Public Key Cryptography гэж юу вэ?
Уг нийтлэлийг уншихын өмнө суурь мэдээлэл болох CryptoCurrency гэж юу болохтой танилцаарай.
PKC хэмээн товчилдог уг тэгш бус криптограф нь ил, далд (хувийн, нийтийн гэх нь ч бий) түлхүүрүүдийн аль алиныг хэрэглэдэг фрэмворк юм. Түүгээрээ зөвхөн 1 түлхүүрийг хэрэглэдэг тэгш хэмт криптографаас ялгарна.
Хос түлхүүр ашиглалт нь PKC-д бусад криптографт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх, өвөрмөрц бөгөөд давтагдашгүй чинж чанар, чадваруудыг олгодог. Уг чадвар нь крипто зах зээлийн экосистемийн хөгжлийг хөтлөхөөс гадна, өнөөгийн компьютерийн аюулгүй байдлыг бүрэлдүүлэхэд чухал байр суурийг эзэлж байна.
Яаж ажилладаг эд вэ?
PKC схемийн хувьд ил түлхүүр нь мэдээллийг илгээгчид уг мэдээллээ нууцалж, хамгаалахад, харин далд түлхүүр нь хүлээн авагчид уг мэдээллийн хамгаалалтыг тайлж уншихад хэрэглэгдэнэ. Эдгээр түлхүүрүүд нь өөр хоорондоо ялгаатай байх тул ил түлхүүрийг нууцалж, хамгаалаад байх шаардлага байхгүй. Хос түлхүүр бүр дахин давтагдашгүй байх тул тухайн мэдээллийг зөвхөн далд түлхүүрийг мэдэж байгаа хүн л тайлж унших боломжтой гэсэн үг.
Математик тооцоолол дээр үндэслэн эдгээр хос түлхүүрийг үүсгэдэг тул тэгш бус криптографийн түлхүүрийн тэмдэгтийн урт тэгш хэмтийнхээс харьцангуй илүү байдаг. Уртын хувьд 1024-аас 2048 хүртэл бит байх тул ил түлхүүрээс нь далд түлхүүрийг тооцоолж гаргах нь маш ярвигтай. Өнөө цагийн хамгийн түгээмэл танигдсан тэгш бус гриптограф суурьтай хамгаалалт, нууцлалын алгоритмийн жишээ бол RSA.
RSA алгоритмийг анх 1977 онд тодорхойлж байсан бөгөөд тэр цагаас өнөөг хүртэл хамгийн том, түлхүүрт криптографийн систем хэвээр байсаар ирсэн юм.
PKC нь тэгш хэмт алгоритмийн хамгийн том асуудлыг шийдвэрлэж чадсан систем боловч далд түлхүүрээ нууцлал султай сүлжээгээр дамжуулах, найдваргүй газар хадгалах нь түүнийг алдагдах эрсдлийг бүрдүүлж өгч байгаа хэрэг болно. DHM түлхүүр дамжуулах системийг ашиглах нь түлхүүрээ ямар ч эрсдэлгүйгээр шилжүүлэх боломжыг олгодог. Харин ил түлхүүрийн хувьд ямар ч хамгаалалтгүй сүлжээгээр түгээж болно.
Дижитал гарын үсэг
Сул талууд
Түүнчлэн далд түлхүүрийн нууцлалыг алдагдуулахгүй байх нь хамгаас чухал асуудал болоод байгаа. Учир нь уг түлхүүр алдагдах л юм бол уг нууцлалын алгоритмаар хамгаалагдсан байсан бүх зурвасын хувьд илчлэгдэх аюул шууд нүүрлэнэ гэсэн үг.
Мөн хэрэглэгч өөрийн далд түлхүүрийг, мартсан эсвэл гээсэн тохиолдолд эргүүлэн сэргээх бараг ямар ч боломж байхгүй болдог.
Хэрэглээ
Бүхий л түвшинд, бүх л төрлийн мэдээллийг нууцалж, хамгаалахад хэрэглэгдэж байгаа. Вебүүдийн холболтыг хамгаалагч SSL хүртэл тэгш бус криптограф алгоритмийг хэрэглэдэг. PKC-ийг цахим сонгуулийн саналыг хамгаалж, нууцлахад хүртэл хэрэглэж байгаа.
Ц-мөнгөний хувьд шинэ Хэтэвч нээх үед түүнд зориулсан хос түлхүүр нь мөн адил үүсч байдаг. Хэтэвчний хаяг нь тэрхүү ил түлхүүрээс бүтдэг учир, түүнийг бусдад түгээхэд ямар ч эрсдэл гарахгүй. Харин далд түлхүүр нь дижитал гарын үсэг, гүйлгээг баталгаажуулалт зэрэгт ашиглагдах тул уг түлхүүрийг яавч бусдад задруулж болохгүй.
Дижитал гарын үсэг бүхий хэшийг хянаад гүйлгээг баталгаажуулсны дараа л уг гүйлгээг блокчейн сүлжээнд бүртгэнэ. Өөрөөр хэлбэл уг хэтэвчний далд түлхүүрийг мэдэж байгаа хүн л уг хэтэвчнээс мөнгийг гаргах боломжтой гэсэн үг юм.
Гэхдээ ц-мөнгөний болон компьютерийн мэдээллийн нууцлалд хэрэглэгдэж байгаа тэгш бус криптограф алгоритмууд нь өөр хоорондоо ялгаатай. Жишээ нь л гэхэд Биткойн, Эфириум [Ethereum] зооснууд Elliptic Curve Digital Signature Algorithm (ECDSA) буюу Эллиптик муруйн дижитал гарын үсгийн алгоритм (ЭМДГҮА) хэрэглэдэг. Энэ алгоритм нь нууцлалгүй гарын үсэг үүсгэж чаддаг бөгөөд блокчейн нууцлалгүй байж ч болно гэсэн үг.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас дээр Like дарж биднийг дэмжээрэй!
Баярлалаа!
Join the conversation