Крипто эдийн засгийн суурь мэдлэг

Крипто эдийн засаг нь, эдийн засгийгкриптографтай хослуулах замаар бүрэлдэх бөгөөд сүлжээнд холбогдогсдын зан төлвийг зохицуулах боломжыг олгоно. Өөрөөр хэлбэл, криптографын тусламжтайгаар, цахим экосистемүүд болон эдийн засгийн хүчин зүйлсэд оролцоход тулгарч болох асуудлуудыг шийдэх зорилготой компьютерийн шинжлэх ухааны салбарыг крипто эдийн засаг гэнэ.

Төвлөрсөн бус сүлжээ үүсгэх үед, крипто эдийн засгийг зайлшгүй чухалчилж авч үзэх хэрэгтэй. Учир нь, итгэмжлэгдсэн 3-дагч тал буюу зохицуулагчийн оролцоогүйгээр, 2 талын хооронд харилцан итгэлцэл, зохион байгуулалтыг гүйцэтгэх гол зүйл нь энэ байх юм.

Крипто эдийн засаг нь, Та бидний мэдэх, уламжлалт эдийн засгийн 1 хэсэг гэхээс илүүтэйгээр, түүнээс тоглоомын онол, бүтцийн загвар, тоо тооцооллууд болон бусад зүйлсийг нь шингээж авсан тусдаа боловч холимог чанрыг агуулсан салбар гэж хүлээн зөвшөөрч болохуйц. Үүний гол зорилго нь, төвлөрсөн бус сүлжээнд яаж хөрөнгө оруулж, загварчилж, хөгжүүлж, үйлдлүүдийг нь хөнгөвчилж болохыг ойлгох явдал билээ.

Крипто эдийн засаг, ямар асуудлуудыг шийдвэрлэж чадах вэ?

Биткойныг мэндлэх хүртэл, халдлага, хууран мэхлэлтээс ангид P2P сүлжээ үүсгэнэ гэдэг бараг боломжгүй мэт ойлголт байсан. Тусдаа системүүдэд тэнцүү эрхийг олгохын хажуугаар, тэдний дунд зөвшилцлийг бий болгох буюу Византын жанжнуудын асуудал нь түүний гол саад болж байлаа. Сүлжээнд холбогдогсдын 1 нь, зүй бус аашлах эсвэл хуурамч мэдээлэл түгээх төдийд л, систем бүхэлдээ догонцож, харилцан итгэлцэл нурж, нэгдсэн шийдвэрт хүрэх боломж болон сүлжээний зарчим алдагдахад хүрэх юм.

Сатоши Накамото, Биткойны санаагаа анх танилцуулахдаа, эдийн засгийн хүчин зүйлсийг тусгах замаар уг асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Түүнээс хойш, бүхий л төвлөрсөн бус сүлжээнүүдкриптографаар зөвшилцөлд хүрч ажилладаг болоод байгаа. Тэдний ихэнх нь, сүлжээнд холбогдогсдыг, эдийн засгийн хүчин зүйлсийн тусламжтайгаар зүй зохисгүй авирлахаас сэргийлж, зохицуулж байна.

Энэ зохицуулалтын ачаар, аюулгүй бөгөөд найдвартай төвлөрсөн бус сүлжээнүүдийн экосистемийг үүсгэж, хөгжүүлэх боломжтой болсон.

Крипто эдийн засаг, Биткойны олборлолтонд ямар үүрэгтэйгээр оролцдог вэ?

Биткойн нь, гүйлгээний мэдээллийг үнэн бодитоор баталгаажуулж чадах, хааж хориглох, нууж далдлах боломжгүй сүлжээг үүсгэх зорилготой бүтээгдсэн ба үүнийг нь олборлолтын тусламжтайгаар гүйцэтгэнэ. Олборлох буюу хэшлэх, Блокчэйнд мэдээлэл хуулах, шинэ блок үүсгэх, гүйлгээний мэдээллийг баталгаажуулах, далд болон ил түлхүүр үүсгэж ашиглах, цахим гарын үсэг, зөвшилцөлд хүрэх, урамшуулал хүртэх зэрэг нь, Биткойны сүлжээг хамгаалах зорилготой бичигдсэн хууль дүрмүүд юм.

Шударгаар хөдөлмөрлөөд, түүнийгээ зохих түвшинд үнэлүүлж, цалин урамшууллаа хүртэх, эсвэл булхайцах гэж оролдсоныхоо төлөөсөнд, зарцуулсан цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөрөө хийдүүлэх хэмжээний торгууль хүлээх зэрэг нь, уламжлалт эдийн засагтай төстэй байгаа биз?

Крипто эдийн засаг, Биткойны сүлжээг яаж хамгаалдаг вэ?

Биткойны аюулгүй байдал нь, олонхоос шууд хамаардаг тул, халдахыг санаархагч нь, сүлжээний тооцоолох хүчин чадлын тэн хагасаас илүүг өөрийн гарт оруулахгүй л бол, амжилт олох боломжгүй юм. Ийм төрлийн халдлагыг 51% дайралт гэдэг.

Биткойныг амжилтанд хүргэсэн хүчин зүйлсийн 1 нь, крипто эдийн засаг яалт ч үгүй мөн. Зохиогч маань ч бас үүнийг гайхалтай нарийн тооцоолж, бүтээсэн байдаг. Нарийн төвөгтэй протоколууд байгаагүй бол, олборлогчдын хөдөлмөрийг үнэлж, урамшуулах боломжгүй байх байсан. Урамшуулал олгохгүй юм бол, олборлоод байх шаардлагагүй, олборлолт хийгдэхгүйгээр, хянагч/зохицуулагчгүй сүлжээнд, гүйлгээний мэдээллүүдийг баталгаажуулах боломжгүй байх байсан.

Олборлогчид болон Биткойны сүлжээний хоорондын энэ холбоо хамаарал нь, харилцан итгэлцлийг бүтээж байгаа хэдий ч, ирээдүйд энэ нь өөрчлөгдөхгүй гэх баталгаа байхгүйг анхаарах хэрэгтэй.



Крипто эдийн засгийн тойрог

P2P сүлжээнд холбогдогсдын, харилцан хамаарал, ялгааг энэхүү тойргоор дүрслэн харуулдаг.

Зурагт:

  1. U - Users буюу хэрэглэгчид
  2. I - Investors буюу хөрөнгө оруулагчид
  3. M - Miners буюу олборлогчид

  1. W - Work буюу ажил
  2. T - Token/Токен
  3. C - Capital буюу Хөрөнгө

зэргийг дүрсэлсэн байгаа ба, токен буюу крипто эдийн засгийн нөөцийн тусламжтайгаар, уг сүлжээн дэх ялгаатай хэрэглэгчид харилцан үнэ цэнийг солилцож байгааг харуулсан байна.

Тодруулбал, хэрэглэгчдийн зарцуулсан (шимтгэл хураамжинд) токенийг, олборлогчдод цалин болгон хуваарилах үүргийг зөвшилцлийн алгоритм нь жишигжүүлж, крипто эдийн засаг түүнийг нь, хэзээ, яаж олгохыг шийдэн хэрэгжүүлж байдаг. Ийм хэлбэрийн зохицуулалттай системд, олборлолтын ашиг нь, зардлаасаа илүү байгаа цагт, бүтэц зохион байгуулалт нь алдагдах бараг боломжгүй гэж тооцогдоно.

Дээрх загварт, хөрөнгө оруулагчид нь 1 талаас, урамшууллаа гаргаж авах гэж байгаа олборлогчдод, түүнийг нь худалдаж авах буюу токенийх нь хөрвөх чадварыг нэмэгдүүлж өгөх, нөгөө талаас, токений ханшийг олборлолтын зардлаас өндөр үнэлгээтэй байлгаж, эргэлдүүлэх нөхцлийг бүрдүүлж өгөх тустай. Эдгээрийг, богино болон урт (HODLer) хугацааны хөрөнгө оруулагчид үүсгэж байдаг.

Өөрөөр хэлбэл, арилжаачид, токений тогтмол эргэлтийг бий болгож, хөрөнгө оруулагчид ханшийн тогтвортой байдлыг бүрдүүлж, сүлжээг өргөжихөд тусладаг буюу сүлжээн дэх хэрэглэгч бүр чухал үүрэгтэй, өөр хоорондоо хамааралтай байна. Тийм ч учраас, энэ төрлийн сүлжээ удаан боловч, аюулгүй, найдвартай байж чаддаг.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!