Шинээр бүртгүүлээд, бүртгэлээ баталгаажуулж, хөрөнгө байршуулснаар, шинэ хэрэглэгчийн урамшуулалд хамрагдах болон арилжааны шимтгэлээс буцаан олголт хүртэх боломжтой хөтөлбөр зарлагдлаа!
Крипто валютийн арилжаагаар дэлхийд тэргүүлэгч бирж болох Байнансийн талаарх танилцуулгыг ЭНД-ээс уншаарай. Шууд бүртгүүлэхийг хүсч байвал ЭНД дарна уу.
Заавруудыг холилдож, замбараагүй харагдахаас сэргийлэх үүднээс, далдалсан байгаа учир, тус бүрийнх нь "харуулах" холбоосоор хандаад, уншаарай.
Урамшуулал #1 Шинээр бүртгүүлсэн хэрэглэгчдэд $30 USD
Үргэлжлэх хугацаа: 2021 оны 10-р сарын 2-ны 07:00 цагаас, 11-р сарын 1-ний 07:00 хүртэл.
Тавигдах шаардлага:
- Дараах тусгай холбоосоор хандаж, бүртгүүлэх: SF7QLIOA
- Task Center буюу даалгаврын төвд хандаж гүйцэтгэх даалгаврууд (2)-г харах эсвэл ЭНД дараад бүртгэлээ баталгаажуулаад $10 USD Spot Cashback Voucher буюу шууд арилжаанаас 10 АНУ доллар буцаан авах батламж авах.
- Бүртгэлээ баталгаажуулснаас хойш, 7 хоногоос хэтрэхгүй хугацааны дотор 50 буюу түүнээс их хэмжээний АНУ доллар эсвэл адил дүнтэй крипто валютийг данс/хэтэвчиндээ байршуулснаар, $20 USD Spot Cashback Voucher буюу шууд арилжаанаас 10 АНУ доллар буцаан авах батламж авах.
- Дээрх даалгавруудыг амжилттай гүйцэтгэсний дараа, Reward Center буюу урамшууллын төвд хандаж, батламжаа ашиглан, шагналаа гардаж авна.
САНАМЖ: Буцаан олголт нь, шууд бэлэн мөнгө эсвэл крипто валютийг данс болон хэтэвчинд тань олгохгүй, харин дараагийн арилжаанаас зохих дүнг эргүүлэн олгох зарчмаар ажилладаг тул, батламжаа идэвхжүүлсэний дараа, арилжаа хийх шаардлагатай байдаг шүү.
Бүртгүүлэх заавар
ЭНД дараад, ц-шуудангийн хаягаар бүртгүүлэх зааврыг ДАЛДАЛНА уу.
ЭНД дараад, утасны дугаараар бүртгүүлэх зааврыг ХАРНА уу.
ЭНД дараад, Байнансийн аппаар бүртгүүлэх зааврыг ХАРНА уу.
binance.com-ийн нүүр/эхлэл хуудсын баруун дээд хэсэг дэх, Register буюу бүртгүүлэх товчийг дар.
Нээгдсэн цонх дахь талбаруудад харгалзах мэдээллүүдийг оруул.
Энд, Referral ID буюу урьсан хэрэглэгчийн ID-г оруулахгүй байж болох ч, уг нийтлэлд танилцуулсан урамшууллуудад хамрагдахыг хүсэж байвал, SF7QLIOA дугаарыг заавал оруулаарай.
Нууц үгний хувьд, ТОМ болон жижиг үсгүүдээс гадна тоо холилдсон, 8+ тэмдэгт байх ёстой. Тусгай тэмдэгт ашиглавал бүр ч сайн. Хүсвэл манай "Нууц үгний талаарх бяцхан зөвлөгөө", "Нууц үгний талаарх өөр нэгэн зөвлөгөө" нийтлэлүүдийг уншиж танилцаарай.
Түүний дараа, өөрийгөө халдлага үйлдэгч робот биш, бодгаль хүн гэдгээ дээрх CAPTCHA-н тусламжтайгаар нотлосноор, ц-шуудангийн хаяг дээрээ тусгай кодыг хүлээн авч, түүнийгээ ашиглан бүртгүүлэх ажиллагааг өндөрлөж болно. Тэгэхдээ, тухайн код хагас цаг буюу 30 минутын хугацаанд л хүчин төгөлдөр байхыг, мөн зарим тохиолдолд SPAM буюу сэжигтэй шуудангийн хавтсанд хуулагдсан байдгыг анхаараарай.
Ингээд л Та, Байнанс бүртгэлтэй болчихлоо!
Аюулгүй байдалдаа анхаарч байгаа бол, хэрэглэгчийн самбарт хандаж 2FA-г идэвхжүүлж ашиглах бүрэн боломжтой.
binance.com-ийн нүүр/эхлэл хуудсын баруун дээд хэсэг дэх, Register буюу бүртгүүлэх товчийг дар.
Бүртгүүлэх цонхны Mobile буюу гар утас ашиглан бүртгүүлэх сонголтоор ор.
Энд, Referral ID буюу урьсан хэрэглэгчийн ID оруулахгүй байж болох ч, уг нийтлэлд танилцуулсан урамшууллуудад хамрагдахыг хүсэж байвал, SF7QLIOA дугаарыг заавал оруулаарай.
Нууц үгний хувьд, ТОМ болон жижиг үсгүүдээс гадна тоо холилдсон, 8+ тэмдэгт байх ёстой. Тусгай тэмдэгт ашиглавал бүр ч сайн. Хүсвэл манай "Нууц үгний талаарх бяцхан зөвлөгөө", "Нууц үгний талаарх өөр нэгэн зөвлөгөө" нийтлэлүүдийг уншиж танилцаарай.
Түүний дараа, өөрийгөө халдлага үйлдэгч робот биш, бодгаль хүн гэдгээ дээрх CAPTCHA-н тусламжтайгаар нотлосноор, дугаар дээрээ 6 орон бүхий тусгай кодыг хүлээн авч, түүнийхээ тусламжтайгаар бүртгүүлэх ажиллагааг өндөрлөж болно. Уг код хагас цаг буюу 30 минутын хугацаанд л хүчин төгөлдөр байх хэдий ч, сүлжээний ачааллаас хамаарч, ирэхгүй удаж болох тул, Resend буюу дахин код авах товчийг дартлаа 3-5 минут хүлээх хэрэгтэйг анхаараарай.
Ингээд л Та, Байнанс бүртгэлтэй болчихлоо!
Аюулгүй байдалдаа анхаарч байгаа бол, хэрэглэгчийн самбарт хандаж 2FA-г идэвхжүүлж ашиглах бүрэн боломжтой.
MacOS, Windows, Linux-д зориулсан програмууд болон, Binance Authenticator буюу Байнансийн баталгаажуулагч апп зэргийг татахыг хүсч байвал ЭНД дараарай.
Аппаа нээгээд, зүүн дээд булан дахь Log In/Register буюу нэвтрэх/бүртгүүлэх товчийг дар.
Нээгдсэн цонхны баруун дээд булан дахь Register товчийг дараад, гарч ирсэн талбаруудад харгалзах мэдээллийг оруул.
Хэрэглэх нөхцөлтэй танилцсан гэдгээ, I Understand Binance’s Terms of Use зөвөлж/чагтлаж/идэвхжүүлж батла. Энд, Referral ID буюу урьсан хэрэглэгчийн ID-г оруулахгүй байж болох ч, уг нийтлэлд танилцуулсан урамшууллуудад хамрагдахыг хүсэж байвал, SF7QLIOA дугаарыг заавал оруулаарай.
Нууц үгний хувьд, ТОМ болон жижиг үсгүүдээс гадна тоо холилдсон, 8+ тэмдэгт байх ёстой. Тусгай тэмдэгт ашиглавал бүр ч сайн. Хүсвэл манай "Нууц үгний талаарх бяцхан зөвлөгөө", "Нууц үгний талаарх өөр нэгэн зөвлөгөө" нийтлэлүүдийг уншиж танилцаарай.
Түүний дараа, өөрийгөө халдлага үйлдэгч робот биш, бодгаль хүн гэдгээ дээрх CAPTCHA-н тусламжтайгаар нотлосноор, ц-шуудангийн хаяг дээрээ тусгай кодыг хүлээн авч, түүнийгээ ашиглан бүртгүүлэх ажиллагааг өндөрлөж болно. Тэгэхдээ, тухайн код хагас цаг буюу 30 минутын хугацаанд л хүчин төгөлдөр байхыг, мөн зарим тохиолдолд SPAM буюу сэжигтэй шуудангийн хавтсанд хуулагдсан байдгыг анхаараарай.
Хэрэв ц-шуудан ирэхгүй удвал, Send code буюу код авах товчийг дараад, шинэ код захиалж болно.
Аюулгүй байдалдаа анхаарч байгаа бол, хэрэглэгчийн самбарт хандаж 2FA-г идэвхжүүлж ашиглах бүрэн боломжтой.
Бүртгэлээ баталгаажуулах заавар
ЭНД дараад, алхам 1 бүрийг тус тусад нь тайлбарласан "дэлгэрэнгүй" зааврыг ХАРНА уу.
Эсвэл доорх зургуудыг томруулж хараад, зааврын дагуу гүйцэтгэж бас болно. Зураг тус бүр дээр товшоод, шинэ tab дээр нээгдэх бүрэн хэмжээгээрх зургуудыг нь үзээрэй.
Бүртгэл үүсгээд, түүнрүүгээ нэвтэрсний дараа, хэрэглэгчийн цэсрүү хандаад, тэндээсээ Identification буюу танилт сонголтоор орно.
Эсвэл нүүр/эхлэл хуудас дахь, Get Verified буюу баталгаажуулах товчийг дараад, харгалзах цонхонд шууд хандаж болно.
Эндээс, Verified буюу баталгаажсан, Verified Plus буюу давхар баталгаажсан, Enterprise Verification буюу байгууллагын хэмжээний баталгаажуулалт гэсэн 3 сонголтын аль 1 эсвэл 2-г гүйцэтгэх боломжтой. Баталгаажуулалтын төрлөөс хамаарч, хөрөнгө гаргаж авч болох дүн хэмжээ өөрчлөгдөх ч, энэ нь улс бүрт харилцан адилгүй байдгыг анхаараарай. Хүсвэл харъяа бүртгэлээ, Residential Country/Region буюу оршин суугаа улс/нутаг цэсэнд хандан өөрчилж болно.
Өөрчлөхгүй эсвэл өөрчилж дууссан бол, эхний түвшний баталгаажуулалтын харгалзах Start Now буюу эхлэх товчийг дараарай.
Бүртгэл дээр зааж өгсөн улс тань, хуулж илгээх бичиг баримт (цахим үнэмлэх эсвэл гадаад пасспорт, зарим тохиолдол жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг) дээрх улстай адил улсынх байх шаардлагатай шүү!
Улсаа сонгомогц, тухайн улсын хуулийн дагуу бүрдүүлэхэд шаардагдах бичиг баримт болон мэдээллүүдийг харуулах ба, түүнтэй танилцсаны дараагаар, Continue буюу үргэлжүүлэх товчийг дараарай.
Гарч ирэх талбаруудад харгалзах мэдээллийг оруулна.
Түүний дараагаар харгалзах бичиг баримтын хуулбарыг оруулах цонх нээгдэнэ. Сонголт нь тухайн улс болон цаг үеэсээ шалтгаалж янз бүр байх боломжтой бөгөөд, өөрт тохирох аль ч бичиг баримтын зургыг хуулж болно.
Ингэхдээ, бичиг баримт бүрэн бүтэн, хүний царай болон нэр зэрэг мэдээллүүд нь уншигдаж, танигдахуйц тод, цэвэрхэн гарсан байх шаардлагатай. Жишээлбэл, Government-Issued ID Card буюу цахим/иргэний үнэмлэхийг хуулах үед, дараах сануулга гарч ирэх ба, үүнийг яг дагаж гүйцэтгэхийг хичээгээрэй. Мөн энэ сонголтын үед, үнэмлэхийн нүүр болон ар талын аль алиныг хуулах шаардлагатай байдаг.
Бичиг баримтын хуулбарын дараа, selfie буюу өөрөг хуулах цонх гарч ирнэ.
Сүүлд өөрчлөгдөж, дан өөрөг бус, өмнөх шатанд хуулсан бичиг баримтаа барьсан өөрөг шаарддаг болоод байгаа тул, уг заавраас бага зэрэг зөрж болно.
Өөргөө хуулахдаа малгай, нарны болон нүдний шил өмсөж/зүүж, камерийн ямарваа filter буюу шүүлтүүр ашиглаж, effect буюу нөлөө оруулж болохгүйгээс гадна, гэрэлтүүлгийг анхаарах хэрэгтэй.
Байнансын гар утасны аппаар уг алхмыг илүү хялбар гүйцэтгэж болох бөгөөд, тэгэхийг хүсвэл түүнийг татаж суулгаад, бүртгэлээрээ нэвтэрсний дараа, дээрх алхмуудыг эхнээс нь гүйцэтгэх эсвэл уг талбарын QR кодыг уншуулж болно.
Өөргөө хуулж илгээснээр баталгаажуулалт дуусах боловч, илгээсэн мэдээллүүд болон баримтуудыг тань хянаж дуустал багагүй хугацаа шаардах тул, тэвчээртэй хүлээнэ үү. Ялангуяа зураг таних ажиллагаа 15 хүртэл минут хүлээгдэж болох ба, энэ хугацаанд интернэт хөтчийнхөө цонхыг Refresh буюу дахин ачаалуулж болохгүйг анхаараарай.
Мөн, баталгаажуулах оролдлогыг өдөрт 10 хүртэл удаа л гүйцэтгэх хязгаартай учир, хэрэв баталгаажуулж чадахгүй, олон дахин оролдож байгаа бол, өөр илүү сайн камертай утас ашиглах, хэт гялаахгүй ч, тод гэрэлтэй орчин сонгох, нүүрээ бүтэн гаргаж зураг авах зэргээр өөрчилж, дахин оролдоорой.
Энгийн арилжааны үед, 1-р түвшний баталгаажуулалт хангалттай байдаг ба, заавал бүх түвшинд баталгаажуулалт хийх шаардлагагүй. Монголоос, хувийн мэдээллээ баталгаажуулсан байхад, гаргаж болох хөрөнгийн дээд хэмжээ нь 100 BTC хүрдэг ба, хаягийн баталгаажуулалтыг хийснээр гаднаас татаж оруулж болох хөрөнгийн нэр төрөл нэмэгдэх ялгаатай. Бүртгэл баталгаажуулалтыг хялбаршуулж, өөрчилснөөс үүдэн баталгаажуулах ажиллагаа, цонхууд дээрх заавраас зөрж болно.
Даалгавар гүйцэтгэх заавар
ЭНД дараад, зааврыг ХАРНА уу.
Байнансийн нүүр/эхлэл хуудсаас, хэрэглэгчийн цэсрүү ханд.
Даалгавруудын жагсаалт гарч ирэх ба, дүрмүүдтэй нь гүйцэт танилцсаны дараа Complete буюу дуусгах товч дээр дарж, гүйцэтгэлийн цонхрүү шилжээрэй.
Ингэхдээ Remaining Time буюу үлдсэн хугацаа, Expiry Date буюу дуусах огноо зэрэг чухал мэдээллүүдэд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Түүнчлэн, хугацаандаа амжихгүй бол, урамшуулалд хамрагдах боломжгүйг бас мартаж болохгүй.
Даалгаврыг гүйцэтгэхээр шийдсэн бол, View Rules буюу дүрэмтэй танилцах холбоосоор хандаж заавал унших хэрэгтэй.
Амжилттай биелүүлж дууссаны дараа Task Center-т зочилж, үр дүнтэй танилцах, Reward Center-т хандаж, шагналаа авч болно.
Батламжаа ашиглан урамшууллаа хүртэх заавар
ЭНД дараад, зааврыг ХАРНА уу.
Reward Center-т ханд. Эсвэл ЭНД дараад, тухайн хуудсанд шууд зочилж болно.
Батламжаа хүлээгээд авчихсан л бол, энэ цонхонд тэдгээрийнхээ жагсаалтыг болон тэдгээрийн үзүүлэлтүүдийг харах, буцаан олголтоо хүртэх боломжтой.
Харгалзах дансыг нь нээгээгүй байгаа тохиолдолд нээх эсэхийг асуусан цонх гарч ирэх ч, нээсэн байгаа бол шууд Redeem буюу авах дараад, шагналаа авч болно.
Буцаан олголтыг, хүчинтэй хугацааг нь дуустал хадгалж болох ч, дүн нь өдөр өдрөөр хоргодож байдаг тул, эртхэн гаргаж авах нь илүү ашигтай байдгыг мартаж болохгүй. Transaction history буюу гүйлгээний түүх цонхонд хандаж, буцаан олголт болон арилжаа, урамшуулал, өгөөжөө хянаж болно.
Хэрэв 1 дор олон батламж идэвхжүүлвэл, тэдгээрээс харгалзах дүнгээр суутгагдахыг анхаараарай.
Дээрх сануулгуудыг сайтар анхаарч, буцаан олголтын батламжаа авч, ашигласан бол, хурдхан дараагийн арилжаагаа хийж, дүнгээ бүтнээр нь тооцуулан авахыг хичээгээрэй. Эс бөгөөс, хороогдсоор урамшууллын дүн нь 0 хүрж ч болох ба, тэгсэн тохиолдолд нөхөн олговор авна гэж байхгүй шүү.
Урамшуулал #2 Төлсөн шимтгэл бүрээсээ 15% буцаан олголт
Дээрх тусгай холбоосоор бүртгүүлсэн тохиолдолд, арилжааны шимтгэлд тушаасан дүнгийнхээ 15 хувьтай тэнцэх дүнг эргүүлэн авах боломжтой.
Хүчинтэй хугацаа: Хугацаагүй.
Тавигдах шаардлага: Харгалзах холбоосоор орж, бүртгүүлэх. Бусад холбоосууд 0%, 5% болон 10% л буцаан олголтыг санал болгоно. Шаардлагатай тохиолдолд, Referral ID талбарт дараах дугаарыг оруулаарай: SF7QLIOA
Эсвэл ЭНД дараад, 15% буцаан олголттойгоор бүртгүүлээрэй.
Урамшуулал #3 Бүртгэлээ баталгаажуулаад $500 USD
Үргэлжлэх хугацаа: 2021 оны 9-р сарын 27-ны 08:00 цагаас, 10-р сарын 22-ны 07:59 хүртэл.
Тавигдах шаардлага:
- Байнанс бүртгэлгүй бол дараах тусгай холбоосоор хандаж, бүртгүүлэх: SF7QLIOA, бүртгэлтэй бол KYC буюу бүртгэлээ баталгаажуулаад, 500 АНУ долларын BUSD Savings Trial Fund Voucher хожих боломжтой. Бүртгэл баталгаажуулах зааврыг дээр нийтлэсэн байгаа.
- Шагналаа хүчинтэй хугацаанд нь багтаж, Account > Wallet > Distribution замаар орж авч, ашиглах шаардлагатай.
САНАМЖ: Урамшуулалд, бэлэн мөнгө эсвэл крипто валютийг данс болон хэтэвчинд тань олгохгүйг анхаараарай.
Урамшуулал #4 Байнансийн P2P арилжаа нээсний 2 жилийн ойн асуулт хариултын тэмцээнд оролцоод $100 USD
Үргэлжлэх хугацаа: 2021 оны 9-р сарын 27-ны 08:00 цагаас, 10-р сарын 23-ны 07:59 хүртэл.
Тавигдах шаардлага:
- Байнанс бүртгэлгүй бол дараах тусгай холбоосоор хандаж, бүртгүүлэх: SF7QLIOA, бүртгэлтэй бол бүртгэлээрээ нэвтэрсний дараа, ЭНД дарж ороод асуултуудад хариул.
- Байнанс P2P дээр, $10 USD буюу түүнээс дээш дүнгээр крипто валютийн арилжаа хийх.
- ЭНЭ нийтлэлийг, #Cheers2BinanceP2P шошготойгоор нийгмийн сүлжээнд түгээ.
САНАМЖ: Нийт 20 ялагчийг санамсаргүй байдлаар тодруулж, тус бүрт $100 BUSD-ыг олгох ба, азтанууд шагналаа Account > Spot Wallet > Distribution History замаар орж авах боломжтой.
Урамшуулал #5 Байнансийн Сүнсний баярын арга хэмжээ
Үргэлжлэх хугацаа: 2021 оны 10-р сарын 18-наас, 10-р сарын 29 хүртэл.
Тавигдах шаардлага:
- Байнанс бүртгэлгүй бол дараах тусгай холбоосоор хандаж, бүртгүүлэх: SF7QLIOA, бүртгэлтэй бол бүртгэлээрээ нэвтэр.
- Бүртгэлээ эхний түвшинд буюу бичиг баримтын хуулбараар баталгаажуул. Зааврыг дээрээс үзээрэй.
- Spot/Margin/Futures/P2P төрлүүдийн аль 1 дээр, ямар ч хамаагүй дүнгээр крипто валютийн анхны арилжаагаа хийх.
- Урамшууллын $10 эсвэл $20 эсвэл $50 бүхий BUSD бүхий бэлгийн картаа гардан ав.
Мөн дээрх хугацаанд бүртгүүлж, бүртгэлээ баталгаажуулж, анхны арилжаагаа амжилттай хийсэн хэрэглэгч бүрт, ерөнхий админ миний зүгээс $10 USD үнэлгээ бүхий бэлгийн картыг нэмж бэлэглэх болно!
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation