Эрсдлийн удирдлага

Бид бүхий л амьдралынхаа туршид их, бага янз бүрийн хэмжээгээр эрсдэлтэй нүүр тулж байдаг. Машин барих, эм уух, замаар гарах, хүнд зүйл өргөх, шатаар өгсөх гээд л энгийн, өдөр тутмын үйлдлүүдийн цаана ч эрсдэл нуугдаж байгаа. Тэдгээрийг хэрхэн үнэлж, ямар хариу үзүүлж байгаа нь эрсдлийн зохицуулалт юм.

Ихэнхдээ, бидний олонхи нь тэдгээр эрсдлүүдийг өөрсдөө ч ухамсарлахгүйгээр, өдөр тутам зохицуулж байдаг хэдий ч, санхүүгийн салбарт эрсдэл нь, хайнга хандаж огт болохгүй, нэн чухал асуудал байдаг. Энэхүү нийтлэлийг бүрэн гүйцэт ойлгохын тулд, санхүүгийн салбарт тулгарч болох эрсдлүүдийн төрлүүдийг мэддэг болсон байх хэрэгтэй ба түгээмэл тохиолдох эрсдлүүдийн жагсаалтыг ЭНД дараад, харгалзах нийтлэлээс нь уншаарай уншаарай. Харин, тэдгээр эрсдлийн зохицуулалтыг хэрхэн гүйцэтгэвэл, учирч болох эрсдлийг багасгах боломжтой байдгыг уг нийтлэлдээ товч бөгөөд тодорхой танилцуулахыг хичээе.

Эрсдлийн зохицуулалтын ажиллах зарчим

Үндсэндээ бол эрсдлийн зохицуулалт нь дараах 5 алхмын дагуу хэрэгжих боловч нөхцөл байдлаасаа шалтгаалан өөрчлөгдөж болно.

Зорилтоо тодорхойлойх

Яг ямар гол зорилгод хүрэх гэж байгаагаа тодорхойл. Тэгж байж эрсдлийг тэсвэрлэх боломж бүрдэнэ. Өөрөөр хэлбэл, санасан, зорьсондоо хүрэхийн тулд хэр их эрсдлийг үүрч чадах вэ гэдгээ энд тооцоолсон байх учиртай.

Эрсдлийг тодорхойлох

Ямар ямар эрсдэл гарч болохыг нарийн тооцоол. Сөрөг үр дүнд хүргэж болохуйц бүхий л үйл явдлыг хамруулж үзэх хэрэгтэй бөгөөд ингэж чадвал санхүүгийн эрсдэлтэй шууд хамааралгүй ч, хэрэг болохуйц мэдээллүүдийг олж авч болдог.

Эрсдлийн үнэлгээ

Тулгарч болох эрсдлүүдээ нэг бүрчлэн олж тэмдэглэснийхээ, тэдгээрийг хэр их давтамжтайгаар тохиолдох, хэр өндөр аюулыг дагуулж байгааг нь тогтоож, анхаарууштайгаас нь эхлүүлэн жагсаа. Ингэж чадвал, тухайн эрсдэлтэй нүүр тулгарах үед, авч болох хариу арга хэмжээнүүдээ мэддэг болсон байна.

Хариу үйлдлээ тодорхойлох

Эрсдэл бүрт, ямар хариу арга хэмжээ хамгийн зохимжтойг олох нь Эрсдлийн зохицуулалтын 4 дэх алхам юм. Уг алхмыг хэрэгжүүлэх нь, зайлсхийх боломжгүй эрсдэлтэй тулгарах үед, түүнийг хэрхэн давж гарах бэлтгэлээ базаахтай яг адил ойлголт юм.

Хяналт

Сүүлийн шатанд, эрсдлийн зохицуулалт яг амьдрал дээр хэрэгжиж байна уу? Төлөвлөж тооцсоноос хэр зөрж байна гэдгийг хянаж дүгнэх явдал байдаг. Ингэхийн тулд алхам болон үр дүн бүрээ тасралтгүй бүртгэж, тэдгээр өгөгдлүүд дээр дүн шинжилгээ хийх хэрэгтэй.

Санхүүгийн эрсдлүүдийг удирдах

Арилжааны төлөвлөгөө, гүйцэтгэл бүтэлгүйтэх шалтгаан олон бий. Ханш таамагласаны эсрэг хөдөлж байгаа үед, сэтгэл санаа тавгүйрхэж, арилжаагаа алдагдалтайгаар хаах нь, үүний ердөө ганцхан жишээ юм.

Арилжааны сэтгэл зүйн бэлтгэл дутсанаас, баавгайн улирал болон хүчтэй уналтын үед, арилжаачдад "шантрах" үзэгдэл түгээмэл тохиолддог. Гэвч, арилжаанд оролцох сэтгэл зүйн бэлэн байдал нь, түүнд ашигтай ажиллах гол тулгуур болж байдаг гэдэгтэй бараг бүх арилжаачид, хөрөнгө оруулагч нар санал нийлнэ. Stop loss order буюу Алдагдлаа багасгах нөхцөлт захиалга эсвэл Take-Profit order буюу Ашгаа хийгээд гарах (Бүү шуналт) нөхцөлт захиалга өгч дадах нь эрсдлийн зохицуулалтын 1 хэлбэр мөн.

Алдаанаасаа тасралтгүй суралц, тэгэхдээ бусдын алдаанаас ч мөн адил суралц!

Нөхцөл байдлыг шууд ойлгох, түүнтэй тулгарсан үед ямар арга хэмжээ авахаа мэддэг байхад, учрах хохирлыг багасгах боломж бүрдэнэ. Зарим тохиолдолд, зайлсхийж ч болдог. Мэдлэг, төлөвлөгөө, гүйцэтгэл хэр чанартай байгаагын хэрээр эрсдэл буурна.

Нийтлэг тулгардаг эрсдлүүд болон тэднийг хэрхэн бууруулж болохыг доорх богинохон жагсаалтаас хараад аваарай.

  1. Арилжааны эрсдэл - Нөхцөлт захиалга оруулах замаар, хохирлыг багасгах;
  2. Хөрвөлтийн эрсдэл - Их хэмжээний арилжаа хийгддэг бирж болон хүмүүсийн ихээр арилжаалж буй хөрөнгийг сонгож хэрэглэх;
  3. Зээлийн эрсдэл - Найдвартай бирж, зуучаар дамжуулан хөрөнгө барьцаалах, зээлдэх нь энэ төрлийн эрсдлийг бууруулах гол арга юм;
  4. Үйл ажиллагааны эрсдэл - Дан ганц хөрөнгөнд бус дор хаяж 5 хүртэлх тооны төсөлд санхүүжилт оруул. Тэгэхдээ тэдгээр төслүүдээ, гүйцэтгэгчийнх нь хамтаар сайтар судлах хэрэгтэй шүү;
  5. Системийн эрсдэл - Олон өөр төрөл, салбарын хөрөнгө, төсөл, байгууллагад хөрөнгө оруулах нь нийт системийн хэмжээний хямралын үед учрах эрсдлийг бууруулдаг давуу талтай;


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!