Блокчэйн гүйлгээний шимтгэл

Блокчэйнийн сүлжээнд, гүйлгээний шимтгэл хураамж нь, гүйлгээнүүдийг баталгаажуулахад тусласан олборлогч болон гадаслагч нарт "цалинг" нь олгох, сүлжээг гадны халдлагуудаас хамгаалах гэсэн, 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг.

Сүлжээний хэмжээ, онцлог, ачааллаас хамаарч шимтгэлийн хэмжээ их, бага янз бүр байдаг. Мөн, шимтгэлийн хэмжээнд зах зээлийн үзүүлэх нөлөөлөл бас бий. Шимтгэл өндөр байх нь онцгүй ч, энэ нь Блокчэйн хэр олон хэрэглэгчдийг хамруулж чадсаныг илтгэнэ. Харин бага шимтгэл нь, сүлжээний аюулгүй, найдвартай байдалд эргэлзэх 1 шалтгаан болж болох.

Гүйлгээний шимтгэл ямар хэрэгтэй вэ?

Блокчэйний анхны санааг гаргах үеэс л, шимтгэл нь, түүний чухал хэсгээр тодорхойлогдож ирсэн. Бусадруу крипто валют шилжүүлэх, дансандаа татаж авах, данснаас гаргаж авах зэрэгт, fee буюу гүйлгээний хураамж гэх багахан дүн суутгагдаж байдгыг Та анзаарсан л байлгүй.

Шимтгэл нь, spam буюу өгөгдлийг олон давтаж, түгээх үйлдлийг, тус бүрээс нь татаас авах замаар, хэт өндөр үнэтэй болгож байдаг тул, Блокчэйний сүлжээнд, энэ төрлийн халдага үйлдэгдэх нь харьцангуй бага байдаг.

Нөгөө талаас, шимтгэл нь, гүйлгээний мэдээллүүдийн үнэн бодит байдлыг хянаж, баталгаажуулж, өгөгдлийн санд хуулах ажлыг гүйцэтгэснийх нь урамшуулал болдог.

Ихэнх Блокчэйн дээрх шимтгэл, боломжын бага байдаг. Гэвч, гүйлгээнүүдийн хэмжээ нэмэгдэж, сүлжээний ачаалал ихсэх үед шимтгэлийн хэмжээ өсдөг. Гүйлгээгээ хэр яаралтай хэрэгжүүлэхийг хүснэ, тэр хэмжээгээр илүү шимтгэл төлөх хэрэгтэй гэж ойлгож болно.

Биткойны гүйлгээний шимтгэл

Дэлхийн хамгийн анхны Блокчэйний сүлжээ нь, Биткойных. Түүний шимтгэлийн хэмжээ нь, өнөөгийн бараг бүх крипто валютийн баримталж буй жишиг болоод буй. Анх санаагаа гаргаж, боловсруулж байхдаа л Сатоши Накамото, сүлжээг spam-аас хамгаалах шийдлийг, шимтгэлийн тусламжтайгаар хэрэгжүүлж болохыг бодож олсон байсан.

Сүлжээрүү халдаж, даацыг хэтрүүлэх гэж оролдох үед, тэд үйлдэл тус бүртээ харгалзах шимтгэлийг төлөх юм. Төлөх шимтгэлийн хэмжээгээ багаар тогтоох тусам, гүйлгээний мэдээллүүдийг нь олборлогчид үл ойшоож, биелэгдэхгүй хойшилсоор, цуцлагдах эсвэл өндөр төлж, асар их алдагдал хүлээх гэсэн 2 л гаргалгаа байгаа тул, ийм халдлага үйлдэх нь ашиггүй, харин ч зардал ихтэй, үр дүнгүйд тооцогдоно. Энгийнээр тодорхойлвол, шимтгэл нь spam-с хамгаалах шүүлтүүр болж өгдөг.

Биткойны шимтгэлийг яаж тооцоолж, тогтоодог вэ?

Зарим хэтэвчүүд, гүйлгээний шимтгэлийн хэмжээгээ өөрсдийн хүссэн дүнгээр тохируулах сонголтыг хэрэглэгчиддээ олгодог. Энэ тохиолдолд, огт шимтгэл төлөхгүй буюу 0 дүн зааж өгч ч болно. Гэхдээ, бага шимтгэлтэй гүйлгээг, олборлогчид баталгаажуулахаас татгалзах учир, гүйлгээгээ амжилттай гүйцэтгэхийг хүсч байвал зохих дүнг нь бичиж өгөх хэрэгтэй.

Биткойны шимтгэлийн хэмжээ нь, гүйлгээний өгөгдлийн byte (цахим орчинд мэдээллийн хэмжээг хэмжих нэгж)-ийн хэмжээнээс хамаардаг гэж өрөөсгөл ойлголт өргөн түгсэн байдаг. Үнэндээ, шимтгэл, гүйлгээний өгөгдлийн хэмжээнээс огт хамаардаггүй, харин тухайн үеийн сүлжээний ачаалал буюу хүлээгдэж буй гүйлгээний тоо хэмжээнээс шууд хамаарч байдаг.

Хамгийн том, алдартай крипто болоод байгаагийн хувьд Биткойны шимтгэл өдөр тутмын хэрэглээнд зохимжгүй өндөр болоод удаж байгаа нь үнэн.



Эфириумийн гүйлгээний шимтгэл

Эфириумийн гүйлгээний хураамжын систем, Биткойныхоос нилээд ондоо. Олборлолт гэсэн ойлголт байхгүй ч, гүйлгээ баталгаажуулах эрхийг өөрийн ETH-ийг барьцаа болгон, гадаслах замаар олж авч болдог. Харин, гүйлгээний хураамжыг хий гэх хувьсамтгай нэгжид харгалзах дүнгээр төлнө. Хий нь, сүлжээний ачааллаас шууд хамаарч хэлбэлзэх бөгөөд, өндөр тушаахын хэрээр, гүйлгээний баталгаажих хурд нэмэгдэнэ.

Эфириумийн шимтгэлийг яаж тооцдог вэ?

Шимтгэлийн хэмжээ нь ерөнхийдөө, гүйлгээг тань баталгаажуулахад гарч буй нийт зардалтай тэнцүү байх юм. Гүйлгээнийхээ биелэгдэх хугацааг багасгах гэж оролдох үедээ, хийн хэмжээний хязгаар тогтоосон байдгыг анхаараарай.

Эфириум, удахгүй PoW алгоритмаас, PoS-руу шилжих бөгөөд ингэснээр шимтгэлийн хэмжээ буурах давуу талтай. Гэсэн хэдий ч, хэрэглэгч, хэрэглээний тоо өсөхийн хэрээр шимтгэлийн хэмжээ дагаад өсөх хэвээр тул, алсдаа нэмэгдэж болох хэвээр гэж тооцох нь зүйтэй болов уу.

Байнанс хэлхээн дээрх гүйлгээний шимтгэл

Binance Chain нь, BNB болон BEP-2 токенуудад зориулан гаргасан, арилжаа болон гүйлгээний Блокчэйний сүлжээ юм. DPoS алгоритм дээр ажилладаг учир энэ сүлжээнд олборлогч, гадаслагч гэсэн ойлголтуудын оронд, баталгаажуулагч гэсэн ойлголт байдаг.

Байнанс хэлхээний шимтгэлийн хэмжээг яаж тогтоодог вэ?

Хийх үйлдлээс хамаарч, харгалзах дүнгээр тогтоосон байдаг. Тэгэхдээ, гүйлгээний хураамж нь, Байнансийн зоосны ханшаас хамаарч өөрчлөгдөж байдгыг анхаараарай.

Байнанс ухаалаг хэлхээн дээрх гүйлгээний шимтгэл

Binance Smart Chain (BSC) нь, Байнанс хэлхээтэй зэрэгцэн орших, тусдаа сүлжээ бөгөөд энэ сүлжээн дээрх токенууд нь BEP-20 жишигт нийцсэн байна.

Уг хэлхээн дээр, ухаалаг гэрээ үүсгэж, хэрэгжүүлж болдог учир, BEP-2 сүлжээнээс илүү уян хатанд тооцогддог. Гэвч, BSC дээрх шимтгэлийн хэмжээ, Binance Chain-ийнх шиг тогтмол хэмжээтэй байдаггүй буюу Эфириумийнхтэй адил, хийн систем ашигладаг аж.

BSC сүлжээ нь, PoA алгоритм дээр суурилсан тул, баталгаажуулагчийн эрхийг BNB-оо барьцаа болгон байршуулах замаар олж авч болно.

Байнансийн ухаалаг хэлхээний шимтгэлийг хэрхэн тооцох вэ?

Бутархай дүнгээр шимтгэлийнхээ хэмжээг хэрэглэгчид өөрсдөө тохируулан оноож, төлж болно. Уг сүлжээг хэрэглэсний хураамж ихэнхдээ маш бага буюу 0.000000001 BNB (10 ягер) байдаг ч, хэтэвчиндээ BNB-гүй үед, дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа алдаа заана. Шимтгэлийг заавал BNB-р тушаах ёстой учраас, ийм алдаа заадаг юм шүү, тиймээс тодорхой хэмжээний BNB-г гүйлгээ хийх хэтэвчиндээ хадгалж байвал зохино. Ялангуяа, түүнийгээ BNB-ийн ханш бага үед аваад хураачихсан байхад, дараа өссөний дараа маш бага хэмжээгээр, олон хувааж төлөөд, "хямдралтай" үйлчлүүлж болдог.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!