Arbitrage Trading гэж юу вэ?

Биржүүдийн ханшийн зөрүүтэй байдлыг ашиглан ашиг олдог, эрсдэл багатай арилжааг Arbitrage Trading буюу Ханшийн зөрүүн дээр ашиг хийх арилжаа (Арбитрын арилжаа) гэнэ. Ийм төрлийн арилжаа нь, ихэнх тохиолдолд 1 төрлийн хөрөнгийг, өөр өөр биржүүд дээр арилжих замаар үйлдэгддэг бөгөөд, биржүүдийн хоорондох ханшийн зөрүүтэй байдал нь түүнийг ашиглах нөхцлийг бүрдүүлж өгдөг.

Энэ төрлийн арилжааг ихэвчлэн томоохон албан газрууд л хийдэг ч, эртнээс хөгжсөн арилжааны төрөл учир хамрах хүрээлэл асар өргөжсөн. Ялангуяа, ардчилсан хэв шинжийг нь давуу тал болгон ашиглаж чадвал, крипто валютийн зах зээл дээр энэ төрлийн арилжааг гүйцэтгэх боломж бий.

Ашиг олох нь "баараггүй" арилжаа гэсэн тодорхойлолтонд хамгийн их дөхөх арилжааны хэлбэр нь Ханшийн зөрүүнээс ашиг унагах арилжаа юм.

Гэхдээ, ийм төрлийн арилжаан дээр өрсөлдөөн ихээхэн ширүүн явагддаг. Түүний дээр, олж болох ашиг нь тухайн арилжаачны хэр хурдан шаламгай байсан хийгээд, хэр хэмжээний арилжааг гүйцэтгэснээс шууд хамаарна. Тийм ч учраас, арбитрын арилжааг гүйцэтгэгч гол арилжаачдын дийлэнхийг HFT ботууд бүрдүүлдэг.

Энгийнээр бол, 1 бирж дээрээс худалдаж авсан хөрөнгөө, өөр бирж дээр илүү үнээр зарж, тухайн зөрүүгээрээ ашиг олж болох аргыг ийн нэрлээд байгаа юм. Уг арилжааг гүйцэтгэгчийг arbitrageur буюу арбитражчин гэх ба олдсон боломжыг, тэрхэн зуурт нь шүүрч авч чаддаг овсгоотой хүмүүс л ийм арилжааг амжилттай хийж чадна.

Ашиг багатайд тооцогдох ч, тэр чинээгээрээ эрсдэл бага байдаг. Энэ төрлийн арилжаанаас ашиг олохыг зорьж байгаа бол, ахиухан хэмжээний хөрөнгөтэй байх шаардлагатай. Эс бөгөөс, олж буй ашиг тань шимтгэлээ ч төлж дийлэхгүй, алдагдалд хүргэж мэднэ.

Крипто валютийн зах зээлд, ханшийн зөрүүнээс ашиг олох ямар ямар арга хэлбэрүүд байдгыг танилцуулах үүднээс доор жагсаан бичив. Гэвч, энэхүү нийтлэл болон түүнд агуулагдах контентууд нь, арилжаанд орохыг уриалаагүй бөгөөд санхүүгийн зөвлөгөө биш гэдгийг анхаараарай!

Ханшийн зөрүүн дээр ашиг олох арилжааны төрлүүд

Зах зээлийн төрлөөсөө хамаараад, арбитрын арилжааг олон янзаар гүйцэтгэж болдог ч, крипто валютийн хувьд дараах аргуудыг хамгийн ихээр хэрэглэж байна.

Арилжааны арбитр

Хамгийн өргөн хэрэглэгддэг энэ аргын ажиллах зарчмыг дээр дурьдсан байгаа.

Крипто зах зээл дээр, аль 1 бирж дээрх ханш, нөгөөхтэйгээ яг таарч байна гэдэг хэцүү бөгөөд хэлбэлзэл маш ихтэй байдаг. Үүн дээр ажиллах нь, энэ төрлийн арилжааны гол зорилго юм. Зөрүү нь, их байхын хэрээр, их ашиг хүртэх боломжтой боловч тэр чинээгээрээ биржүүдийн хоорондох ханшийн зөрүү хурдан багасах нөхцөл бүрддэг. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар ашиг хүртэх боломж асар богино хугацаанд үүсээд замхарч байдаг.

Санхүүжилтийн хувь дээрх арбитр

Крипто валют худалдаж аваад, түүнийгээ, адил крипто валютийг худалдаж авахад гарах зардлаас бага санхүүжилтийн хувьтай futures contract буюу хугацаа болон ханш товлосон арилжааны гэрээгээр (Фьючерс хэлцэл) дамжуулан ханшийн өөрчлөлтийг хаших замаар ашигтай эсвэл алдагдал багатай арилжаа хийхийг Funding rate arbitrage гэнэ. Зардал гэдэгт шимтгэл зэрэг нэмэгдэж болох бусад өртгийг хамруулан ойлгох хэрэгтэй шүү.

Жишээлбэл, Та түрүүхэн ETH худалдаж авсан гэж төсөөлье. Хэдийгээр тааруу арилжаа байгаагүй ч, авсны тань дараахан ханш ихээр хэлбэлзэж эхэлсэн үед, Та оруулсан хөрөнгөө алдахгүйн тулд, фьючерс хэлцлийг үүсгээд, түүнийгээ хөрөнгө оруулалттайгаа адил дүнгээр үнэлэн зарж болно. Гэрээний тань санхүүжилтийн хүү 2% байсан гэж үзвэл, ETH эзэмшиж байсныхаа төлөө, ханшийн өөрчлөлтөөс хамааралгүйгээр, Та ийм хэмжээний өгөөж хүртэх боломжтой.

Гурвалсан арбитр

3 өөр крипто валютийн хооронд ханшийн зөрүү байгааг илрүүлж, тэдгээрийг өөр хооронд нь өөр хооронд нь сольж арилжаалах аргыг Triangular arbitrage гэж нэрлэдэг.

Хялбарчилвал, BNBBTC сольж аваад, дараа нь BTC-оороо ETH авах ба ETH-аараа буцаагаад BNB авах нь энэ төрлийн арилжааны жишээ болно. Хэрэв, ETH болон BTC-ын ханшуудын хоорондын харьцаа нь, BNB-ын уг 2 зоостой харьцах хэмжээнээс ялгаатай байвал энэ нь Гурвалсан арбитрыг үйлдэх нөхцөл болно.

&

харьцаатай байсан бөгөөд Таньд 12 BNB байсан гэж бодоод, дээрх жишээний дагуу арилжаа хийвэл:

дүнтэйгээр арилжаагаа хаах нь ээ.

Арбитрын арилжааны үед гарч болох эрсдлүүд

Энэ төрлийн арилжааны үед тулгарч болох хамгийн том эрсдэлд, execution risk буюу гүйцэтгэлийн эрсдлийг нэрлэж болох юм. Арилжаагаа хаахын өмнө ханшийн зөрүү багасч болох ба энэ үед ямар ч ашиггүй, "хоосон" хоцрох эсвэл алдагдал хүлээх ч боломжтой. Энэ эрсэл нь, арилжаачны өөрийн буруугаас болон хальтиргаа, системийн ачаалал болон сүлжээний тасалдал үүдсэн хоцролт, гүйлгээний хэт өндөр зардал, ханшийн дэгдэлт зэрэг олон шалтгааны улмаас тохиолдож болно.

Түүний дараагийн том эрсдэл нь, liquidity risk буюу хөрвөх чадварын эрсдэл байдаг бөгөөд энэ нь, тухайн биржийн хөрвөх чадвар тааруу байдлаас шалтгаалан арилжааг хүлээлгэх үед тохиолдоно. Түүнчлэн, фьючерс хэлцлийн санхүүжилтийн хувь дээр ханшийн зөрүүнээс ашиг олох зэрэг хөшүүрэгтэйгээр хийгдэж буй арилжааны үед, margin буюу хөшүүргэнд алдах аюултай байдгыг мартаж болохгүй.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!