Limit Order гэж юу вэ?
Limit Order буюу нэрлэсэн захиалга гэж захиалгуудын жагсаалтанд өөрийн захиалгыг, нэрлэсэн ханштайгаар бүртгүүлэх үйлдлийг хэлдэг. Ханшаа өөрийн тааллаар хэд ч гэж зааж өгч болох бөгөөд зах зээлийн ханш тухайн төвшинд хүрсэн үед буюу адил ханшаар гүйлгээ хийх өөр захиалга орж ирсэн үед, захиалга тань биелнэ гэсэн үг. Тиймээс, тухайн үеийн ханшаас бага ханшаар авах гэж байгаа эсвэл өндөр ханшаар зарах гэж байгаа үед тэрхүү захиалгаа оруулаад "орхиж" болно гэсэн үг.
Шууд захиалгаас ялгаатай нь, захиалга биелэх хүртэл хэр ч удаан хугацаагаар хүлээгдэж болно. Гэвч ингэж хүлээх нь, 1 талаар төлөх шимтгэлийн хэмжээг бууруулах давуу талтай.
Хэрхэн ийм захиалга өгөх вэ?
Тухайн үеийн ханшаас хамааруулж эсвэл огт хамааралгүйгээр хүссэн ханш, хэмжээгээ тохируулаад л захиалгаа оруулчихад болно. Ингэж оруулсан захиалгаа, захиалгын жагсаалтаас харах боломжтой бөгөөд хүсвэл хүссэн үедээ цуцлах боломжтой.
Хэдийд хэрэглэхэд тохиромжтой вэ?
Авч, зарах гэж яараагүй үед болон яг ямар ханшаар арилжаа хийхээ яг бодоод төлөвлөчихсөн үед хамгийн тохиромжтой.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation