Delegated Proof of Stake гэж юу вэ?
Delegated Proof of Stake (DPoS) зөвшилцлийн алгоритм нь, PoS алгоритмын хамаагүй илүү үр дүнтэй хувилбар гэж тооцогддог.
DPoS алгоритмын ажиллах зарчмыг ойлгохын тулд PoW болон PoS алгоритмуудыг судласан байх шаардлагатай.
Анх 2014 онд боловсруулагдан гарч ирсэн уг алгоритмыг өдгөө, Bitshares, Steem, Ark, Lisk зэрэг крипто валютийн төслүүдэд хэрэглэгдэж байна. DPoS систем нь санал хураах зарчмаар зөвшилцөлд хүрдэг буюу сонгогдсон цөөнх сүлжээний аюулгүй байдалтай холбоотой шийдвэрүүдийг гаргах зарчмаар ажилладаг.
Систем бүр дээрх санал хураах арга хэлбэр өөр боловч, DPoS суурилсан систем бүрт сонгогдогч нь, шинэ блокыг хэрхэн баталгаажуулах зэрэг чухал сэдвээр санал тоолуулдаг буюу найдвартай байдлыг бататгах гэрч болж байдаг. Тэрхүү сонгогдогчийн давуу эрх нь, түүний үйлдлүүдээр шүүгдэх бөгөөд зүй бус үйлдэл гаргахын төдийд суудлаа алдах аюултай байдаг учир системийн аюулгүй байдалд санаа зовохгүй байх боломжтой гэж ойлгож болно. Ажиллах зарчмыг ерөнхийд нь, PoS алгоритмын танилцуулга нийтлэл дээр тайлбарласан байгаа тул энд дахин бичээд байх шаардлагагүй гэж үзээд, ингээд орхилоо шүү. Дэлгэрүүлэн уншиж судлах хүсэлтэй байвал ЭНД дараад харгалзах нийтлэлрүү нь зочлоорой.
Уг алгоритм нь, PoW болон PoS алгоритмуудтай харьцуулахад, гүйлгээ боловсруулах хурд өндөртэй, өөрөөр бол, өргөжих чадвар сайтайд тооцогдоно. Тэдгээр алгоритмуудаас ямар ялгаатайг (давуу эсвэл сул талт) доор маш товчхон нийтлэв. Тэндээс харьцуулсан дүгнэлтээ Та өөрөө хийгээрэй.
DPoS ба PoS
Адилхан барьцаа хөрөнгө байршуулдаг боловч, DPoS-д тэрхүү битүүмжилсэн хөрөнгөөрөө санал өгөх эрхээ олж авдгаараа ялгаатай.
DPoS ба PoW
Илүү том хэмжээ бүхий, олон тооны гүйлгээг, өндөр хурдаар баталгаажуулж чаддагаараа DPoS нь илүүд тооцогдож болох ч, найдвартай байдал талаас нь харвал PoW-г гүйцэх алгоритм гарч ирээгүй хэвээр байсаар байна.
Дээрхээс гадна:
- Delayed Proof of Work
- Leased Proof of Stake Consensus
- Proof of Authority
- Proof of Burn
- Delegated Proof of Stake [DPoS]
- Hybrid PoW/PoS Consensus
зэрэг олон өөр Зөвшилцлийн алгоритмууд байдаг ба тэдгээрийг боломжоороо танилцуулаад явахыг бодъё.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation