Санхүүгийн эрсдэл

Мөнгө болон өмч хөрөнгөө алдах аюултай байдлыг Financial Risk буюу санхүүгийн эрсдэл гэнэ.

Санхүүгийн эрсдлийн олон ангилал, төрлүүд бий. Тэдгээртэй танилцацгаая.

Хөрөнгө оруулалтын эрсдэл

Investment risk - Нэрнээсээ тодорхой байгаа байлгүй. Хөрөнгө оруулалт, арилжаа хийх явцад тулгарч болох эрсдлүүдийг энэ ангилалд хамааруулна. Эрсдлийн олон хэлбэр, хүчин зүйлс байгаа ч, дийлэнх нь ханшийн савлалтаас шууд хамааралтай байдаг.

Зах зээлийн эрсдэл

Хөрөнгийн хувьд, түүний ханшийн хэлбэлзлээс үүсэн гарч болох эрсдлийг зах зээлийн эрсдэл гэнэ. Өөрөөр хэлбэл, аливаа баялаг, крипто валютанд хөрөнгө оруулж буй нь хуулийн этгээд нь, зах зээлийн эрсдлийг тооцоолж, ухамсарласан, хариуцлагаа бүрэн хүлээх чадвартай байх хэрэгтэй юм.

Зах зээлийн эрсдлийг дотор нь шууд, шууд бус гэсэн 2 төрөлд хуваах ба шууд эрсдэл гэдэг нь ханшийн огцом уналтаас үүдэн алдагдалтай ажиллахыг хэлдэг бол, шууд бус эрдэл гэж бусад хүчин зүйлсийн нөлөөллөөс шалтгаалан, алдагдал хүлээхийг хэлнэ.

Хөрвөлтийн эрсдэл

Ямарваа 1 хөрөнгийн ханшийг ихээр өөрчлөгдөхөөс нь өмнө арилжих боломжгүй буюу хөрвөх чадвар султайгаас үүдэн гарсан хүлээлтээс улбаатай эрсдлийг хөрвөлтийн эрсдэл гэнэ.

Зээлийн эрсдэл

Зээлэгч, зээлсэн хөрөнгөө эргүүлэн төлөхгүй байх боломжтой ба үүнийг зээлийн эрсдэл гэнэ. Үүнийг бараг дэлгэрүүлж тайлбарлалтгүй биз.

Үйл ажиллагааны эрсдэл

Дотоод үйл ажиллагаа, систем, тооцоолол, төлөвлөгөөнд гарсан доголдол, саатлуудаас үүдэн гарч болох хохирлыг үйл ажиллагааны эрсдэл гэнэ. Энэ төрлийн эрсдэл нь, хүний санамсаргүй гаргасан алдаа болон санаатайгаар үйлдсэн хорлолоос үүдэн учрах нь элбэг.

Ийм эрсдлийг багасгахын тулд, аюулгүй байдлын үзлэг шалгалтанд хамрагдаж, дотоод зохион байгуулалтын нарийн бүтэц, тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Байгууллагын өмч хөрөнгийг дур мэдэн арилжсан тохиолдолд цөөнгүй гардаг бөгөөд ийм арилжааг rogue trading буюу ёс бус арилжаа гэнэ. Зоргоороо үйлдсэн энэ мэтийн арилжаа нь асар их хэмжээний хохирлыг дагуулдаг ба ихэнхдээ банк, санхүүгийн салбарт тохиолддог байна.

Мөн, давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үйл ажиллагааны эрсдэл учирч болно.

Зөрчлийн эрсдэл

Тухайн ААН, албан байгууллага, түүний үзүүлж буй үйлчилгээ ямарваа байдлаар хуулийн заалтыг зөрчсөн үед, ийм хэлбэрийн эрсдлийг үүрэх магадлал ихсэнэ. Энэ эрсдлийг бууруулах үүднээс AML, KYC зэргийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлдэг.

Системийн эрсдэл

Тодорхой үзэгдэл, үйл явдлуудаас үүдэлтэйгээр зах зээлд ихээхэн сөрөг нөлөөлөл учирч болох аюул нь уг эрсдлийг тодорхойлно. Энэ төрлийн эрсдэл нь гинжин цуваа мэт ар араасаа хөвөрсөн олон аюулыг дагуулдаг тул, даалуу нураахтай адилтган зүйрлэж болно.

Системийн болон системчилсэн эрсдэл

Эдгээр нь тусдаа ойлголтууд бөгөөд системчилсэн эрсдэл нь дан 1 санхүүгийн салбарт бус, маш өргөн хүрээнд яригдах сэдэв юм. Системчилсэн эрсдэл нь, улс төр, дайн дажин, зээлийн хүү, байгалийн гамшиг, хуулийн том өөрчлөлт, нийгэм улс төрийн болон эдийн засгийн хүчин зүйлс зэргийн нөлөөллөөс үүдэх боломжтой. Системчилсэн эрсдэл нь оршин суугаа улс, нийгэм зэрэг олон талбарт нөлөөлж чадахуйц хэмжээний хүчтэй бөгөөд барилга байгууламж, уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй гээд маш олон салбарыг хамарч чадахуйц уудам цар хүрээтэй байдаг.


Эрсдлийг үнэлэх, эрсдэлтэй харьцахыг risk management буюу эрсдлийн удирдлага гэнэ.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!