Password буюу нууц үгний талаар бяцхан зөвлөгөө [updated]
Таны хэрэглэдэг password хэр найдвартай вэ?
Та арай 123456789, MyPassword, Pass123 г.м. ямар ч найдваргүй нууц үг хэрэглэдэг юм биш биз дээ? Эдгээр нь хамгийн амархан тайлагдах нууц үгс гэдгийг та мэдэх үү?
RLT: Таньд миний бэлтгэн хүргэх гэж байгаа дараах зөвлөгөө тус болж чадна гэдэгт итгэж байна.
1. Нууц үг зохиох, оруулах
- 8 эсвэл түүнээс дээш тэмдэгт оролцсон байх;
- ТОМ болон жижиг үсэг, мөн тоо заавал оруулах;
- Онцгой тэмдэгт буюу - + * / * ^ : ; ' > ! ? \ $ # & - _ . , ~ оруулцуулах;
- Толь дээр байдаггүй, чиний хувьд уншигдах, утга санаа илтгэх ч өөр хүнд гаргагдахгүй үг байх;
- Мэддэг хэл дээрх үгээ орчуулалгүйгээр өөр хэлний үүсгүүдээр дээр бичих: "Khairtai", "Hyazgaargui" г.м.;
- Хувийн/өөрийн биш бусдын компьютероос бүртгэлрүүгээ нэвтрэх бол "Намайг сана" буюу "Remember me" сонголтыг идэвхгүй болгож байх;
- Бүртгэлээ logout хийж гаргаж байх;
- Нууц үгийг улиралд 1 удаа, эсвэл жилдээ 1 удаа сольж байх;
- 1 нууц үгийг олон өөр бүртгэлд давхар ашиглахгүй байх, ялангуяа Yahoo! бүртгэлийн нууц үгийг уг бүртгэлээр нээсэн Facebook бүртгэлд ашиглахгүй байх хэрэгтэй;
- Төрсөн он сар өдөр, утасны дугаар, бичиг баримтын дугаар зэргийг болон нэрээ бичихээс зайлс хий;
Эцэст нь жишээ болгож өөрийн ашиглаж байсан зарим аргуудаас танилцуулъя:
- Дуртай дууны нэр, мартагдах нь юу л бол... тэгэхдээ энийг мэдэхгүй хүн тайлж уншиж чадахгүй байдлаар бичих хэрэгтэй, жишээлбэл: Selena Gomez - i Love you Like a Love Song - товчилвол: SG-iLYLALS эсвэл SG-iLULALS болж байна, өмнө дурдсанаар тоо оруулах ёстой тэгэхээр үсэгтэй ижил харагддаг тоог тухайн үсэгний оронд орлуулаад бичье: 56-iLYL4L5 (S-5 G-6 A-4) эсвэл 56-iLULALS (зөвхөн дуучны нэрийг эсвэл дууны нэрийг л тоогоор сольсон ч болно... (S-5 G-6)), мөн жижиг үсэг оруулах шаардлагатай, тэгвэл олон давтагдаж байгаа "L" үсгээс бусдыг нь жижгээр бичье: 56-iLuLaLs эсвэл 56-iLyL4L5, 56-iLuL4Ls гэх мэт болно. Эцэст нь 56-iLyLaLs гэсэн баргийн хүн тайлж унших боломжгүй нууц үг үүсч байгаа юм. Одоо таны бүртгэл аюулгүй боллоо гэж ойлгож болох нь.
- Өөртөө хамааралтай, чухал олон зүйлсийг нэгтгэж холь, гэхдээ эмх замбараатай, мартагдахааргүй байх хэрэгтэй. Жишээ нь: Р. Энхбаатар Эр, 1989.04.15 төрсөн, дуртай тоо 7 гэж бодъё. Нэрийг R.Eb, огноо: 890415 7 гэж мэдээллээ цуглуулаад, 1-ийг алгасах замаар хольцгооё (тэгэхдээ огноо хамгийн урт учир үүнийг 3 салгаад, захад болон голд оруулна): 89R04Eb15 ба 7 болно, 7-г та оруулахгүй ч байсан болох ба оруулсан тохиолдолд 04 гэх голын 2 тооны завсраар чихчихвэл хакер таныг сайн таньдаг байсан ч ажил их хэцүү болоод ирнэ 89R074Eb15 учир нь 074 гэсэн сар байхгүй шүү дээ ;)
- Дараагийн жишээ бол хайртай, дотны хүмүүст, амьтдынхаа нэрийг оруулах, олон хүний нэрийг товчлоод оруулж болно, эсвэл 1 нэр байсан ч болно, гол нь үүнийгээ хүн тайлж унших, бичиж байхад тань хараад ойлгох, тогтоох боломжгүй байлгах хэрэгтэй., Жишээ нь: Алтансүх гэж нэр байлаа гэж бодъё, энийг зүгээр л биччихэд хэн ч тайлж чадахгүй үг үүснэ., жишээлбэл: Glmgyvoh болж байгаа юм. Үүнийг яаж үүсгэсэн бэ? Маш амархан Монгол үсгүүдээр л нэрээ бичсэн..., гэхдээ компьютерийн хэлийг Монгол болгоогүй, Англи байхад нь биччихсэн хэрэг. Тодорхой тайлбарлавал G бол А, l=л, m=т, g=а, y=н г.м. Одоо Уянгаа гэж бичье: Ezyugg, үүнийгээ эхний арга дээр тайлбарласан шиг тоо болон тэмдэгтээр орлуулаад л чанарыг нь сайжруулчихад л болно. Жишээлбэл: GlmgyVoh - 6l39yV0# (үсгийг өөр тоо эсвэл тэмдэгтээр орлуулахдаа өөрт ойлгомжтой эсвэл төстэй харагдах байдлаар нь сонгоно, ингэхдээ тухайн үсгийг хааш нь ч харуулсан байдлаар төсөөлж болно, өмнөх жишээнд: G=6 g=9 байгаа нь мөн m=3 o=0 байгаа нь үүгээр тайлбарлагдана, Мөн L үсэг орсон бол үүнийг 7-р v үсгийг ^-р орлуулах ч боломжтой юм, хэрхэн орлуулах нь таны л төсөөлөн бодох чадвараас хамаарна шүү дээ...) Ezyugg - 32yu66 (E=3 z=2 g=6) г.м., гэвч үсгийн тоо 8 хүрэхгүй бол чанарт асуудал үүснэ, тиймээс овгийн үсэг болон "." -г оролцуулж болно, Уянгаа-н овог Ганаа байсан гэж бодвол: 6.32yu66 эсвэл 6-32yu66 эсвэл 32yu66.6 г.м.
Нууц үгийг төвөгтэй байлгахаас гадна урт байлгах нь чухал:
2. Сэргээх боломжыг бүрдүүлэх
Хэдийгээр мартагдахааргүй үг ашигласан ч, олон дахин сольсон, анх тохируулахдаа товч андуурч дарсан зэрэг болон өөр бусад шалтгаанаар нууц үгээ сэргээх шаардлагатай тулгарч болно. Тэр үед танд тус болох зүйлсийг урьдчилан сайн тооцоолж бэлдэх хэрэгтэй.
- Security question бол Аюулгүйн асуулт. Үүнд та асуулт хариулт 2-г үнэн зөв, оновчтой, өөрт ойлгомжтойгоор хийсэн байх шаардлагатай ба ингэснээр нууц үгээ алдсан тохиолдолд security question-д хариулаад сэргээх боломжтой. Жишээлбэл: Асуулт: Миний авга ахын эхнэр хэн бэ? Хариулт: Энхээ (Энхцэцэг) - Аль авга ахыг хэлж байгааг та өөрөө мэдэж байгаа шүү дээ, тэгэхээр авга ахтайг чинь мэддэг байсан ч амархан биш, тэгээд ч эхнэрийг нь бусад хүмүүс Цэцгээ гэж дууддаг байхад та 1-аараа Энхээ гэж дууддаг бол энэ бас гадны хүн тайлахад төвөгтэй болж ирнэ.
- Утасны дугаар болон өөр e-mail хаяг зэргийг бүртгэлдээ холбох - ингэснээр та 1 e-mail хаягын нууц үгийг мартсан тохиолдолд бүртгүүлсэн 2-дахь хаягруугаа нууц үгээ сэргээх мессэж авах боломжтой, мөн гар утсаар ч үүнийг хүлээн авах боломжтой тул, улс утасны дугаар зэргийг зөв бичиж өгөх шаардлагатай.
Дээрх тохиргоонууд ихэвчлэн account/profile-н settings хэсэгт security дэд хэсэгт байдаг.
3. Нууц үг мартсан, сэргээх
Forgot password эсвэл Need help гэх мэт мартсан тохиолдолд ашиглах холбоос login (нэвтрэх) хэсэгт, ихэвчлэн нууц үг оруулах талбарын доор байдаг. Үүн дээр дараад e-mail хаягруугаа эсвэл дээр дурдсанаар сэргээх бүрэн боломжтой.
Зарим тохиолдолд temporary password буюу түр нууц үг өгдөг, энэ нь хэд хоног л хүчинтэй байх ба таныг 1 удаа эсвэл хугацаа нь дуустал ашиглах боломж олгоно, тэр хугацаанд нь багтаж та үүнийг өөрийнхөө хүссэн нууц үгээр солих шаардлагатай.
4. 2-Step verification - 2 алхамт баталгаажуулалт
Энэ нь таны бүртгэлийг илүү найдвартай хамгаална, гэвч бага зэрэг цаг авна гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Таныг нууц үгээ хийгээд нэвтэрсний дараа таны утсанд мессэж эсвэл дуудлага (аль хэлбэрээр ирэхийг та сонгох боломжтой) ирэх ба түүнд харгалзах кодыг илгээсэн байна, энэ код нь 1 л удаа ашиглагдах ба дараагийн удаа дахин өөр кодыг илгээнэ. Уг кодыг та оруулж байж сая 1 бүртгэлрүүгээ нэвтрэх боломжтой болох юм.
Давуу тал нь таны нууц үгийг мэдэж байсан ч гар утсыг тань бас авсан байх хэрэгтэй болно гэсэн үг.
Заримдаа үүнийг Login approval гэх нь ч бий.
5. Login notification - таныг бүртгэлрүүгээ нэвтэрсэн талаар мэдэгдэл, тэмдэглэл
Таны бүртгэлрү нэвтрэх оролдлого хийгдэх бүрт утсанд мессэжээр мэдээлл ирэх, log буюу тэмдэглэл хөтлөгдөх зэргээр таны бүртгэлийг халдлагаас хамгаалах бусад нэмэлт тохиргоонууд ч байдаг. Эдгээрийг мөн л account/profile-н settings хэсэгт security хэсгээс тохируулах боломжтой.
6. Бусад
2013 болон 2014 онд хамгийн өргөн хэрэглэгдсэн нууц үг/password-уудын жагсаалтыг харна уу. Хэрэв таны хэрэглэдэг нууц үг энд байвал та ямар ч хамгаалалтгүй, өөрөөр хэлбэл нууц үггүй мэт л найдваргүй түвшинд хувийн мэдээллээ орхисон байна гэсэн үг.
1. 123456
2. password
3. 12345
4. 12345678
5. qwerty
6. 123456789
7. 1234
8. baseball
9. dragon
10. football
11. 1234567
12. monkey
13. letmein
14. abc123
15. 111111
16. mustang
17. access
18. shadow
19. master
20. micheal
21. superman
22. 696969
23. 123123
24. batman
25. trustno1
2013 болон 2014 онд хамгийн өргөн хэрэглэгдсэн нууц үг/password-уудын жагсаалтыг харна уу. Хэрэв таны хэрэглэдэг нууц үг энд байвал та ямар ч хамгаалалтгүй, өөрөөр хэлбэл нууц үггүй мэт л найдваргүй түвшинд хувийн мэдээллээ орхисон байна гэсэн үг.
1. 123456
2. password
3. 12345
4. 12345678
5. qwerty
6. 123456789
7. 1234
8. baseball
9. dragon
10. football
11. 1234567
12. monkey
13. letmein
14. abc123
15. 111111
16. mustang
17. access
18. shadow
19. master
20. micheal
21. superman
22. 696969
23. 123123
24. batman
25. trustno1
Хэрэв дээрхтэй төстэй нууц үг ашигладаг бол яаралтай солиорой гэж зөвлөх байна!
Мөн та нууц үг зохиох талаар жишээ бүхий өөр 1 нийтлэлийг уншихыг хүсвэл ЭНД дарна уу!
Таны цахим бүртгэл 1 эсвэл нилээд хэдэн шатаар илүү түвшинд хамгаалагдсан гэдэгт би итгэж байна шүү.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол доорх товчнууд дээр дарж биднийг дэмжээрэй!
Баярлалаа!
1 comment