлтөнд хэрэглээд байгааг тайлбарлая.

Binance солилцоон дээр арилжаанд оролцоход арилжаа бүрээс ойролцоогоор 0.1% шимтгэл суутгагддаг. Тэрхүү дүн нь хэрэглэгч бүр дээр нийт хийсэн арилжааны хэмжээ, эзэмшиж байгаа BNB-ийн тооноос хамаарч өөр өөр байна. Тухайн арилжиж байгаа зоосоороо шимтгэлээ төлж болох ч, тэрхүү зардлаа BNB-р орлуулан төлөөд тусгай хямдрал эдлэх боломжтой.

Хэрэв Та Binance дээр олон олон арилжаа хийхээр төлөвлөж байгаа бол BNB авч хадгалаад, түүгээрээ шимтгэлээ төлж, арилжаа бүрээсээ хөнгөлөлт эдлээрэй. Гэхдээ бас хямдралын энэхүү хөтөлбөр нь тодорхой хугацаанд үргэлжлээд, завсарладаг тул, Spot trading буюу Шууд арилжааны хувьд хямдралын хуваарийг тогтмол шалгаж хэвших хэрэгтэй. Мөн Futures trading буюу Мөрийцөх (ханш өсөх/буухыг таах) арилжааны хувьд шимтгэлийн хямдрах хуваарь арай өөр явагддагыг бас анхаарууштай.

Шимтгэлийн бууруулахаас гадна, BNB нь Binance Chain дээрх Binance DEX болоод BSC дээр ажиллаж буй олон зуун аппуудын хөгжлийг дэмжиж байдаг учраас арилжаанаас бусад хэлбэрээр ч хэрэглэх бүрэн боломжтой. BSC дээр 180 гаруй цахим хөрөнгө бүртгэгдсэн байгаа бөгөөд BSC-тэй холбоотой хэрэглээнд болон сая сая хэрэглэгчид BNB-г ашиглацгааж байна.

BNB-г хаанаас олж авч болох вэ?

BNB-г арилжиж буй ямар ч крипто платформ дээрээс авах боломжтой. Гэхдээ Binance дээрээс авбал:

  1. Хурдан - Секундэд 1'400'000 арилжааг боловсруулах хүчин чадалтай хөдөлгүүр ажиллаж байгаа;
  2. Хялбар - Цөөхөн хэдхэн үйлдлээр л амжуулчих боломжтой;
  3. Аюулгүй бөгөөд Найдвартай - Хэрэглэгчдийн бүртгэлийг хамгаалах олон-давхаргат, олон-төрөлт хамгаалалт болон хөрөнгийг хамгаалах Secure Assets Fund for Users (SAFU) буюу Хэрэглэгчдийн хөрөнгийг хамгаалах сан нь олон сая хэрэглэгчдийн итгэлийг даасан;
  4. Хөрвөх чадвар - Олон төрлийн, олон өөр зоос хооронд, ямар ч хэмжээнд хөрвүүлэх чадвартай, дэлхий дээрх хамгийн өндөр хөрвөх чадвартай бирж юм;

дараах давуу талуудтайн дээр BNB болоод бусад зооснуудыг:

  1. Данснаасаа шилжүүлэг хийх;
  2. Өөр зоосоор солих;
  3. Төлбөрийн болон зээлийн картаараа гүйлгээ хийх;
  4. Арилжих;
зэрэг аргаар авах боломжтой. Түүнчлэн BNB-г:

  1. Binance-ийн өөрийн Trust Wallet хэтэвчинд бусад цахим хөрөнгийнхөө хамтаар маш өндөр зэрэглэлийн хамгаалалттайгаар хадгалах;
  2. Бусад 150 гаруй зоостой шууд сольж, арилжих;
  3. Дэлхийн хаана ч байгаа хүнрүү, хэдийд ч, шуурхай шилжүүлэх;
  4. Зөвхөн арилжаа гэлтгүй, өөр олон хэлбэрээр хэрэглэх;
  5. Хандивлаж, хэрэгтэй нэгэнд нь дэм тусыг хүргэх;

зэргээр хэрэглэж болно.

Уг зоосны зах зээлтэй холбоотой үзүүлэлтүүдийг нь ЭНД дараад CoinMarketCap хуудас дээрээс нь хараарай.

Санамж: BNB нь бусад бүх цахим хөрөнгийн адилаар өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалтанд хамаарах тул сайтар судалж, шийдвэрээ гаргана уу. Уг нийтлэл нь зөвхөн BNB-г танилцуулах, түүнтэй холбоотой мэдээллийг түгээх зорилгоор бичигдсэн болно. BNB болоод бусад зоос, цахим хөрөнгийн зах зээл, Binance-д элсэн орсноосоо үүдэн хохирсон тохиолдолд хариуцлагаа Та өөрөө бүрэн хүлээнэ. Ямар ч нөхцөлд Binance болон бид хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!