Fiat Currency гэж юу вэ?
Fiat гэж засгийн газраас гаргадаг, хууль ёсны төлбөрийн хэрэгсэл буюу бэлэн мөнгө, цаасан (зарим тохиолдол зоосон) дэвсгэртийг хэлнэ. Ийм төрлийн мөнгөний үнэ цэнийг түүнийг хэвлүүлэгч улс орны засгийн газрын хүч чадал нь тодорхойлж байдаг.
Уг валют нь Хятадын Сычуань мужаас гаралтай бөгөөд 11-р зууны үеэс цаасан дэвсгэрт хэвлэн хэрэглэж эхэлсэн нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Анхандаа торго, алт, мөнгийг л энэхүү цаасан мөнгөөр солилцдог байсан ч, 13-р зууны үед Хубилай хааны захиргаанд орсон цагаас төлбөр тооцооны гол хэрэглэл болгосон байна. Монголын эзэнт гүрний уналтын гол шалтгаануудын 1 нь цаасан дэвсгэрт байсан гэж үзэх түүхчид байдаг ба уг онолоо тэд замбараагүй хэрэглээ, инфляцийн хэт хөөрөгдөл нь эдийн засгийн хямралд хөтөлсөн гэж тайлбарладаг.
Мөнгөн дэвсгэртийг мөн Испани, Швед, Нидерланд зэрэг Европийн улсууд 17-р зуунаас хэрэглэж эхэлсэн байдаг ба түүнээс хойш, Канад болон Америк дахь колониудад хэрэглээг нэвтрүүлж, улмаар Америкт хосолмол хэлбэрээр бусад үнэт материалын хамт хэрэглэж эхэлсэн түүхтэй.
Олон дахин өөрчлөгдсөөр 1972 онд Никсон ерөнхийлөгчийн засаглал доор, АНУ албан ёсоор алтыг албан ёсны төлбөрийн хэрэглэлээс халж, валютийг олон улстай харилцах, санхүүгийн гол нэгж болгосноор өнөөгийн дэлхий нийтийн хэрэглээнд цаасан тэмдэгтүүд ноёлох болсон юм.
Fiat ба Алтны жишиг
Алтны жишиг систем нь цаасан тэмдэгтийг алтруу хөрвөхийг нь зөвшөөрсөн байдаг ба бүх цаасан тэмдэгтүүдийг, тэдгээрийг эзэмшигч засгийн газар дахь нөөц алт нь бататгаж байдаг. Таваарын суурьтай буюу солилцооны системд засгийн газар болон банкууд нь шинэ валютийг зөвхөн өөрсдийн хөрөнгийн сан дахь алтны хэмжээтэй харьцуулсан хэмжээгээр л хэрэглээнд нэвтрүүлэх боломжтой. Уг систем нь тухайн засгийн газрын мөнгө үүсгэх, үнэ цэнийг нь өсгөх боломжыг нь эдийн засгийн 1 хүчин зүйлээс хамааралтайгаар хязгаарладаг.
Харин, мөнгөн дэвсгэртийн системд төрийн удирдлагууд ханшинд шууд нөлөөлөх боломжтойн дээр, түүний үнэ цэнийг эдийн засгийн хэд хэдэн хүчин зүйлсэд хамааруулах боломжтой. Ийм системд, засгийн газар болон түүний төв банк нь өөрийн валютаа удирдах боломж ихтэй байдаг ба олон олон арга, хэрэгслийн тусламжтайгаар эдийн засгаа залуурдах ч боломжтой байдаг.
Алтны системийг эрхэмлэгчид нь алтыг бодит, хязгаарлагдмал нөөцтэй зэрэг шалтгаануудаас нь болоод төлбөрийн гол хэрэглэлд илүү тохиромжтой гэж үздэг бол fiat системийг дэмжигчид нь алтны ханшыг тогтвортой бус учир барьцгүйд тооцдог. Яс ярьвал, аль аль нь ханшийн хувьд тогтворгүй байж болно. Гэвч эдийн засгийн хямрал нүүрлэх үед валютийн системтэй засгийн газарт хариу арга хэмжээ авах боломж, чадвар илүү байдаг.
Fiat-н давуу болон дутагдалтай талууд
- Хомсдол - Алт шиг нөөцийн хязгаартай биш учир, зах зээл хичнээн ч тэлсэн, шавхагдахгүй байх боломжтой;
- Зардал - Өртөгт хэмнэлттэй;
- Уян хатан - Эдийн засгийн хямралын үед, засгийн газраас зохицуулалт хийх боломж өндөртэй;
- Олон улсын зах зээл - Өөрийн үнэ цэнэ, тухайн улсын үнэлгээгээр, хил харгалзахгүй хөрвөж, арилжаалагддаг;
- Тохиромжтой байдал - Хөнгөн, авсаархан, тээвэрлэх, хадгалах зэрэгт зардал багатай;
- Үнэ цэнэгүй - Оноосон ханш нь хийсвэр бөгөөд, дэвсгэртүүдийг нь засгийн газраас хүссэн тоо хэмжээгээрээ үйлдвэрлэж, инфляцийн хөөрөгдөл үүсгэх, улмаар эдийн засгаа сүйтгэх боломжтой учир найдваргүйд тооцогддог;
- Аюултай - Түүхийн баримтуудыг дэлгээд харвал, fiat системд олон тооны санхүүгийн уналтууд бүртгэгдсэн байдаг;
Fiat ба крипто валют
Мөнгөн дэвсгэрт, крипто валют 2-т байгаа 1 л төстэй зүйл нь тэдний үнэ цэнийг тодорхойлсон ямар 1 бодит хөрөнгийн сан байдаггүй гэдэгт л оршино.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation