Манай блогоор тогтмол зочилж байгаарай. Баярлалаа.

Head banner

Крипто валют болон DApps-ийн хэрэглээ өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа энэ цаг үед, тэдгээрт хандах, найдвартай, хурдтай, аюулгүй аргыг олж, ашиглах нь нэн чухал асуудал болно. Хөрөнгө оруулах, солилцоо хийх, хөрөнгөө хадгалж дарах, DApps хэрэглэх гээд л, ямар ч зорилготой байсан, тэдгээрийг бүгдийг нь чанартай гүйцэтгэх боломжыг олгох уг хэрэглүүр олгоно.

Бусад зах зээлтэй харьцуулахад крипто салбар хэзээ ч амарч, зогсдоггүйн дээр, багахан доргионд ихээр савлаж байдаг тогтворгүй зах зээл учир, оруулсан хөрөнгөндөө хормын төдийд хандах чадвартай байх нь чухал. Бүрэн төвлөрсөн бус загвартай, Trust Wallet нь, Таны гар утсан дээрх найдвартай туслах байж чадна. Дан 1 хэтэвч төдий бус, DApps-д хандах гүүр болж чадах учир, хэрэглээний хязгааргүй сонголтууд зөвхөн түүнд бий.



Итгэл, хэтэвч гэсэн 2 үгээс бүтсэн нэртэй энэ хэрэглүүрдалд түлхүүртээ хандах эрхийг олгодог, шилдэг хэтэвчүүдийн 1 бөгөөд, дэлхийд тэргүүлэгч Байнанс биржийн хөгжүүлэгчдийн ээлжит бүтээл юм. Дийлэнх крипто хөрөнгийг хадгалах чадалтайн дээр тогтмол шинэчлэгдэж байдаг давуу талыг нь энд дурьдахгүй өнгөрч яавч болохгүй.

Түүнчлэн уг хэтэвч нь, DEX-үүдтэй бүрэн нийцтэй, чөлөөтэй холбогдож ажиллаж чаддаг, хэтэвчүүд болон хөрөнгүүдээ нөөцлөх боломжыг олгодог онцлогтой. Хэрэглүүр дотроо суулгагдсан, Web3 хөтчийнх нь тусламжтайгаар DApp захуудад хандаж, тэдгээрийг ашиглах, Блокчэйнд суурилсан тоглоомуудыг тоглох, NFT цуглуулах, солилцожарилжиж, хадгалж болно.

Хэтэвчүүд дундаа хамгийн найдвартай бас хурдан, утсанд ачаалал учруулдаггүй зэрэг чанараараа хэрэглэгчдээс өндөр үнэлгээг хүлээгээд байгаа. Байнансийн экосистемийн чухал хэсэг болоод буй уг хэтэвчийг татаж, суулгаж, хэрэглэхийг хүсч байвал доорх холбоосоор хандаарай.

trustwallet.com

Android, iOS 2-оос бусад үйлдлийн систем дээр суулгах, интернэт хөтчөөс хандах боломжгүй, харанхуй буюу шөнийн загваргүй зэргийг эс тооцвол өөр дутагдал бараг байхгүй.

Харин давуу талуудын хувьд, дээр бичснээс гадна:

  1. Хөрөнгөө гадаслаад ашиг хүртэх боломжтой.
  2. 11 өөр хэл дээр хөгжүүлэгдсэн учир, өөрийн мэддэг хэлийг сонгож хэрэглэж болно.
  3. Уг нийтлэлийг бичиж байж үед, 53 Блокчэйн дээрх, нийт 160'000 гаруй токенийг дэмжих боломжтой байв.
  4. Хэрэглэхэд хялбар.
  5. Өнгө үзэмж, загвар сайтайн дээр, харахад ойлгомжтойгоор бүтээсэн.
  6. Хэрэглэгчиддээ зориулсан нийгмийн том сүлжээ, харилцах төвтэй.
  7. BETA хувилбарын туршилтанд гар бие оролцох боломжтой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!

Төстэй нийтлэлүүд

Subscribe Our Newsletter

0 Response to "Trust Wallet гэж юу вэ?"

Post a Comment

САНАМЖ: Зочдын үлдээсэн сэтгэгдэлд уг блогын админ(ууд) хариуцлага хүлээхгүй бөгөөд нэргүй (unknown) зочдын сэтгэгдэлд хариулт өгөхгүйг анхаарна уу.

Top Ad

Middle Ad 1

Middle Ad 2

Bottom Ad