BUSD гэж юу вэ?

BUSD нь, АНУ долларын фиат валюттай уягдсан, зохицуулалттай, тогтвортой зоос юм. 1 BUSD бүрт харгалзах АНУ долларыг хадгаламжинд байршуулсан байх ба, эдгээр валютуудын харьцаа нь 1:1 байх тул, өөр хооронд нь, шууд солилцох бүрэн боломжтой. Энэхүү крипто төслийг хариуцан хөгжүүлэгч болох Paxos, сар бүр хөрөнгийн сангаа тулган шалгадаг.

Байнанс бирж дээр крипто валютийн арилжаа хийж байсан хүн бүр, BUSD оролцсон хослолтой таарч байсан байх учиртай. Энэ токен нь, Байнансийн биржүүд дээрх хамгийн өргөн хэрэглэгддэг, эзэмшиж байх ёстой хөрөнгүүдийн 1-д тооцогддог.

Paxos нь урьд нь, алтаар баталгаажуулсан, PAX Gold (PAXG) тогтвортой зоосыг гаргаж байсан туршлагатай байгууллага бөгөөд PAXG болон BUSD-ын аль алийг Нью-Йоркийн санхүүгийн хэлтсийнхэн хянан, зохицуулж байдаг онцлогтой.

BUSD, хэрэглэгчиддээ хурд, олдоц, хөрвөмтгий чанар 3-г амладаг. Уг токенийг Paxos болон Байнансаас авахад маш хялбар бас их хурдан байдаг учир нь, түүний хөгжүүлэлтэнд Байнанс хамтрагчаар оролцдогтой нь холбоотой. Түүнчлэн BUSD-г өөр хөрөнгөөр солих үед, Блокчэйний сүлжээ хамаарахгүй шууд хөрвүүлж болдог онцлогтойгоос гадна, шимтгэл хураамж тун багатай байдаг. Дэлгэрүүлвэл уг токен нь, Эфириум, Байнанс хэлхээ, BSC гэсэн 3 үндсэн Блокчэйн дээр гарсан тул, тэдгээр дээр бүтээгдсэн бүхий л токентой солилцох боломжтой.

BUSD яаж ажилладаг вэ?

Бусад тогтвортой зоостой харьцуулахад, BUSD-н ханшийг тогтвортой барьдаг арга нь тун энгийн. Хадгаламжын данс дахь USD-ийн тоотой, зах зээлд нийлүүлсэн нийт BUSD-н тоог тэнцүү байлгах зарчим хэрэгждэг. BUSD-оо, фиатаар сольж гаргаж авах үед, BUSD-г тань шатааж, бэлэн мөнгийг дансруу тань илгээнэ гэсэн үг. Ингэж, 1:1 харьцааг алдагдуулахгүй барьдаг ч, ханш 1 USD-т хүрэхгүй болсон үед, арбитрын арилжаа эрхлэгчид BUSD-г их хэмжээгээр авч нөөцлөх нь бий. $0.98 үед ч, ашиг олох боломжтой учраас тэр. Тэдгээрийгээ бушуухан доллараар солиулж, доллар бүрээс 2 центийн ашиг авах гэж ийм арилжаа хийх ба үүний ачаар, BUSD-ын ханш маш богино хугацаанд сэргэн, $1 USD хүрдэг байна.

BUSD яаж зохицуулагддаг вэ?

Байнанс болон Paxosтогтвортой зоосоо яаж ажиллуулахыг, Нью-Йоркийн санхүүгийн хэлтсээс зааварчилдаг. Мөн, энэ токен нь төвлөрсөн хэлбэртэй тул, сэжигтэй дансыг царцааж, хөрөнгийг нь устгах эрх тэдэнд бүрэн олгогдсон. Түүгээр ч зогсохгүй, шинээр токен үүсгэх болон устгах ажиллагааг, Paxos-ынхан маш өндөр хяналтан дор гүйцэтгэдэг. Энэ бүх зохицуулалт нь, Нью-Йоркийн тогтвортой зоосонд харгалзах хуулийн заалтуудын дагуу хэрэгжих юм. Ухаалаг гэрээнд нь тусгагдсан, SetLawEnforcementRole гэх үүрэг нь, дээрх хуулийг хэрэгжүүлэхэд ашиглагдана.

BUSD ямар хэрэгтэй вэ?

Криптогийн экосистемийн тогтворгүйг Та бид өдийд сайн мэддэг болсон. Уламжлалт тогтолцооны адилаар, үнэ ханшын тогтвортой байдлыг хангасан хөрөнгө ч энд шаардлагатай байдаг. Ялангуяа, зах зээл тэр чигтээ хүчтэй ганхаж, савлаж байгаа үед, ийм хөрөнгө бүүр ч илүүтэйгээр хэрэглэгддэг.

Фиатруу хөрвүүлэхгүйгээр, ашгаа түгжиж, алдагдлаас зайлсхийх

Хөрөнгө оруулалт, арилжаагаа хаах үед, ашгаа найдвартай газарт бэхэлж, хамгаалахад тогтвортой зоос тусална. Банкны дансруугаа авах гэж цаг алдахгүйн дээр, дахин хөрөнгө оруулахаар болвол, хөрөнгөө шууд хөдөлгөж, нэмэлт шимтгэл, зардал төлөхөөс зайлсхийх ч боломжтой.

Арбитрын арилжаа хийх

BSC дээр хөгжүүлэгдсэн, AMM-ын загварууд дээр чамгүй олон хэрэглэгчтэй, эл тогтвортой зоосны хөрвүүлэлтийн сан нь арбитр гүйцэтгэх боломжыг олгох нь бий. Асар олон биржид хүлээн зөвшөөрөгдөн энэ токенийг, бараг хаана ч, чөлөөтэй арилжиж, солилцох боломжтой.


Уг токений ханш, төслийн хөгжүүлэлт болон бусад бүхий л мэдээлэлтэй танилцахыг хүсвэл ЭНД дараад CMC дээрх хуудсанд нь зочлоорой.


Бусад тогтвортой зоосуудаас, BUSD ямар ялгаатай вэ?

Фиат валюттай уягдсан гэдэг нэн чухал онцлог бий. Тэр тусмаа, хөрөнгийн нөөцөө тогтмол хянуулж, шалгуулдаг, нарийн зохицуулалттай токен өөр бараг байхгүй.

BUSD-ын үнэлгээ

2021 оны 6-р сарын байдлаар гэхэд, тогтвортой зоосууд дундаа 2-рт жагсаж байсан уг токений зах зээлийн үнэлгээ нь, $9'600'000'000 хүрч байв. Энэ дүнд, ERC-20, BEP-2 болон BEP-20 жишгүүд дээрх бүх токенийг хамруулсан боловч, энэ хэмжээ нь түүний хамгийн том өрсөлдөгч USDT-тэй харьцуулахааргүй бага үзүүлэлтэнд тооцогдоно.

Гэхдээ, 24 цагийн хугацаанд гүйцэтгэгдсэн нийт арилжааны хэмжээ болон зах зээлийн үнэлгээний харьцаагаар, тун давгүй буюу 0.4 амжилтыг үзүүлж байгааг нь онцлохгүй орхиж болохгүй. Биткойных ойролцоогоор 0.6-тай байдаг нь, уг токенийг урт хугацааны хөрөнгө оруулалтанд тохиромжтойг илтгэх мэт.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!