Coin Burn гэж юу вэ?

Burn буюу Шатаалт гэдэг нь, эргэлтээс хөрөнгийг үгүй хийж, эргэлтийн болон нийт хэмжээг бүр мөсөн багасгах ажиллагаа юм.

Хэрхэн гүйцэтгэгддэг вэ?

Дараах дарааллын дагуу хийгдэнэ. Үүнд:

  1. Тухайн зоосыг эзэмшигч нь, устгах зоосныхоо тоо хэмжээг оруулан, устгах үйлдлээ хэрэгжүүлнэ;
  2. Ухаалаг гэрээ нь, тэрхүү устгах тоо хэмжээг, түүний эзэмшлийн зоосны хэмжээнээс илүү гарахгүй байгаа эсэхийг шалгаж, баталгаажуулна;
  3. Хэрэв оруулсан хэмжээ нь ямар 1 байдлаар зөвшөөрөгдөхгүй (эзэмшлийн зоосноос их хэмжээ бичсэн эсвэл хасах утга оруулсан г.м.) байвал шатаах ажиллагаа цуцлагдана;
  4. Тоо хэмжээ таарч, асуудал зөрчил тулгараагүй үед, нийт хэмжээнээс тэрхүү дүнг хасч, зооснуудыг эзэмшигчийнх нь хэтэвчнээс нь гаргаад, бүрэн устгана;

Устгах үйлдэл амжилттай хэрэгжсэний дараа, сэргээх ямар ч боломжгүй болдог тул ийм үйлдэл хийхдээ хянуур хандаарай.

Өөрийн эзэмшлийн зоосоо шатаах эрх бүх хүнд нээлттэй байдаг бөгөөд устгагдсан зооснуудыг байхгүй болсон гэдгийг сүлжээний хэмжээнд баталгаажуулдаг учир тэднийг хэн ч, сэргээж, ашиглаж чадахгүй болдог.


Жишээ болгон BNB токений шатаалтын талаар маш товчхон танилцуулъя.

BNB нь анх ERC-20 сүлжээн дээр гарсан боловч өөрийн гэсэн BEP2 үндсэн сүлжээг бүтээж, түүнрүү шилжсэнийхээ дараа хуучин сүлжээн дээрх зоосоо цөмийг нь шат дараатайгаар шатааж байсан түүхтэй. Мөн, өдгөө BEP2 сүлжээн дээрээ, улирал тутамд төлөвлөгөөт шатаалт хийсээр байна.

ERC-20 сүлжээн дээр нийт 11'654'397 ширхэг токенийг шатаасан ба энэ нь нийт токений тоо хэмжээг өсгөхгүйн тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ байсан юм.

Одоо BEP2 дээр хийгдэж байгаа хуваарьт шатаах ажлууд нь, ухаалаг гэрээнээс хамааралгүйгээр, тусгай тушаалын дагуу гүйцэтгэгдэж байгаа.


Уг нийтлэлийг бичиж байх үеийг хүртэл хийгдсэн бүх BNB шатаалтын дүнг дээрх зурагт харуулав.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!