Mining гэж юу вэ?
Хэрэглэгчдийн хийсэн гүйлгээний мэдээллийг шалгаж баталгаажуулаад, өгөгдлийн сан буюу Блокчэйнд нэмэх ажиллагааг, крипто валютийн Mining буюу Олборлолт гэнэ. Мөн олборлолтын ачаар шинэ зооснууд нэмэгдэн гарч ирж, эргэлтийн хөрөнгөний хэмжээг өсгөж байдаг ба үүний ачаар л крипто нь төвлөрсөн бус хэлбэрээ хадгалдаг.
Бүх зоос олборлож болдгоор бүтээгдээгүй бөгөөд олборлож болдог зоосны хамгийн алдартай жишээ нь Биткойн юм. Биткойныг PoW гэх зөвшилцлийн алгоритмын тусламжтайгаар олборлодог.
Олборлолт нь хэрхэн ажилладаг вэ?
Олборлогч гэж гүйлгээнүүдийн мэдээллийг цуглуулж, тэдгээр мэдээллүүдээ нэгтгэн блок бүтээдэг зангилааг хэлнэ.
Сүлжээнд холбогдсон зангилаа 1 бүрээр шалгагдаж, баталгаажсан гүйлгээний мэдээллүүдээс цуглуулсныхаа дараа, блок хаасны урамшуулал авах хаягруугаа, гүйлгээ хийдэг ба тэрхүү гүйлгээг coinbase transaction буюу зоосны суурь гүйлгээ гэнэ. Уг гүйлгээ нь тухайн зоосон дээр бичигдсэн анхны гүйлгээ болдог ба бусад бүх гүйлгээний мэдээллийг хэшлэж дуусмагц, тэдгээрийг хэшийн мод хэлбэрт оруулах буюу 2, 2-оор нь дахин хэшлэдэг. Тэндээс гарсан үр дүнгүүдийг дахин 2, 2-оор нь нийлүүлэн хэшлэх ба энэ мэтчилэн 1 л ширхэг үр дүн гарах хүртэл уг ажилбар давтагдана. Тэрхүү, эцсийн үр дүнг хэшийн үндэс гэх бөгөөд тэрхүү хэшэд өмнөх бүх хэшүүдийн мэдээлэл агуулагдсан байгаа.
Хэшийн үндсийг, өмнөх блокын хэш болон nonce гэх давтагдашгүй дугаарын хамтаар блокын толгой хэсэг байрлуулах ба тэдгээрийг бусад утгуудын хамтаар дахин хэшлэснээр блокын хэш буюу таних тэмдгийг (хувийн дугаар гэсэн ч болно) гаргаж авдаг.
Шаардлагад нийцэхийн тулд тэрхүү эцсийн хэшлэлтийн үр дүн нь протоколд тусгагдсан шаардлагад нийцэж байх ёстой. Өөрөөр хэлбэл, хэшийн үр дүнгийн эхний хэдэн орон 0-ийн тоогоор эхлэх шаардлагатай гэсэн үг.
Хүндрэл буюу зорьсон үр дүнд хүрэх шалгуур нь протоколын дагуу буюу сүлжээн дэх олборлолтын хүчин чадлаас хамааран хувьсаж байдаг. Өөрөөр хэлбэл, сүлжээнд шинэ олборлогч нэмэгдэхийн хэрээр, шинэ блокт тавигдах шаардлага нэмэгдэж байдаг. Ингэснээр шинэ блокын олборлогдож гарах хугацааг багасгахгүй барих боломж бүрдэнэ. Мэдээж, олборлогчийн тоо цөөрвөл, хүндрэл буурч, мөн адил шинэ блок бүтээгдэх хугацааг зохих хэмжээнд барьж байх болно.
Дээрх шаардлагад нийцэхийн тулд толгой хэсэг дэх өгөгдлүүдийг олон сая удаа боловсруулах хэрэг гарах бөгөөд амжилттай болсон тохиолдолд л, тэрхүү блокоо сүлжээрүү илгээдэг. Түүнийг нь, бусад бүх зангилаанууд шалгаж үзээд, баталгаажвал Блокчэйнд нэмээд, дараагийн блокыг боловсруулж эхэлнэ.
Олборлолтын сан
Эхэлж зөв үр дүнг хэшлэж чадсанд нь л блок хаасны урамшуулал олгодог тул, хэшлэх чадал сайн биш бол урамшууллаас хувь хүртэнэ гэдэг хэцүүхэн асуудал болж хувирна. Энэ асуудлыг шийдэх үүднээс олборлолтын санг үүсгэж ажиллуулдаг ба санд нэгдсэнээр, нийт гишүүдийн олборлолтын чадал нэгдэж, блок хаах боломж нь ч тэр хэмжээгээрээ ахих ба хаасны урамшууллыг гишүүн тус бүрт, оруулсан хувь нэмрийнх нь хэмжээтэй тэнцүүлэн олгодог.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation