PancakeSwap гэж юу вэ?

PancakeSwap бол, нэр нь тодорхойгүй хөгжүүлэгчдийн, Binance Smart Chain (BSC) дээр бүтээсэн DEX юм. Засаглалын эрх олгож, хөрвүүлэлтийн сангийн токенийг олборлох боломжыг бүрдүүлж өгсөн гэдэг утгаараа SushiSwap-тай төстэй ч, түүнээс хамаагүй олон шагнал, урамшууллуудыг олгодгоороо ялгаатай.

Шинээр гарч ирж буй дийлэнх DeFi-ийн протоколууд болон солилцооны захууд Эфириумийн Блокчэйн дээр бүтээгдэж байгаа. Ийм боломжыг бүрдүүлж өгсөн анхны экосистем учраас арга ч үгүй биз.

Харин PancakeSwap нь, BEP-20 токений солилцоог нэвтрүүлсэн хамгийн том бирж билээ. Нэр нь, Pancake буюу шарвин, Swap буюу солилцоо гэх үгсээс бүтсэн бөгөөд UniSwap, SushiSwap-тай төстэй загвартайгаар бүтээгдсэн.

Уг бирж нь, бидний танилцуулсан бусад солилцооны захуудын адилаар, AMM загварыг ашигладаг буюу захиалгын жагсаалтгүй, харин хөрвүүлэлтийн санг ашиглан арилжаанд ордог бүтэцтэй. Ийм сангууд нь, бусад хэрэглэгчдийн хөрөнгөөр дүүргэгдсэн байх ба хөрөнгөө ийн байршуулсныхаа төлбөрт тэд LP гэх токен хүртэж байдаг. Түүгээрээ дараа нь хөрөнгөө гаргаж авах, шимтгэлээс хуримтлагдсан ашгаа хүртэх боломжтой. Өөрөөр хэлбэл, ийм төрлийн биржид өөрийн эзэмшлийн 1 хөрөнгийг харгалзах хөрөнгөөр солих эсвэл өөрийн хөрөнгүүдийг байршуулж, бусдад түүнийгээ ашиглуулаад, гүйлгээний хураамжаар цалинжих зэргээр оролцож болдог.

Ингэхдээ, ямар хөрөнгө гадасласнаасаа хамаарч өөр өөр LP токен авахыг анхаараарай. Жишээлбэл, BUSD болон BNB байршуулвал, BUSD-BNB LP, BETH болон ETH байршуулвал, BETH-ETH LP токенуудыг тус тус, харгалзах хэмжээгээр авна гэсэн үг.

PancakeSwap дээр хэрхэн хөрөнгө байршуулж, фермдэх вэ?

Farming буюу газар тариалан эрхлэх гэсэн үг хэллэгийг крипто салбарт, фермдэх буюу хөрөнгө олж, өсгөх гэдэг утгаар хэрэглэдэг. Фермдэх ажиллагааг, олборлолт болон гадаслалтыг хослуулсан хэлбэрээр ажилладаг гэж ойлгож болно. Гадаслалт шиг, хөрөнгө байршуулж, түгжих шаардлагатай бөгөөд олборлолт шиг урамшуулал хүртэх энэ төрлийн үйлчилгээг хэрэглэх үед, урамшуулал нь өөр токеноор олгогддог онцлогтой. Ингэхдээ ихэвчлэн тухайн үйлчилгээг үзүүлэгчийн үндсэн токен байдаг.

PancakeSwap-ын өөрийн үндсэн токенийг CAKE гэнэ. CAKE-г фермдэхийн тулд олон төрлийн хослолуудыг хэрэглэж болох ба, тэдгээрээс хамгийн өргөн хэрэглэгддэг хослолууд нь: CAKE/BNB, BUSD/BNB, BETH/ETH, USDT/BUSD, USDC/BUSD, DAI/BUSD, LINK/USD, TWT/BNB нар юм.

Үүнээс гадна, SYRUP-ийн санд CAKE-ээ гадаслаад, ашиг олж бас болно. SYRUP сан нь, CAKE-д тусгайлан зориулагдсан сан бөгөөд CAKE байршуулж, бүр их CAKE олох боломжыг хэрэглэгчдэд олгодог. Энд гэхдээ, дан ганц CAKE бус, олон мянган токенийг гадаслаж, CAKE олох боломжтой байдаг. SYRUP-н вебээр зочилж, сонирхох бол ЭНД дараарай.


ЭНД дараад, PancakeSwap-ын (v2) талаар, ЭНД дараад CAKE-ны талаар дэлгэрэнгүй мэдээ мэдээллийг, крипто орон зайн хамгийн том самбар болох CMC вебийн харгалзах хуудсуудаас нь авч болно.


PancakeSWAP-г яаж хэрэглэдэг вэ?

pancakeswap.finance хаягаар нь зочилсны дараа, хэтэвчээ холбохгүйгээр ихэнх үйлчилгээ, цэсрүү хандах боломжгүй. Хэтэвчээ холбохын тулд Unlock Wallet товчийг дарж, хэтэвчийн төрлөө сонгож, нэвтэрч орох шаардлагатай. Санал болгох, хамгийн найдвартай, хэрэглэхэд хялбар, олон боломжуудтай хэтэвчүүдээр MetaMask, Trust Wallet, WalletConnect, Binance Chain Wallet-г нэрлэж болох юм.

MetaMask хэдийгээр Эфириумийн хэтэвч боловч, BSC-тай бүрэн нийцтэй ажиллаж чаддаг. Тэр ч бүү хэл, BSC-д суурилсан DApp-уудад ч хандах боломжтой байдаг. Хэрхэн холбох зааврыг алсдаа оруулъя.

Хөрвөх чадварт хувь нэмрээ яаж оруулах вэ?

Баруун баганан дахь Trade цэснээс, Liquidity дэд цэсрүү хандаад, Add Liquidity товчийг дар. Тэгээд, токений хослол болон хэмжээгээ зааж өгөөд л гүйцчихнэ дээ.

Яаж фермдэх вэ?

Хөрөнгийн хослолоо байршуулж, түгжүүлээд зохих LP токеноо авчихсан учир, түүнийгээ одоо Farms цэс дэх, харгалзах сонголтоор гадаслаад, CAKE олборлож болно.

ERC-20 токений хувьд, BEP-20 токений шилжүүлгийг зөвшөөрсөн байх хэрэгтэй. Эс бөгөөс, гэрээ Таны өмнөөс, урамшууллыг тань цуглуулж чадахгүй шүү. Approve Contract дарах үед, шимтгэлийн хувь хэмжээ зэрэг мэдээллийг харуулдаг, түүнийг хальт ч болтугай анзаарчихаж байгаарай.

Гүйлгээ амжилттай хэрэгжсэний дараа, гадаслах дүнгээ оруулаад, баталгаажуулна. Хэр хэмжээний CAKE олж байгаагаа, хүссэн үедээ харж болох ба, энэ хооронд веб хуудсыг хааж ч болдог. Урамшууллаа цуглуулахыг хүсвэл Harvest товчийг дарахад л болно.

Яаж гадаслах вэ?

CAKE-тэй болсон бол, түүнийгээ SYRUP санд гадаслаж болно. Гадаслахгүй ч байж болно, тэр бол Таны сонголт. Гадаслах бол, Pools цэсрүү хандаарай.

Approve Cake дарж, оруулах CAKE-ын хэмжээг зааж өгч, баталгаажуул. Ашиг бага багаар цуван орж ирэхийг хараад суух эсвэл дараа шалгахаар орхиж болох ба, хуримтлагдсан өгөөжөө хүссэн үедээ, Harvest дарж цуглуулж болно.

Сугалаанд яаж оролцох вэ?

CAKE-р мөн сугалаа авч, хийморио сорьж болдог.

Сугалаа бүр 6 цагийн хугацаатай үргэлжлэх бөгөөд, 1 сугалаа 10 CAKE-н үнэтэй байдаг. Сугалаа бүр санамсаргүй түүврээр бүрдүүлсэн 4 оронтой дугаартай байх ба, орон бүр 1-14 хооронд багтана. Жишээлбэл, 12-8-4-3 г.м.

Сугалааны хамгийн том хонжвор нь, сугалааны сангийн нийт хөрөнгийн 50 хувьтай тэнцэнэ. Гэхдээ, бүх 4 орон таарч байж л, үүнийг хожих боломжтой. Гэхдээ, 2 болон 3 орон таарахад ч бас жижиг хонжворуудаас хүртэж болдог.

NFT яаж хожих вэ?

Хөөрхөн туулайн NFT-той болмоор байвал, бүртгүүлээд аз дайрахыг хүлээж болно. Аз таараад, нэн ховор туулай авчихвал түүнийгээ харгалзах үнээр нь зарж, CAKE болгож болно.

Зугаацах ямар боломжууд байна вэ?

Багт орж, бусадтай өрсөлдмөөр байгаа бол, бүртгэл үүсгээд, түүнийгээ хөгжүүлээд, амжилтаа гайхуулж бас болно. Дээрх боломжуудад нийцсэн өрсөлдөөнт даалгаврууд зөндөө бий.

IFO-д хэрхэн оролцох вэ?

Ферм эрхлээд, Initial Farm Offerings (IFO) буюу анхдагч фермийн саналыг зарлаж буй шинэхэн токенуудыг эрт хүртэх боломж бас байдаг. Ингэхийн тулд гэхдээ, зохих санд хамаарах LP токенийг цуглуулсан байх хэрэгтэй.

PancakeSwap хэр найдвартай вэ?

Блокчэйний аюулгүй байдлын газар болох CertiK-ийн шалгалтаар тэнцсэн. Гэхдээ энэ нь, ямар ч эрсдэлгүй гэсэн үг биш шүү. Ухаалаг гэрээнд, хөрөнгө түгжих нь, өөрөө алдаа болон бусад эрсдлийг ямагт дагуулж байдаг. Крипто валюттай холбоотой хак, хулгайн хэргийн дийлэнх нь бирж, түүний протоколын учир дутагдалтай байдлыг ашигласан байдгыг мартаж болохгүй. Тиймээс, солилцооны захад хөрөнгөө байршуулах гэж байгаа бол тодорхой хэмжээнд эрсдлийн зохицуулалт хийж, алдаж чадах хөрөнгөө л байршуулаарай.

Энэхүү нийтлэл нь, санхүүгийн зөвлөгөө БИШ бөгөөд, тус нийтлэл дэх мэдээлэлд үндэслэн гаргасан аливаа шийдвэр, түүний үр дагаварт тус блогын админууд хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.

Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!