BSC хэрэглээний суурь мэдлэг
BSC-ийн хэрэглээ, түүнийг сонирхох хэрэглэгч, хөгжүүлэгчдийн тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор, хэрхэн хэрэглэх боломжтойг танилцуулъя гэж бодлоо.
BSC-ийн цаана орших технологи, түүний ажиллах зарчимтай танилцахыг хүсвэл ЭНД дараарай.
BSC хэтэвчээ бэлдэх
Юуны түрүүнд, BSC дээр хөгжүүлэгдэж буй хэрэглүүрүүдэд хандахын тулд, зохих хэтэвч, шимтгэлд төлөх крипто валютийг бэлдсэн байх хэрэгтэй. Азаар, BSC нийцтэй хэтэвчийн сонголт чамлахааргүй хэд байгаа ба, шилдэгт тооцогдох хэтэвчүүд, тэдгээрийн ялгааг ЭНД-ээс уншиж болно. Шилдгээр нэрлэгдээгүй ч, сонирхож байвал мөн, Ledger, TokenPocket, Bitkeep, ONTO, Arkane зэрэг хэтэвчүүд бас бий шүү.
BSC-рүү крипто оруулах
Хэтэвчээ сонгосны дараа, мэдээж дансаа цэнэглэнэ. Байнанс эсвэл BSC дэмждэг бусад биржээс худалдаж аваад, хэтэвчрүүгээ шилжүүлэх нь хамгийн хялбар бөгөөд хурдан шийдэл болох байх.
Гэхдээ эхлээд, 1 чухал зүйлд анхаарлаа хандуулцгаая. BSC-ийн токений жишиг нь BEP-20 байдаг. Гэтэл, Binance DEX нь Binance Chain гэсэн тусдаа Блокчэйн дээр бүтээгдсэн байх ба, түүний токений сүлжээ нь BEP-2 жишигт тулгуурласан байдаг тул, эдгээрийн хооронд сүлжээний зөрүү гарахыг анхаараарай.
А. Байнансаас татах
Та магадгүй аль хэдийн дэлхийн хамгийн том крипто валютийн арилжааны бирж болох Байнанс-д бүртгүүлчихсэн байгаа байх. Гэхдээ, хараахан амжаагүй байгаа бол ЭНД дараад, уг биржийн талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг үзээрэй. Тэгээд мөн, дээрх нийтлэл дэх бүртгүүлэх холбоосоор нь шууд бүртгүүлж болно.
Байнанс бирж дээрх BSC-ний хэтэвчээсээ, шилжүүлэхдээ Binance Smart Chain (BEP-20) сонголтыг чагтлах/сонгох ёстой шүү.
Б. Binance Bridge-р шилжүүлэх
BSC-рүү хөрөнгө байршуулах хамгийн тохиромжтой аргуудын 1 бол Байнансын гүүр. ЭНД товшоод, веб хуудасруу нь хандаарай.
Эфириум, Трон зэрэг ихэнх том Блокчэйнүүд бүртгэгдсэн байх тул, бараг л хүссэн токеноо BSC-рүү битүүмжлээд авч болно. Уг гүүр нь, 2 чиглэлд чөлөөтэй ажиллах бөгөөд, хэлхээн дээрх хөрөнгүүдийн нөөц, барьцааны баталгааг харах боломжтой байдаг. Харахыг хүсвэл ЭНД дарна уу.
Уг гүүрний талаарх танилцуулга, ашиглах зааврыг их удаахгүй нийтэлж өгөхийг бодъё. Гэхдээ, хүсвэл хүсэлтээ сэтгэгдлээр эсвэл нийгмийн сүлжээгээр дамжуулан хүргүүлээд, эрт нийтлүүлж бас болно.
DApps
Хамгийн алдартай, олон хэрэглэгчтэй болоод буй төвлөрсөн бус хэрэглүүрүүдтэй хэрхэн холбох зааврыг, харгалзах DApp-н танилцуулга нийтлэлд оруулсан байгаа тул тэдгээрийг дараах жагсаалтаас сонгож уншаарай. Үүнд: PancakeSwap, BurgerSwap, BakerySwap. Эдгээрээс бусад, Venus, AutoFarm, Spartan Protocol, Cream, зэрэг сонирхолтой төслүүд ба байгаа. Мөн, шинэ төслүүд тогтмол мэндэлж байдаг учир, тэдгээрийн талаарх мэдээллийг DefiStation, DappRadar, Math dApp Store зэрэг вебүүдээс олж авч байж бас болно.
Venus
Эфириумийн Compound, Aave зэрэг зээлийн төслүүдтэй төстэй уг хэрэглүүр нь, зээлийн хүүгээ тусгай алгоритмаар тогтоодог, төвлөрсөн бус, BEP-20 токен зээлийн үйлчилгээг үзүүлдэг. Крипто хөрөнгөө зүгээр дарж суухаар, хүүгийн өгөөж хүртэх боломжыг олгох энэхүү төсөл нь өөрийн гэсэн, олон төрлийн крипто валютаар даатгагдсан, VAI гэх тогтвортой зоостой.
ЭНД дараад, VAI токений талаарх бүхий л мэдээллийг CMC дээрх хуудсаас нь олох боломжтой. Мөн, ЭНД-ээс app.venus.io зээлийн системийн талаарх мэдээллийг авч болно.
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
AutoFarm
autofarm.network нь, BSC дээр хөгжүүлэгдэж буй хөрөнгөө өсгөх гарцыг бүтээх төсөл юм.
Spartan Protocol
BSC дээрх нийлмэл хөрөнгийн энэхүү журам, хэрэглэгчдэд BEP-20 токений хөрвүүлэлтийн санг үүсгэх, AMM загвартай төстэй үйлчилгээг санал болгодог. Гэхдээ ирээдүйд, олон төрлийн хөрөнгийг нэгтгэсэн, асар уудам санг бүтээх том зорилготойгоор хэрэгжиж буй төсөл юм. Албан ёсны веб хуудас нь: spartanprotocol.org
Cream
Эфириум дээр бүтээгдсэн, app.cream.finance гэх уг зээлийн, алдартай протокол, BSC дээр ч хөгжүүлэгдэж байна. Гэхдээ одоогоор, тус тусын сүлжээнд харгалзах токенийг л зээлдэж/зээлдүүлж байгаа.
BSC-ийг тандах
Энэ Блокчэйн дээрх боловсруулалтуудыг, BscScan вебийн тусламжтайгаар хянаж болдог. Урьд нь, DeFi сонирхож байсан бол энэ вебийн хэрэгцээ, ажиллах зарчмыг Та бараг гадарлаж байгаа байх учиртай. Загвар нь ч танил санагдаж магад, учир нь уг вебийг бүтээгчид нь, EtherScan-г хөгжүүлсэн багийнхан юм.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation