Market Order гэж юу вэ?
Market Order буюу Шууд захиалга гэдэг нь тухайн үеийн зах зээлийн ханшаар арилжаанд оролцохыг хэлнэ. Өөрөөр хэлбэл, урьд нь тавигдсан байсан Хязгаартай захиалгыг шууд гүйцэлдүүлж байгаа захиалгыг Шууд захиалга гэнэ.
Нэрлэсэн ханштай буюу хязгаартай захиалгаас ялгаатай нь, шууд захиалгууд нь захиалгын жагсаалтанд бүртгэгдэж, огт хүлээгдэлгүйгээр, зарлагдсан байгаа захиалгын ханшаар биелэгдэж байдаг.
Ийм төрлийн захиалга оруулагчдыг market taker буюу шууд арилжаачид гэнэ.
Хэрхэн хийгддэг вэ?
Авах шууд захиалгын хувьд, тухайн бирж дээр, хэрэглэгчийн арилжаа хийхээр сонгосон хослол дээр зарлагдсан байгаа, хамгийн бага ханштай зарах захиалгыг биелүүлнэ.
Зарах шууд захиалга нь харин тухайн агшинд зарлагдсан байсан, авах хамгийн өндөр ханштай захиалгын ханшаар гүйцэтгэгдэнэ.
Гэвч, тэрхүү ханшууд дээрх захиалгын хэмжээ нь, Таны авах хэмжээнд хүрэхгүй байвал, захиалгынхаа хэмжээг бүрэн гүйцээх үүднээс түүний дараагийн захиалг(ууд)ыг нэмж гүйцэлдүүлнэ. Үүнийг slippage буюу халтиргаа гэх бөгөөд ингэж нэрлэж буй шалтгаан нь зах зээлээс их хэмжээгээр эргэлтийн хөрөнгийг нь ховхолж, түүнээсээ шалтгаалсан өндөр ханш болон шимтгэлийг төлж байгаатай холбоотой юм.
Жишээ нь:
Таны авахыг хүссэн хэмжээ: 400 ширхэг
$1.02 USD
80 ширхэг
$1.05 USD
30 ширхэг
$1.09 USD
200 ширхэг
$1.1 USD
200 ширхэг (үүнээс 90-г нь л авна)
Ямар үед хэрэглэвэл зохимжтой вэ?
Ханшаас илүү авах/зарах гэж буй тоо хэмжээ нь чухал үед ийм төрлийн захиалга оруулах нь зохимжтой. Өндөр ханшаар, илүү шимтгэлтэйгээр авч байгаа нь хамаагүй гэж үзэж байвал эсвэл маш их яарч байгаа үед л ийм захиалга оруулж байгаарай.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation