Hybrid PoW/PoS Consensus гэж юу вэ?

PoW болон PoS зөвшилцлийн алгоритмуудын 1-ийнх нь дутагдлыг, нөгөөгийнх нь давуу талаар орлуулсан хосолмол зөвшилцлийн алгоритмийг Hybrid PoW/PoS гэнэ.

Хосолмол зөвшилцлийн алгоритмыг, multi-factor буюу олон шатлалт зөвшилцлийн алгоритм гэж ч нэрийддэг бөгөөд ийм төрлийн системтэй зоосуудын бодит жишээгээр Decred (DCR) хэмээх крипто валютыг нэрлэж болно. DCR токений талаар бүхий л мэдээ мэдээллийг CoinMarketCap вебээс харах боломжтой.

Биткойныхтай адил үүрэгтэй PoW алгоритм ажиллаж байгаа ч, түүний хажуугаар PoS алгоритм дээр ажилладаг тусгай зангилаануудыг агуулж байгаа систем бүхий зоосыг Masternode coin буюу Ахлах зангилаатай зоос гэдэг. Ийм зоосны анхдагч нь, DASH юм. DASH-н талаар дэлгэрэнгүй мэдээллийг CoinMarketCap дээрээс олж уншиж болно.

Уг зөвшилцлийн алгоритмыг гүнзгийрүүлж судлах, сайтар ойлгохын тулд DCR токентой жаахан танилцая.

DCR нь PoW системтэй бусад зооснуудтай адил ажиллагаатай боловч Биткойных шиг SHA-256 бус Blake-256 хэшлэх аргыг хэрэглэдэг. Гэхдээ мөн сүлжээний ажиллагаанд, PoS системээр нь дамжин оролцож болох ба ингэхийн тулд хөрөнгө оруулагчид нь, өөрсдин DCR-г PoS системийн жишгээр битүүмжилж, тасалбар авах шаардлагатай.

Нэгж тасалбарын үнэ ханшийг тогтоож, өөрчилдөг систем байдаг бөгөөд уг систем нь нийт тасалбарын тоог 40'960 дээр барих зорилготойгоор ажиллаж байдаг. Хэрэв тасалбарын тоо уг дүнгээс илүү гарвал, ханшийг нь өсгөх, дутаад ирвэл, ханшыг буулгах замаар тэнцвэрээ барьж байхаар загварчлагдсан байна. Тасалбарыг худалдаж авахад зарцуулсан DCR нь түгжигдэх бөгөөд 142 хоногийн дараа тасалбарын хугацаа хүчингүй болох эсвэл санал өгөх эрх болон хувирах хүртэл битүүмжлэгдсэн хөрөнгөө зарцуулах (шилжүүлэх, арилжих г.м.) боломжгүй байх юм. PoS системд ажиллагчдыг Сонгогчид гэнэ.

Санал өгөх эрх болон хувирсан тасалбар нь, сүлжээний ирээдүйг хэрхэх шийдвэрт өөрийн санал бодлыг оруулах маш чухал давуу талыг авч ирдэг буюу блокын санал хураалт, зөвшилцлийн алгоритмыг өөрчлөх/эсэх, өөрчлөх бол хэрхэн өөрчлөх болон төслийн хэмжээний том өөрчлөлтүүдэд санал өгөх боломжуудыг олгоно. Эдгээрээс хамгийн их гүйцэтгэгддэг санал хураалт нь мэдээж, блокын санал хураалт байдаг.

Блокын санал хураалт

PoW системээр ажиллагчид буюу олборлогчид шинэ блок үүсгэмэгцээ түүнийгээ сүлжээгээр тараана. Гэвч, санамсаргүй түүврийн аргаар сонгогдсон 5 тасалбарын 3 буюу түүнээс олон нь дэмжихгүй л бол уг блок хүлээн зөвшөөрөгдөж, баталгаажихгүй. Санамсаргүйгээр сонгогдож, тасалбараа хэрэглэн, саналаа өгөх гээд хүлээж буй тэдгээр хэрэглэгчид нь хэтэвчээ дэлгээд хүлээж байх шаардлагатай байдаг. Сонгогдоод, санал өгсөн л бол тэдэнд урамшуулал олгох учраас тэр.

Блок баталгаажсаны дараа түүнд бичигдэх гүйлгээний мэдээллүүд баталгаажтал дараагийн блок үүсгэх ажиллагаа түр зогсоно. Блок хангалттай тооны санал авч чадалгүй цуцлагдвал олборлогчид блок хаасны урамшууллаа авч чадахгүй хэдий ч, сонгогчид санал өгсөн гэдэг утгаараа урамшууллаа хүртэнэ. Өөрөөр хэлбэл, блок хаагдаагүй учир олборлогчид гар хоосон хоцрох ч, санал хураалт явагдсан учир сонгогчид цалингаа авдгаараа авах юм. Энэ нь тэдний хэр давуу эрхтэй байгааг харуулж байгаа.

Түүнчлэн, PoW-чид зөвшилцлийн алгоритмд өөрчлөлт оруулах талаар санах ч эрхгүй байдаг. Эдгээр зохицуулалтууд нь системийн аюулгүй байдлыг бэхжүүлж, 51% дайралт үйлдэгдэх болон хэт хүчтэй төхөөрөмжөөр ноёлох боломжуудыг бууруулж чадсан, сонирхолтой шийдэл болсон. Мөн, Дахих халдлага үйлдлээ ч, санал хураалтан дээр баталгаатай няцаагдах учир, ийм төрлийн халдлага үйлдэхээр зэхнэ ч гэж бараг байхгүй.

PoS-чид дунд ч зүй бус аашлах 1 нь байх боломжтой ч, тэр эрсдлийг дурын байдлаар сонгосон хүмүүсээс саналыг нь хураах замаар бууруулж байгаа гэдгийг мартаж болохгүй.

Ерөнхийдөө бол, хосолмол хэлбэрийн системрүү дайралт хийх нь, дан хэлбэртэй системрүү хийснээс 2 дахин төвөгтэй бөгөөд зардал, ажиллагаа ихтэй болдог гэсэн үг. Учир нь энэ хэлбэр нь дотроо 2 тусдаа системээс бүрддэг тул, тэдгээрийн аль алинруу нэгэн зэрэг дайрахгүй л бол халдлагаа бүтээх боломжгүй.

Зөвшилцлийн хэлбэрийг өөрчлөх санал хураалт

Нийт сонгогчдын 75-с илүү хувь нь дэмжиж байж л DCR-н зөвшилцлийн алгоритмыг өөрчлөх боломж бүрдэнэ. Тэгэхдээ санал хураалтыг 4х7 буюу 28 хоногын дотор зохион байгуулах ба энэ хугацаанд 75% санал цуглуулж чадаагүй тохиолдолд шууд цуцлагдах боловч, дэмжих/дэмжихгүйн аль нь болохыг олонхын шийдвэрт хүргэж чадаагүй тохиолдолд дахин санал хураалт явагдана.

Харин, өөрчлөлт нь нийт олборлогчдын 95%, сонгогчдын 75% нь шинэ програмыг хэрэглэж эхэлсний дараа л бодитоор хэрэгжиж эхэлдэг.

DCR-н блок хаасны урамшуулал нь:

  1. PoW: 60%
  2. PoS: 30%
  3. Хөрөнгийн сан буюу нээлттэй эхийн төслөө үргэлжлүүлэн хөгжүүлэхэд зориулсан төсөвт 10% тус тус тусгагдана.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!