Криптогоор тогтмол орлого олох аргууд
Арилжаа, хөрөнгө оруулалт зэргээр ашиг хийх боломжтой ч, алдагдал хүлээх эрсдэл их, мэдлэг, туршлага, хөрөнгө мөнгө, цаг хугацагааг ихээхэн шаардах тул цааргалах хүмүүс олон байдаг байх. Тэгвэл орлого олж болох өөр бусад хэлбэрүүд бас байдаг гэвэл Та сонирхох уу?
Туршлагатай, мэргэжлийн арилжаачид хүртэл тодорхой хэмжээнд алдагдал хүлээж байдаг бөгөөд тэрхүү алдагдлаа бууруулахын тулд тэд өөр аргаар давхар ашиг хийж байдаг юм.
Тогтмол орлого олох аргууд
Олборлолт
Олборлолт нь криптогоор орлогожих анхдагч аргуудын 1 бөгөөд, ийм аргаар орлого олохын тулд хэтэвчиндээ зоостой байх шаардлагагүй боловч, тусгай төхөөрөмж худалдаж авах, гарааны мөнгө, түүнийгээ ажиллуулах явцдаа төлөх урсгал зардлаа тооцож бэлдэх нь чухал.
Олборлолт гэж юу болох, хэрхэн ажилладгыг ЭНД дараад уншаарай.
Сүүлийн үед ASIC хамаагүй илүү хүчирхэгжиж байгаагаас шалтгаалан, Биткойнын хувьд, олборлолт нь, хувь хүнээс илүү, байгууллагын явуулдаг ажиллагаа болон хувирах төлөвтэй байна.
Битүүмжлэл
Хөрөнгөө битүүмжинд байршуулсныхаа шанд ашиг хүртэх боломжтой энэ аргыг өөр төрлийн олборлолт гэх нь ч бий. Ийм аргаар орлого олохын тулд, өндөр үнэтэй, тусгай төхөөрөмж худалдаж авах шаардлагагүй хэдий ч, хэтэвчиндээ зохих хэмжээний хөрөнгийг байршуулсан байх шаардлагатай байдаг.
Битүүмжлэлийн талаар дэлгэрэнгүй тайлбар, нийтлэлийг ЭНД дараад уншаарай.
1 л тохируулчихад, ажиллагаа, арчилгаа шаардахгүй, амар хялбар энэ арга нь HODL хийгчдэд зохимжтой, тогтмол орлогын эх үүсвэрт тооцогдож болно.
Зээл
Lending - Хөрөнгөө түгжээд, тодорхой хугацааны дараа ашиг хүртэх боломжтой, P2P зээлийн үйлчилгээ сүүлийн үед их хөгжиж байна. Урт хугацаагаар HODL хийж байх зуураа, хөрөнгөө арвижуулж болох энэ аргаас олж болох ашгын хэмжээ нь, 1 бол биржээс заасан тогтмол ханшаар, үгүй бол зах зээлийн үнэлгээнээс хамааралтайгаар хувьсаж байдаг.
Lightning node ажиллуулах
LN буюу Аянгын зангилаа гэдэг нь, Блокчэйн дээр ажиллаж буй 2-р давхаргын протокол юм. Гүйлгээний мэдээллийг Блокчэйнрүү шууд хуулдаггүй, үндсэн хэлхээнээс гадуурх арилжааны энэ сүлжээний талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дараад уншиж болно.
Энгийн гүйлгээ нь 1 чиглэлтэй буюу бусдаас ирсэн гүйлгээний сувгаар хариу гүйлгээ илгээж болдоггүй загвартай байдаг бол, LN-р гүйлгээ хийхдээ, урьдчилан харилцан тохиролцсоны үндсэн дээр, аль ч чиглэлд илгээх боломжтой байдаг.
Энэ төрлийн сүлжээ нь, хөрөнгөө түгжихийг шаарддаг ч, өөрийн үүсгэсэн сувгаар дамжиж буй гүйлгээнээс шимтгэл хураах эрхийг олгодог давуу талтай. Гэхдээ уг сүлжээнд ажиллахад, бага зэргийн мэдлэг шаардахын зэрэгцээ, олж болох ашгийн хэмжээ нь, уг сүлжээг хэдий хэрийн хүн ашиглах сонирхолтой байгаагаас шууд хамаардаг зэрэг сул талууд байгааг анхаарах хэрэгтэй.
Түншлэлийн хөтөлбөр
Хэрэглэгчийнхээ тоог нэмж, цар хүрээгээ өргөтгөх үүднээс, бизнес эрхлэгчид энэ төрлийн хөтөлбөрүүдийг зарладаг. Энэ төрлийн хөтөлбөрийн хүрээнд, одоогийн хэрэглэгч нь, шинээр найз нөхөд, хамаатан саднаа урьж, бүртгүүлснийхээ шагнал болгон хямдрал, урамшуулалд хамрагдах боломж бүрддэг.
Олны танил, нийгмийн цар хүрээ өргөнтэй байхын хэрээр, энэ төрлийн урамшууллаас хүртэх өгөөж илүү өндөр байна. Гэхдээ, ийм төрлийн хөтөлбөрт хамрагдахаасаа өмнө, тухайн байгууллагынхаа хэр найдвартай, шударга вэ? гэдгийг нь сайтар судлаарай. Эс бөгөөс, бусдыг буруу зүйлд уруу татсан асуудалд орж болзошгүй шүү.
Хэрэв Та тун дажгүй бирж дээр арилжаа хийнгээ, арилжааныхаа дүнгийн 15 хувьтай тэнцэх буцаан олголт авах, мөн урьсан найзынхаа арилжааны дүнгээс хувь хүртэхийг хүсэж байвал ЭНД дараад дэлхийн #1 бирж Байнанс-д бүртгүүлээрэй.
Ахлах зангилаа
Masternode буюу ахлах зангилаа гэж, төвлөрсөн бус системийг хянаж байдаг сервер маягийн зохицуулагч зангилаа юм. Сүлжээний тогтвортой байдлыг хангах үүрэгтэй бөгөөд бусад хэрэглэгчдээс давуу эрхтэй тэрхүү нэгжийг ийн нэрлэдэг. Ийм төрлийн зангилаа бүтээхийн тулд багагүй мэдлэгтэй байх хэрэгтэйн дээр, ихээхэн барьцаа хөрөнгө байршуулах шаардлагатай.
Гэвч, ийм төрлийн орлогын эх үүсвэрийг бүрдүүлэхийн өмнө маш нарийн судалгаа шинжилгээг хийж, сайтар бодож төлөвлөх хэрэгтэй шүү.
Салаалалт ба Хаялага
Сэт салаалалтаас ашиг хүртэх шиг хялбар зүйл бараг байхгүй байх. Гэхдээ, ингэхийн тулд мэдээ чагнах, төслүүдийг судлах, оруулах хөрөнгө бэлэн байх зэрэг нөхцлийг биелүүлэх хэрэгтэй.
Тэгвэл түүнээс илүү хялбар, "амаа ангайгаад" эсвэл "алгаа тосч" байгаад л ашиг хүртэх боломжтой, airdrop буюу хаялага гэдэг сайхан зүйл бас бий. Хаялагыг бирж болон зоос/токен нийлүүлэгч зарлан хэрэгжүүлдэг ба энэ нь 1 төрлийн хэрэглэгч татах, сурталчилгааны арга хэлбэр юм. Үүнд хамрагдахын тулд мэдээг нь амжиж олж сонсоод, хэтэвч буюу түгээгдэн орж ирэх орлогоо хүлээн авах хаягаа бэлдсэн байхад л болно. Гэхдээ, бас багахан судалгаа хийж, аюулгүй байдлаа хангах мэдлэгтэй байхгүй бол луйвардуулах эрсдэл их байдгыг анхаараарай.
Блокчэйнд суурилсан контент бүтээх платформ
Сурталчилгаагүйгээр, өөрийн бүтээлээ олонд таниулан түгээх, ингэхдээ зохиогчийн эрх, оюуны өмчлөлөө хадгалж үлдэж чадна гэдэг гайхалтай боломж юм шүү. Блокчэйний ачаар энэ болоод бусад маш өвөрмөц аргууд дэлгэрч, уран бүтээлчдэд хөдөлмөрөө шударгаар үнэлүүлэхийн хажуугаар, түүнээсээ тогтмол орлого олох орчин нөхцөл бүрэлдээд байна.
Эрсдэлүүд
Дээрх тогтмол орлогын арга хэлбэрүүд ямар эрсдэл дагуулж болохыг Та эхлээд заавал 1 уншиж танилцаарай. Учир нь:
Хариуцлагаа Та өөрөө бүрэн үүрэх бөгөөд үүдэн гарч болох бүхий л эрсдлийг ганцхан Та л хүлээнэ.
- Чанаргүй хөрөнгө оруулалт - Хуурамчаар хөөрөгдсөн, хийсвэрээр тохсон ханштай төслүүд нь хөрөнгө оруулагчдыг урхидах сонгодог арга болсоор урт хугацааг үджээ. Эдгээрээс гадна, өөр токеноор урамшууллаа өгдөг системүүд бас байдгыг анхаарууштай.
- Хэрэглэгчийн алдаа - Тэр чигтээ шинэхэн байгаагийн дээр, мэдлэг багагүй шаардаж байгаагаас шалтгаалан алдаа эндэгдэл гаргах магадлал өндөр байдаг ба түүнээс шалтгаалсан эрсдлүүд ихээр зонхилж байдгыг санаж, судалгаа шинжилгээндээ цаг заавал гаргаж байгаарай. Түүнчлэн, шинэ технологи, арга барилд дадлагажтлаа, уужуу хандах нь оновчтой юм.
- Түгжигдэх хугацаа - Зарим хөрөнгө оруулалтын хэлбэр нь, оруулж буй хөрөнгөө эргүүлэн гаргаж авах боломжтой болох хугацааны хязгаар заасан байдгыг мартаж болохгүй.
- Алдаа дутагдал - Хөрөнгөө түгжих үед, програмын болон ухаалаг гэрээний ямар 1 эрсдэл тулгарах магадлал ямагт байж байдгыг анхаар. Тиймээс хаана, хэрхэн түгжихээ сайтар судлаж байгаарай. Тэгэхдээ, нээлттэй эхийн програм хангамж нь илүү найдвартай байдгыг анхаарч үзээрэй гэж зөвлөмөөр байна.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation