SushiSwap гэж юу вэ?

Цагтаа Эфириум дээр токен солилцох хамгийн таатай захаар нэрлэгдэж байсан DeFi-ийн протокол бол UniSwap. Түүнийг цөөхөн хүнтэй баг, нээлттэй эх дээр хөгжүүлсэн бөгөөд, түүний кодыг хэн ч хуулбарлаж хэрэглэж болно. Яг энэ боломжыг ашиглаж гарч ирсэн, амжилттай яваа солилцооны талбаруудын 1 нь, SushiSwap юм.

UniSwap нь, DeFi орон зайн салшгүй хэсэг болж чадсан ч, түүний хөгжүүлэлтэнд хэрэглэгчид ямар 1 байдлаар оролцох боломж байдаггүй. SushiSwap энэ байдлыг өөрчлөх амлалт тавин гарч ирсэн бөгөөд, нээлтээ хийснээс хойш хэдхэн хоногийн дотор л 1 тэрбум АНУ доллартай тэнцэхүйц хэмжээний хөрөнгийг протоколдоо төвлөрүүлж, түгжиж чадсан нь, ийм давуу талыг хэр их хүн хүсч, хүлээж байсан нь тодорхой харагдах мэт.

SushiSwap-ын талаар уншиж судлахаас өмнө, UniSwap гэж юу болох, хэрхэн ажилладгыг ЭНД дараад, харгалзах танилцуулга нийтлэлээс нь уншаарай.

SushiSwap-ын нэр нь, Sushi гэх Япон үндэстний хоол, Swap буюу солилцоо гэх үгсийн нийлмэлээс бүтсэн. Уг солилцооны биржийн унаган токенийг SUSHI гэх ба уг токен нь, эзэмшигчдээ засаглалын эрх олгох, протоколд төлөгдсөн шимтгэлээс хувь оноох гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг. Энгийнээр бол, SUSHI эзэмшигчид, протоколыг удирдах эрхтэй байх юм.

Солилцоо хийсэн арилжаачдын гүйлгээ бүрээс суутгасан шимтгэлээс хувь хүртэхийн хажуугаар, SushiSwap Improvement Proposal (SIP) буюу SushiSwap-г сайжруулах саналд өөрийн токений тоогоор оролцох эрх эзэмшиж болдог ба тэрхүү санал нь, өчүүхэн жижиг сайжруулалтаас, асар чухал өөрчлөлтийг хэрэгжүүлэх эсэх шийдвэрт нөлөөлөх боломжыг олгоно.

UniSwap нь, зөвхөн хөгжүүлэгчдийнхээ тааллаар чиглүүлэгдэж байдаг бол, SushiSwap-г хөрөнгө оруулагчид нь удирдах боломжтой байх юм. Токений төслүүдэд, тэр дундаа DeFi төслүүдэд, түүний нийгмийн оролцоо маш чухал нөлөөг үзүүлдэг учраас, засаглалын эрхийг олонхид олгох нь, төвлөрсөн бус чанрыг нь бэхжүүлэх онцгой ач холбогдолтой байдаг.

UniSwap ба SushiSwap

Биткойн, крипто нь нээлттэй эхэд тулгуурласнаараа, эцсийн хэрэглэгчдэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн болж чадсан гэж хэлж болно. Тэдгээрийн араас урган гарч ирсэн DeFi, тэр дундаа солилцооны захуудын хөгжил ч, гайхамшигтай өөрчлөлтүүдийг авч ирж байгаа.

Хэдий тийм ч, төстэй протоколуудын хувьд, хөрвөх чадварыг тараан бутаргах нь, сайн үр дүнд хүргэхгүй. Олон сая хэрэглэгчийн, олон их наяд хөрөнгө байгаа ч, тэдгээрийг олон тусдаа протоколуудад хуваагаад эхэлвэл, бүгдийнх нь хөрвөх чадвар алдагдах, цаашлаад арилжаалагдахгүй саатах, үнэ цэнээ алдах эрсдэлтэй.

SUSHI шагналаа хэрхэн хуваарилдаг вэ?

Хөрвөх чадварын олборлолтоор түгээгдэнэ. Өөрөөр хэлбэл, UniSwap-ын хөрвүүлэлтийн санд оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд нь харгалзах UniSwap LP токен олгох, уг токенийг нь SushiSwap дээрх гэрээнд гадаслаж, SUSHI урамшуулал хүртэж болдог. Одоогоор USDT-ETHUSDC-ETHDAI-ETHsUSD-ETHCOMP-ETHLEND-ETHSNX-ETHUMA-ETHLINK-ETHBAND-ETHAMPL-ETHYFI-ETHSUSHI-ETH, сангуудаас цалинжих боломжтой.

SUSHI солилцооны зах зээлийг тэлэх бодлогын хүрээнд, анхны хослол болох SUSHI-ETH нь, бусад хослолоос 2 дахин их шагналыг олгож байгаа. Нээлтээ хийснээс төд удалгүй, олонхын саналаар бусад хослолуудыг нэмсэн ба, энэ нь нийгмийн нөлөө ямар хүчтэй болохыг харуулсан тод томруун жишээ юм.

SUSHI шагналын тараалт, Эфириумийн 10'750'000 дахь блок дээр бүртгэгдсэн байдаг ба, шагналын хэмжээ 2х7 хүрэхгүй хоногийн дараа буюу 100'000 блокын дараагаас багассан. Энэ хугацаанд, гадаслалтын гэрээ, түгээсэн зоосууд, SushiSwap-ийн гэрээнд бүртгэгдэж, сан үүсч, солилцооны бирж үүд хаалгаа нээх орчин, нөхцөл нь бүрдсэн байна.

SushiSwap болон SUSHI талаарх бүхий л мэдээ мэдээллийг ЭНД, мөн ЭНД дараад CMC дээрх харгалзах хуудсуудаас нь аваарай.


SushiSwap-д яаж хөрвөх чадвар нэмэх вэ?

SUSHI-ээр орлогожихоор шийдсэн бол, эхлээд дээр дурдсан хослолууд дахь токенуудыг авч бэлдэх хэрэгтэй. Заавал бүгдээс нь авах шаардлагагүй, аль 1 хослол дахь 2 токенийг л авч болно.

  1. UniSwap-д (app.uniswap.org) ханд.
  2. Pool буюу сан цэсрүү ор.
  3. Add Liquidity буюу хөрвөх чадвар нэмэх товчийг дар.
  4. Анхны тохируулгаар ETH-г зааж өгсөн, цонх нээгдэх ёстой ч, хэрэв өөр зоос сонгогдсон байвал, Select token дарж, өөрийн сонгож авч, бэлдсэн хөрөнгөөр соль, жишээ нь: USDT эсвэл DAI г.м.
  5. Санд нэмэх дүнгээ оруул.
  6. Сонгосон токеноос хамаарч, ETH-USDT UNI-V2 LP зэрэг токен олгогдоно. Гадасласан хөрөнгөө гаргаж авахад үүнийгээ хэрэглэх юм.

Тухайн үеийн ханшийн өөрчлөлтөөс хамаарч, байршуулсан хэмжээнээс өөр дүнтэй токен олгогдох эрсдэл байдгыг анхаараарай. Үүнийг зуурдын алдагдал гэх ба, ямар учиртай, энэ эрсдлийн үед ямар арга хэмжээ авбал зохистойг дараа дараагийн нийтлэлээрээ танилцуулъя.

Sushi зооглоцгооё!

sushiswap.org хуудсаар зочилж, Эфириумийн хэтэвчээ холбо.

Одоогоор MetaMask, WalletConnect гэсэн 2 сонголт байгаа ба баруун дээд булан дахь Unlock Wallet буюу хэтэвч холбох товчийг дараад холбох цонх нээгдэнэ.

Menu буюу цэс сонголтоор ороод, доорх цонхонд ханд.

Доош гүйлгэвэл, өшөө олон сонголтууд байгаа шүү. Эдгээр нь, ямар хөрөнгө байршуулах/гадаслахаа сонгох цэс юм. UMA-г сонгосон бол, дараах байдлаар хандана гэсэн үг.

Энд, SushiSwap өөрийн тань өмнөөс LP токенийг авах эрхийг зааж тохируулна. Тэгээд, хэмжээгээ зааж өг.

Ингээд л гадасласан хөрөнгө тань, эргэлтэнд орчихож байгаа юм. Дараа хүссэн үедээ, LP токеноо тушааж, байршуулсан ETH, UMA (эсвэл USDT, BAND, YFI г.м. өөрийн сонголтоор) болон олборлосон SUSHI-ээ гаргаж авч болно.

SushiSwap хэр аюулгүй вэ?

Уг бирж өнөөг хүртэл хөндлөгийн шалгалтаар ороогүй л байгаа. Ийм шалгалтаар орж тэнцсэн төслийн хувьд ч гэхдээ, ухаалаг гэрээнд хөрөнгө битүүмжлэх, түгжихтэй холбоотой доголдол, дутагдал, алдаа үргэлж байдгыг анхаарууштай. Ялангуяа, SushiSwap-г хэн хөгжүүлсэн нь одоо хэр нь тодорхойгүй байгаа тул, түүнд итгэл хүлээлгэх нь бүр ч хэцүү санагдаж болно.

Хөрөнгө байршуулаад, өөр хөрөнгө олборлоно гэдэг дажгүй санаа мөн боловч, түүнийгээ цөмийг нь алдах эрсдэлтэйг ойлгож, орохоор шийдсэн бол, зөвхөн алдаж чадах хөрөнгөөрөө л ороорой гэж зөвлөе. Түүнчлэн Эфириумийн хийн төлбөр нэмэгдсэн энэ цаг үед, багахан дүнг байршуулаад ашиг олох бараг боломжгүй, оллоо ч урт хугацааны дараа тун багаар л олох боломжтойг бас анхаараарай.

Гэхдээ, хөгжүүлэгчид нь хэд хэдэн хөндлөнгийн шалгалт оруулахаар төлөвлөж, уг шалгалтуудын зардалд тушаах хөрөнгөө хуримтлуулж эхэлсэн сурагтай байгаа. Удахгүй тэгээд, 1 мэдээ дуулгах байлгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!