Stop-Limit Order гэж юу вэ?
Stop-Limit Order буюу Нөхцөлт захиалга гэдэг нь тодорхой шаардлага биелсэн үед л захиалгын жагсаалтанд, заасан дүн бүхий захиалгыг нэмж оруулдаг, хүлээлгийн зарчмаар ажилладаг захиалгын төрөл юм.
Ийм төрлийн захиалгыг бүрэн ухаж ойлгохын тулд, шууд захиалга, нэрлэсэн захиалгуудын талаар судласан байх хэрэгтэй ба уг захиалгын төрлийг, stop price буюу зогсоох ханш болон limit price буюу заасан ханш гэсэн 2 хэсгээс бүтдэг гэж үзье.
Зах зээлийн ханш, зогсоох ханшид зааж өгсөн дүнтэй тэнцэх үед, нэрлэсэн захиалгыг захиалгын жагсаалтанд нэмж өгдөг бол, заасан ханш гэдэг нь, нэрлэсэн захиалгын хэрэгжсэн ханш юм.
Эдгээр ханшуудыг адилхан дүнгээр зааж өгч болдог бөгөөд зогсоох ханшийг (захиалга оруулагч ханш), заасан ханшаас (захиалга гүйцэтгэх ханш) их эсвэл багаар тохируулснаар тодорхой нөхцөл биелэх үед захиалгаа оруулах боломж бүрдэж байгаа юм.
Яаж хэрэглэх вэ?
Доорх зурагт харуулснаар, удахгүй өсөлт үзүүлнэ гэж итгээд, 0.0012761 ханшаар 1 ширхэг зоос худалдаад авчихсан байгаа гээд төсөөлцгөөе.
Энэ тохиолдолд, таамаг худал байвал, хүлээж болох алдагдлыг багасгахын тулд, зогсоох ханш дээр 0.0012490, заасан ханш дээр 0.0012440 гэсэн дүнгүүдийг оруулж өгч болно.
Ингэснээр хэрэв ханш үргэлжлэн унавал, 0.0000271 ханшийн алдагдал хүлээж эхлэх үед зарах захиалга жагсаалтанд бичигдэх бөгөөд, тухайн захиалгын биелэх ханш нь 0.0012440 байна. Энэ үед анхны авсан ханшаас, 0.0000321-р "шатаж" байгаа боловч, уналт дахин доош 0.0010001 хүртэл үргэлжилсэн гэж тооцвол, нэмж 0.0002440-н алдагдал хүлээх байснаас сэргийлж чадна. Хэрэв ингэж сэргийлээгүй байсан бол, худалдаж авсан ханшаас, даруй 0.0002760-н алдагдал хүлээх байсан.
Нөхцөлт захиалга нь, заасан нөхцөл биелэхгүй бол, харгалзах захиалгыг оруулахгүйг анхаараарай. Мөн, зогсоох ханш биелж, захиалга жагсаалтруу нэмэгдсэн ч, зах зээлийн үнэ нь заасан ханшинд хүрэхгүй бол, тухайн захиалга нээлттэй буюу зарлагдсан хэвээр хүлээгдэнэ шүү. Өөрөөр хэлбэл, захиалгыг оруулах нөхцөл бүрдвэл, нөхцөлт захиалга нь, нэрлэсэн захиалга болон хувирна.
Гэвч зарим тохиолдолд, ханшийн хэт хурдацтай өөрчлөлтөөс үүдэн, нөхцөлт захиалга биелэгдэлгүй өнгөрөх үе тохиолдож болно. Тэр үед нөхцөлт захиалгаа цуцлаад, шууд захиалга хийх боломжтой.
Хэдийд хийхэд тохиромжтой вэ?
Эрсдлийг удирдах боломж олгодог, чухал ач холбогдолтой учир, алдагдлаас сэргийлэх зорилгоор ашиглахад тохиромжтой. Ийм төрлийн захиалгыг мөн ханшийн өсөлтийн үед, ашгийн тооцол дээрээ үндэслэн, тохируулж, хэрэглэж болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation