Staking гэж юу вэ?

Staking гэдгийг бага эрчим хүч зарцуулж, олборлолт хийхийг хэлж байна гэж ойлгож болно. Крипто хэтэвчинд барьцаа хөрөнгө байршуулж, шударгаар хөдөлмөрлөнө гэдгээ нотлосноор, Блокчэйн сүлжээний хэвийн ажиллагаа, аюулгүй байдалд өөрийн зүгээс хувь нэмрээ оруулах боломжтой болох ба түүнээсээ урамшуулал хүртэхийг, Staking буюу Битүүмжлэл/Гадаслалт гэнэ.

Ихэвчлэн хэтэвчнээсээ шууд битүүмжлэх боломжтой байдаг ба битүүмжлэх үйлчилгээг нэвтрүүлсэн бирж олон бий.

Битүүмжлэлийн талаар илүү лавшруулан судлахыг хүсвэл PoS гэх зөвшилцлийн алгоритмтай танилцаарай.

Битүүмжлэл хэрхэн ажилладаг вэ?

PoS алгоритм нь барьцаа хөрөнгө байршуулсан хэрэглэгчдээс дурын байдлаар 1-г нь сонгон, түүнд блок хаах эрхийг олгож, түүний ажлыг бусад зангилаануудаар үнэлүүлээд, зохих шаардлагад нийцэж байвал, хаасны урамшууллыг нь хүртээдэг. Ингэхдээ нийт зоосны тооноос хамаарч, сонгох тул их хэмжээний зоос байршуулсан хүнд "аз тохиох" магадлал өндөр байна. Сугалаатай адил байгаа биз?

Дээрх зарчмын ачаар, олборлох хүчин чадал сайтайг нь сонгохоос сэргийлж чадсан боловч, хэн илүү хөрөнгөтэй нь улам баяжиж ч болохоор нөхцөл үүссэн байгаа юм.

PoS-г хэн бүтээсэн бэ?

2012 онд нийтлэсэн, Peercoin-н танилцуулга дээрээ, түүний зохиогч Санни Кинг (Sunny King), Скотт Надаль (Scott Nadal) нар "Сатоши Накамотогийн Биткойны P2P крипто валютийн загвараас сэдэвлэн бүтээв." хэмээн тодотгосон байдаг.

Уг Peercoin нь PoW болон PoS алгоритмыг хослуулсан хэлбэрээр бүтээгдсэн ба PoW-г зөвхөн анхны зоосуудыг үүсгэх зорилгоор л хэрэглэсэн. Өдгөө, сүлжээний аюулгүй байдал нь, бүхэлдээ PoS-д тулгуурлаж байна.

DPoS гэж юу вэ?

2014 онд BitSharesБлокчэйн дээр анх танилцуулагдаж байсан ба уг алгоримтыг хөгжүүлэгч нь BitShares болон Steem, EOS нарыг бүтээгч, Даниел Лаример (Daniel Larimer) юм. Эдгээр зоосууд нь бүгд, DPoS алгоритм дээр ажиллах ба уг алгоритм нь санал хураалтын хэлбэрээр шийдвэр гаргадаг. Санал өгөх эрх нь, тухайн хэрэглэгчийн эзэмшиж буй зоосны тоотой тэнцдэг бөгөөд санлууд дээр үндэслэн төлөөлөгчдийг сонгож, тэдний шийдвэрийн дагуу, Блокчэйнээ зохицуулж, зөвшилцөл болон аюулгүй байдлаа баталгаажуулна.

Гадаслалтын урамшуулал нь эдгээр төлөөлөгчдөд олгогдох ба, тэд тэрхүү урамшууллаасаа харгалзах хувь хэмжээг нь сонгогчиддоо, оруулсан хувь нэмрийнх нь хэмжээгээр хувиарладаг.

DPoS нь, цөөн зангилаагаар баталгаажуулалт хийх боломжыг бүрдүүлж өгсөн учраас, хурдны хувьд хамаагүй илүү байдаг боловч төвлөрсөн бус чанараа тэр хэмжээгээр алдсан байна. Өөрөөр хэлбэл, сонгогдсон төлөөлөгчид нь сүлжээг удирдан, зохион байгуулах, захирах эрх мэдэлтэй байгаа нь уламжлалт хэв маягтай ихээхэн төстэй байгаа юм.

Энэ сэдвийг дараа, тусдаа нийтлэлээр илүү дэлгэрэнгүй тайлбарлая.

Урамшууллыг нь хэрхэн тооцдог вэ?

Блокчэйн бүр өөр өөр аргаар тооцдог тул шууд тэд гэж хэлэх боломжгүй ч, дараах шаардлагуудыг ямагт харгалзан үзэж байдаг. Үүнд:

  1. Байршуулсан байгаа зоосны хэмжээ;
  2. Тасралтгүй байршуулж буй хугацаа;
  3. Сүлжээний хэмжээнд битүүмжлэгдсэн нийт зоосны тоо хэмжээ;
  4. Инфляцийн төвшин;

Зарим сүлжээний хувьд, урамшууллын хувь нь тогтмол байх нь ч бий. Ийм сүлжээний хувьд инфляц үүсгэснийх нь төлөө шагнал болгон урамшуулал олгодог бөгөөд инфляц нь тэднийг тухайн зоосоо "дарахаас" илүүтэйгээр, арилжихад түлхэц болж байдаг. Энэ нь тухайн крипто валютийн хувьд, хэрэглээгээ өсгөх арга хэлбэр нь юм. Ийм загвараар ажиллаж байгаа системд, баталгаажуулагч нь хэр хэмжээний урамшуулал авахаа тооцоолох боломжтой байдаг.

Гадаслалтын сан

Блок хаах боломжоо нэмэгдүүлэхийн тулд, өөрсдийн хөрөнгийг нэгтгэж, хааж чадвал, урамшууллаа оруулсан хөрөнгийнхөө хувь хэмжээгээр тэнцүүлэн хувааж авах нэгдлийг staking pool гэнэ.

Ийм бүлгэм үүсгэх, ажиллуулах нь ихээхэн мэдлэг туршлага, цаг хугацаа шаардах ч, гарааны шалгуур өндөртэй сүлжээний хувьд энэ сан нь хамгийн үр дүнтэй шийдэл болдог. Санг ажиллуулагч нь, ашгаас хувь хүртэх ба түүнийгээ шимтгэл хэлбэрээр татна.

Сан нь бага хэмжээний хөрөнгө эзэмшигч нарт ашигтай байх ба түгжигдсэн хөрөнгө нь ихэнх тохиолдолд, заасан хугацааны дараа л эргүүлэн гаргаж авах боломжтойгоор загварчлагдсан байдаг. Мөн, санд битүүмжилж болох хөрөнгийн доод хэмжээг заасан байх ба тэрхүү хязгаар нь элдэв хорлон сүйтгэх халдлагаас сэргийлэх зорилготой. Ихэнх биржүүд, хугацааны уян хатан нөхцөл, маш бага доод хэмжээг заасан байдаг нь шинэ хөрөнгө оруулагч нарт таатай байдлыг бүрдүүлж өгжээ.

Cold staking гэж юу вэ?

Интернэт холбогддоггүй хэтэвчин дэх хөрөнгөө барьцаанд тавихыг ийн нэрлэнэ. Ийм битүүмжлэлт нь төхөөрөмжин эсвэл интернэт холбогддоггүй програман хэтэвчнүүдэд байршуулсан хөрөнгөө хадгалж байх зуураа, ашиг олох боломжыг олгодог давуу талтай.

Ийм хэлбэрээр гадасласан хөрөнгөө гадагш хөдөлгөвөл, ашиг хүртэх боломжгүй болохыг анхаарах хэрэгтэй бөгөөд үүнийг, их хэмжээний хөрөнгөтэй, түүнийгээ найдвартай газарт хадгалж байгаа хүмүүс хэрэглэх нь хамгийн зохимжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!