51% Attack гэж юу вэ?

Энэхүү сэдвийг судлахын өмнө, Блокчэйнд суурилсан системүүд болон Олборлолтын талаар мэдлэгтэй болсон байх хэрэгтэйг анхаараарай.

Блокчэйн нь өгөгдлийг бүтээх, баталгаажуулах өөрийн өвөрмөц хэв шинжтэй ба үүн дээрээ тулгуурлан төвлөрсөн бус хэлбэртэй, сонирхолтой зүй тогтлыг бүрдүүлдэг.

Сүлжээнд оролцож буй нэгжүүд буюу зангилаанууд нь, протоколуудын хэрэгжилтийг хянаж, Блокчэйнийн өнөөгийн төлөвийг бүх нэгжүүд, үнэн бодит хэмээн хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулдаг. Энэ нь, зангилаануудын дийлэнх нь, ямар аргаар олборлож болох, програмын аль хувилбарыг хэрэглэх болон гүйлгээнүүд алдаагүй зөв хийгдэж байгаа эсэх талаар тогтмол зөвшилцөлд хүрч байдаг гэсэн үг юм.

Биткойны зөвшилцлийн PoW алгоритм нь, Олборлогчдын гүйцэтгэсэн ажил, зангилаануудын зөвшилцлийн шийдвэрт нийцэж байгаа эсэхийг таньж, харгалзах ёсоор шийдвэрлэх боломжыг нь олгодог.

PoW алгоритм бүхий системд, Олборлогчийн хүчин чадал нь түүний гол үнэ цэнэ нь болдог бөгөөд ийм системийн хувьд дан 1 зангилаа ноёрхол тогтоох хэцүү бөгөөд буруу.

Учир нь, 1 зангилаа дангаар, сүлжээнийхээ 50% эсвэл түүнээс илүүг эзэмшиж эхэлвэл, тэрээр сүлжээг захирах боломжтой болно. Энэ аюулыг 51%-ийн дайралт гэж нэрлэнэ.

Уг нөхцөл бүрэлдсэн үед, дарангуйлагч тал гүйлгээнүүдийн мэдээллийг өөрчлөх эсвэл устгах эрхтэй болохын хажуугаар өмнө хийгдсэн байсан гүйлгээнүүдийг буцаах ч чадалтай болсон байна. Тэр ч бүү хэл, бусад олборлогчдын зарим эсвэл бүгдийнх нь олборлох эрхийг хааж хүртэл чадах ба тэгсэн тохиолдолд, жинхэнэ утгаараа monopoly буюу ноёрхол тогтоно.

Эсвэл гүйлгээнүүдийг баталгаажихгүйд хүргэж, блок хаасны урамшууллыг өөрчилж ч болно. Энэ тохиолдолд халдага үйлдэгч этгээд маань бусдын зоосыг хулгайлах, байгаагүй зоосыг өөрт үүсгэж авах зэрэг боломжгүй үйлдлүүдийг ч гүйцэтгэж чадна.

51% дайралт хийгдэх боломж хэр их вэ?

Сүлжээний хүрээлэл хэр өргөн байгаагаас аюулгүй байдал нь ихээхэн хамаардаг. Гэвч, PoW сүлжээний хувьд, хэшлэх чадал өндөртэй нь дараагийн блокыг хаах шийдлийг түрүүлж олж чадах ба эхний хэдэн олборлогч нь сүлжээний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор нэгдэж байхад, бусад нь блок хаасны урамшууллыг хүртэх гэж орж ирсэн байх нь элбэг. Энэ их өрсөлдөөн нь, Биткойны сүлжээний аюулгүй байдлыг бататгах 1 шалтгаан болж байдаг.

Ингээд дүгнэвэл, тухайн сүлжээний хэмжээ нь, ийм төрлийн аюул учрах магадлалтай урвуу хамааралтай байх нь. 

Түүнчлэн, баталгаажсан блокын тоо хэмжээгээр, урьд нь хийгдсэн байсан гүйлгээний мэдээллийг өөрчлөх ажиллагаанд төвөг учирна. Үүний шалтгаан нь, блок бүр өмнөх блокынхоо хураангуй мэдээллийг агуулж байдагтай хамаатай. Тэгэхээр, зөвхөн сүүлийн хэдхэн блокыг л өөрчлөх боломжтой байна гэсэн үг, тэгэхдээ тэрхүү өөрчлөлтийг амжуулах маш багахан хугацаа л байгаа гэдгийг бас энд анхаарах нь зүйтэй.

Биткойноос "бохироор" ашиг олох гээгүй, харин ямар ч хамаагүй үнээр, түүнийг үгүй хийх зорилгоор ийм дайралт үйлдсэн байлаа гэж бодъё. Үнэхээр сүлжээний хагасаас илүүг эзэрхэх их хүчин чадалтай болоод ороод ирлээ ч гэсэн, Биткойны цөм гэгдэх програм хангамж нь тэр даруйд дасан зохицож, хариу урвал үзүүлж чадна. Тэгэхийн тулд, бусад зангилаануудаас олонхи тал зүй бус аашилж байна гэдэг зөвшилцөлд хүрэхийг шаардах ба энэ шаардлагынхаа хариуг ноцтой үед маш богино хугацаанд цуглуулж авах чадамжтай байдаг учир Биткойн нь өнөөг хэр нь хамгийн аюулгүй, найдвартай крипто валютанд тооцогдсон хэвээр байсаар байна.

Тэгээд ч, бусад бүх олборлогчдоос илүү их олборлох хүчин чадалтай болно гэдэг нь өөрөө бараг бүтэшгүй зүйл юм. Гэхдээ, 51% дайралт нь жижиг криптогийн хувьд бол тулгарч болох асуудал. Учир нь ихэнх жижиг крипто валют багахан хүчин чадлаар л олборлож болохоор байдаг. Ийм төрлийн халдагад өртөж байсан зооснуудаас жишээ дурьдвал:

  1. Monacoin (MONA);
  2. Bitcoin Gold (BTG);
  3. ZenCash (ZTC);


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!