Binance Bridge гэж юу вэ?

Өөр өөр Блокчэйнүүдийн хооронд харилцан нийцтэй байдлыг бүрдүүлж өгөх зорилгоор Байнансаас хөгжүүлсэн энэхүү хөрвүүлэгчийг ашиглан хэн ч, өөрийн хөрөнгийг Binance Chain (BEP-2) болон BSC (BEP-20) жишигт хувирган ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, Байнансын энэ гүүр нь, BTC, ETH зэрэг крипто валютийг BSC дээр DApps-д хэрэглэх боломжыг олгох юм.

Одоогоор ялгаатай Блокчэйнүүдийн хооронд шууд харилцан холбогдож ажиллах боломж нөхцөл бүрдээгүй байгаа ба, үүнээс шалтгаалж, 1 Блокчэйнрүү, нөгөө Блокчэйний хөрөнгийг шилжүүлэх үед түүнийг нь таньж хүлээн авч чадахгүй байдал үүсээд байгаа юм. Хэдийгээр технологийн хөгжил, шинэ технологи нэвтрүүлэлтээр ирээдүйд энэ асуудлыг шийдэх боломжтой боловч, энэ асуудлыг шийдвэрлэх өөр 1 гаргалгаа нэвтрүүлсэн байгаа нь, токенийг битүүмжлэх явдал юм.

Байнансын гүүрийн төсөл

Биткойн, Эфириум, Солана, Полигон, Кардано, Полкадот зэрэг бусад Блокчэйн дээр бүтээгдсэн хөрөнгүүдийг Байнансын экосистемд ашиглах боломжыг олгох зорилгоор хөгжүүлэгдэж буй уг төсөл нь, хөрөнгөө Peg-in буюу тэнцүү дүнгээр тооцуулан, хөрвүүлж авах боломжыг бүх нийтэд олгоно. Түүнчлэн, уг гүүрийг ашиглахад тун хялбар байх бөгөөд, хэдхэн товшилтоор л, хөрөнгөө Binance Chain болон BSC-ний хэлхээг дамнуулан хөрвүүлэх боломжтой байдаг.

Ажиллах зарчим

Binance Chain-д хөрвүүлэхийн тулд ердөө л зохих хослолоо сонгоод, хэмжээгээ заагаад өгөхөд л болно. Жишээлбэл, USDTЭфириумаас BSC-рүү хөрвүүлэхдээ, ERC-20BEP-2 эсвэл BEP-20 сонгоод л харгалзах дүнг оруулаад л солиод авчихаж болно. Байнансын гүүрэн дээр санал болгон харуулж буй бүх захиалга цаанаа зохих хөрөнгийг нь, ил хаяг дээр хадгалж хамгаалсан байдаг тул санаа зовох зүйл огтхон ч байхгүй. Түүнчлэн уг гүүрээр дамжуулан, ERC-20TRC-20 буюу Tron-ий сүлжээнд хөрвүүлэх сонголт ч бий.

BEP-2 болон BEP-20 сүлжээний ялгаатай танилцахыг хүсвэл, доорх холбоосуудаар хандаарай.


Утгуудаа зааж өгөөд, хөрвүүлэлтийг эхлүүлсний дараа үргэлжлэх хугацаа нь ердөө хэдхэн минут л байх боловч, тухайн сүлжээний ачааллаас хамаарч удаж болно. Түүнээс гадна, Байнансын гүүр нь, ямар ч шимтгэл авдаггүйгээрээ онцлог. Өөрөөр хэлбэл, ашиглаж буй сүлжээнүүдийхээ шимтгэлийг төлөөд л хөрөнгөө хөрвүүлээд авах боломжтой гэсэн үг. Тэгээд болоогүй, уг гүүрийг ашиглахын тулд ямар 1 бүртгэл үүсгэх шаардлагагүй бөгөөд, хаягийнхаа тусламжтайгаар л үйлчилгээг нь авч болно. Гэхдээ хэдийн Байнанс бүртгэл үүсгээд авчихсан байгаа бол, цөөнгүй тооны BEP-2 болон BEP-20 хөрөнгүүдийг хэтэвчрүүгээ шууд татах, гаргаж авах, цаашлаад хадгалах, арилжих, шилжүүлэх боломжтой болдог. Бүртгүүлэхийг хүсвэл доорх холбоосуудаар хандаарай.



"Peg-in", "Peg-out" гэж юу вэ?

Peg-in нь дээр тайлбарласанчлан, 1 Блокчэйн дээрх хөрөнгийг нөгөөрүү хөрвүүлэх буюу энэ нийтлэлийн сэдвийн дагуу бол Binance Chain болон/эсвэл BSC-рүү токенжуулах үйлдлийг хэлж байгаа бол, Peg-out гэдэг нь ийн хөрвүүлэгдсэн токенийг битүүмжээс нь задалж, үндсэн Блокчэйнрүү нь буцаан хөрвүүлэх явдлыг тодорхойлно. Жишээлбэл, битүүмжлэгдсэн Эфир (WETH)-ийг өөрийнх нь төрөлх, ETH-ийн сүлжээрүү буюу ERC-2 эсвэл ERC-20 жишигрүү нь хувиргаж авах ажиллагааг Peg-out буюу сэргээн хөрвүүлэх гэнэ.

Ашиглах заавар

Байнансын гүүрийг ашиглахын тулд, Binance Chain Wallet эсвэл MetaMask зэрэг хэтэвчтэй байх шаардлагатай. Ямар сүлжээний хөрөнгө илгээхээ сонгоод, тоо хэмжээг нь тодорхойлсон даруйд Байнансын гүүрээс хөрөнгөө байршуулах хаягыг үүсгэн өгөх ба, түүнд нь хөрөнгөө байршуулснаар, зохих дүнд токенжсон хувилбарыг нь авах юм. Гэхдээ, тэрхүү хаяг тодорхой хугацаанд л хүчин төгөлдөр байдаг тул, дараа ашиглах зорилгоор хадгалж авч болохгүй шүү! Тухайн хугацаанд нь багтаж хөрөнгөө илгээснээр, гүйлгээ амжилттай болсон даруйд түгжигдэж, битүүмжлэгдсэн хувилбар нь хэвлэгдэж, хэтэвчинд байрших болно. Анх удаа хэрэглэж бйагаа болон их хэмжээний дүнг илгээх гэж байгаа бол, эхлээд ямагт бага дүнгээр гүйлгээ хийж, бүх зүйл хэвийн ажиллаж байгаа эсэхийг шалгаж байгаарай. Эсвэл шууд Байнанс бирж дээрээс битүүмжлэгдсэн хөрөнгийг арилжин авч болно. Илүү дэлгэрэнгүй, жишээ зурагтай зааврыг оруулуулахыг хүсвэл доор, сэтгэгдэл бичиж үлдээх эсвэл бидэнтэй холбогдоорой.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!