BurgerSwap гэж юу вэ?
BSC дээр хөгжүүлэгдсэн, энэхүү DEX нь, DeFi-ийн журмаар, ухаалаг гэрээг ашиглан, AMM загвараар ажилладаг бөгөөд, бидний өмнө нь танилцуулсан, PancakeSwap болон BakerySwap-тай тун төстэй солилцооны биржийн төсөл юм.
BurgerSwap-г яаж хэрэглэх вэ?
Уг бирж дээр, маш олон төрлийн BEP-20 токенуудыг солилцож болох ба, үүний тулд, дараах байдлаар хослол болон хэмжээгээ сонгоод Swap дарахад л болно.
Тэгэхдээ гэхдээ, ханшийн харьцаа, шимтгэлийн хэмжээ зэргийг хянахаа мартаж болохгүй шүү.
BurgerSwap Pool-д хөрвөх чадвар яаж нэмэх вэ?
Хэтэвчээ холбоод л, хэн ч хөрвүүлэлтийн санд хувь нэмрээ оруулангаа, "цалинжих" боломжтой. Ингэхдээ, хэдийн үүссэн байгаа санг баяжуулах эсвэл шинээр сан үүсгэж болно. Pool цэсний, Add Liquidity сонголтоор орж, хөрөнгийн хослол, дүн хэмжээгээ тохируулаад, Approve дарснаар BurgerSwap-ийн гэрээнд, хөрөнгө тань байршиж, харгалзах хэмжээний BURGER токенийг Таньд олгоно.
BURGER токен нь, уг захын уугуул крипто валют юм. Уг токений талаарх бүхий л мэдээлэл, тоон болон граф үзүүлэлтийг харахыг хүсвэл ЭНД дараад, крипто зах зээлийн хамгийн том самбар болох CMC дээрх хуудсаар нь зочлоорой. Мөн ЭНД дараад, уг веб дээрх BurgerSwap-н хуудсыг мөн үзэж сонирхож болно. (Хараахан бүртгэгдээгүй байгаа)
#CoinMarketCap
Веб: coinmarketcap.com
BurgerSwap-ны засаглал
Өөрийн BURGER токенийг гадаслаад, BurgerSwap төслийн хөгжлийн санаа дэвшүүлэх эсвэл бусдын дэвшүүлсэн ийм санаанд санал өгөх эрх авч болдог.
BurgerSwap-н хэлхээ дамнасан гүүр
BSC дээр бүтээгдсэн учир, BurgerSwap нь зөвхөн BEP-20 токенуудыг л солилцох боломжтой. Гэхдээ, өөрийн Cross-Chain Bridge-ийн ачаар, ERC-20 токенуудыг бас солилцох боломжыг бүрдүүлж чадсан. Эдгээр ERC-20 токенууд нь, bTokens буюу BEP-20 жишигт хөрвүүлэгдэж, битүүмжлэгдсэн хэлбэрээр буюу токенжуулсан байдлаар хадгалагдана.
Хөрвүүлсэн токенийг солилцох үед, хэтэвчийнхээ сүлжээг мөн тааруулж өөрчлөх хэрэгтэйг анхаараарай. BEP-20 болон ERC-20 аль алийг нь дэмждэг, хамгийн сайн хэтэвч бол MetaMask. Мэдээж, bToken-ууд ч бас харгалзах хослолдоо, хангалттай хөрвөх чадвартай үед л солигдоно гэдгийг мартаж болохгүй. Эс бөгөөс, ханшийн нөлөөнөөс шалтгаалж, халтиргаанд өртөж болно.
BURGER-г яаж фермддэг вэ?
BurgerSwap хэрэглэгчиддээ, BURGER, USDT, BNB шагналуудыг санал болгодгоос гадна, токеноо фермдэх буюу үржүүлэх 2 өөр аргаас сонгон хэрэглэх боломжыг олгодог. Эдгээр нь дээр танилцуулсан хөрвүүлэлтийн санд хувь оруулах болон засаглалд санал тусгах аргууд юм.
Солилцооны шимтгэлийн хэмжээ нь одоогийн байдлаар 0.3 хувьтай байгаа бөгөөд, үүний тодорхой хувийг санг өргөтгөгчдөд олгоно. Үүнээс гадна, шинээр үүссэн блок бүрт зохих дүнтэй BURGER-ээр тэднийг урамшуулдаг.
Мөн уг бирж, шимтгэлээс хуримтлагдсан BURGER-ынхаа тодорхой хэмжээг, тогтмол шатаадаг онцлогтой. Эдгээрийн хувь хэмжээг харьцуулан, хувиар харуулвал:
- 40 хувийг LP буюу хөрвөх чадварыг бүрдүүлэгчдэд;
- 30 хувийг хөгжүүлэлтийн санал гаргасан болон санал өгөгчдөд;
- 30 хувийг үүрд устгах зохицуулалттай байдаг байна.
BurgerSwap хэр найдвартай вэ?
2020 оны 9-р сард, ухаалаг гэрээний эхний хувилбараа, Блокчэйний аюулгүй байдлын хяналт, үнэлгээ, хамгаалалтын шийдлийн байгууллага болох Beosin-н хөндлөнгийн шалгалтаар оруулж, баталгаажуулсан. Гэсэн хэдий боловч, илрээгүй алдаа, дутагдал байж болохыг үгүйсгэх аргагүй юм. Тиймээс, хэрэв солилцоог сонирхож байгаа бол, эрсдлээ сайтар тооцож, зохицуулна уу.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation