Байнансруу орлого хийх заавар
Байнансруу, дансаар фиат валют, хэтэвчээс крипто валют татаж болдог. Ямар хөрөнгө байршуулах хүсэлтэй байгаагаас хамаарч, өөр өөр арга ашиглах тул, Deposit буюу хөрөнгө байршуулахдаа хаяг, сүлжээ, memo болон ID дугаарыг ямагт нягталж хэвших хэрэгтэй. Түүнчлэн хөрөнгийн төрлөөс хамаарч, байрших хугацаа харилцан адилгүй байдгыг анхаараарай.
Крипто валют байршуулах зааврыг ДАЛДЛАХ
Энэ зааварт, жишээ болгон Trust Wallet-ээс BNB татаж үзүүлье.
1. Байнанс бүртгэлрүүгээ (шинээр бүртгүүлэх бол, ЭНД дарж заавартай нь танилцаарай) нэвтэрч ороод Wallet буюу хэтэвчийн цэс дэх Fiat and Spot буюу фиат валют болон энгийн арилжааны хэтэвчрүүгээ ханд.
Deposit буюу орлого хийх товчийг дар.
Crypto самбарт ханд
Байршуулах хөрөнгийн төрлөө сонго. Жишээн дээр, BNB-г сонгох болно.
Хөрөнгө бүрт сүлжээний олон өөр сонголт байж болох тул, илгээж байгаа хэтэвч, сүлжээг харгалзаж үзэх хэрэгтэй. Жишээлбэл, BNB нь Binance Chain дээр BEP-2, BSC дээр BEP-20, Эфириум дээр ERC-20 хэлбэрээр хөгжүүлэгддэг тул, тэдгээр сүлжээ бүр дээр сонголт гарч ирнэ. Жишээний хувьд, Trust Wallet нь BEP-2 болон BEP-20 дэмжих учир, эдгээрийн 1-г ашиглахад ямар ч эрсдэлгүй байдаг. Энэ алхам нь, аливаа шилжүүлгийн хувьд, хамгийн их анхаарал хандуулж, няхуур хандах шаардлагатай үе байдаг бөгөөд, сүлжээ андуурч илгээсэн хөрөнгө бүрэн алдагдах аюултай байдгыг, эртхэн алдаанаасаа бус, анхааруулгаас сайтар ухаарч авах хэрэгтэй.
BNB-г байршуулахад хаягаас гадна, memo буюу бүртгэлийн дугаарыг заавал оруулах шаардлагатай байдаг.
Memo ямар хэрэгтэй байдаг вэ?
Байнанс дээр, BNB байршуулах хаяг, бүх хэрэглэгчдэд адил байдаг учир, хэрэглэгчдийг өөр хооронд ялгахын тулд, тус бүрт тусгай дугаарыг олгож, түүгээр нь таньж, орлогыг хэтэвчинд нь байршуулдаг.
Trust Wallet-ийн BNB дээр дарж ор.
Send буюу илгээх товч дээр товш.
Гарч ирэх талбаруудад харгалзах мэдээллийг нь оруул. Copy/Paste буюу хуулж/наах, эсвэл шивэх нь залхуутайн дээр, алдаа дагуулж болзошгүй тул, хялбар, хурдан, найдвартайгаар нь QR код уншуулж болно.
Хаяг болон бүртгэлийн дугаар, илгээх дүнгээ дахин хянаад, гүйлгээг баталгаажуул. Илгээх дарсны дараа, орлого баталгаажих хүртэл, хүлээх зуураа төлвийг нь сахихыг хүсвэл, Блокчэйн хөтөч ашиглаж болно. Мөн Байнанс дээрх, Transaction History буюу гүйлгээний түүх цэсээр хандаж, ирж айсуй орлогынхоо мэдээллийг харах бас боломжтой байдаг.
Фиат валют байршуулж, түүгээрээ крипто худалдаж авах зааврыг ХАРАХ
#CoinMarketCap
Байнанст хөрөнгө байршуулахад шимтгэл авдаг уу?
Огт шимтгэл авахгүй. Гэхдээ хэтэвчээс, крипто валютаар шилжүүлэг хийж байгаа үед, тухайн гүйлгээний хураамж суутгагдагыг мартаж болохгүй. Мөн, арилжааны биржээс шилжүүлж байгаа үед, Withdraw буюу зарлагын шимтгэлтэй байдаг шүү. Тэр нь бирж бүрд харилцан адилгүй байх тул, тухайн биржийнхээ веб дээрх, харгалзах цэс/хуудсаас нь дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.
KYC баталгаажсан болон баталгаажаагүй үед, байршуулж болох дээд болон доод хэмжээ хэдээр хязгаарлагддаг вэ?
KYC гүйцэтгээгүй буюу бүртгэлээ баталгаажуулаагүй хэрэглэгчдийн хувьд, орлого болон зарлагыг ихээр хязгаарласан байдаг. Бодит хязгаарын хэмжээ нь, улс бүрт харилцан адилгүй байх тул, өөрийн харъяаллын болон орон сууж байгаа нутагт харгалзах хязгаарын хэмжээг бүртгэлийн хуудсаасаа харж болно.
Хөрөнгө байршуулахад хэр уддаг вэ?
Крипто валютийн шилжүүлгийн хувьд, хангалттай тооны баталгаажуулалт авсны дараа, хэтэвчинд байрших боловч, сүлжээний ачааллаас хамаарч удаж болно. Гүйлгээний дугаараар нь хөөгөөд, Блокчэйн хөтчөөр, хичнээн баталгаажуулалттай явааг хянах болно. Харин фиат валютийн шилжүүлэг нь, орлого хийхээр сонгон ашигласан аргаас хамаарч, хэдэн цагаас, хэдэн өдөр хүлээгдэх боломжтой.
Орлогын хүсэлтийг цуцлаад байгаа нь ямар шалтгаантай вэ?
Засвар болон шинэчлэлтийн үед, орлого оруулах боломжыг түр хязгаарладаг. Мөн, дэмжигдэхгүй төрлийн фиат валютаар дансаа цэнэглэх гэж оролдсон бол, түүнийг тань ажлын 7 хоног буюу нийт 9 өдрийн хугацаанд буцаан илгээнэ. Крипто валютийн орлого байршихгүй байгаа тохиолдол нь ихэвчлэн, мэдээллээ буруу оруулснаас үүддэг тул, дахин оролдохдоо, анхаарлаа төвлөрүүлж, мэдээллийн үнэн бодит, бүрэн бүтэн байдлыг сайтар хяна. Байнанс дээр орлого оруулах боломжыг ойр ойрхон хааж, нээж байдаг тул, мэдээллийн цэс болон мэдэгдлийн самбарыг гарчиглаж байх хэрэгтэй.
Хөрөнгө амжилттай байршсан эсэхийг яаж мэдэх вэ?
Орлого орж ирэхгүй их удаж байвал, хэрэглэгчийн төвтэй нь холбогдож болно. Гэхдээ, фиат валютийн орлого олон хоног шаарддагыг анхаараарай. Хэрэв крипто валют татахдаа, memo буюу бүртгэлийн дугаар, tag буюу шошго, гүйлгээний ID дугааргүйгээр илгээснээс болоод, хөрөнгө тань дансанд тань орж ирэхгүй байгаа бол, өөртөө үйлчлэх мэдүүлгийг бөглөж, хөрөнгөө хэтэвчрүүгээ хүлээн авч болно. Үүний тулд, гүйлгээний дугаар, илгээгчийн хаяг зэрэг мэдээллийг үнэн зөв, алдаагүй оруулахад л хангалттай. Гэхдээ, энэ үйлчилгээг авахын тулд, тухайн гүйлгээ хангалттай удаа баталгаажсан байх шаардлагатай байдаг.
Хэрэв гүйлгээний дугаар баталгаажаагүй байвал, сүлжээний ачаалал хэтэрсэн байна гэж ойлгоод, баталгаажтал хүлээх хэрэгтэй. Блокчэйнээсээ хамаарч өөр өөр тооны баталгаажуулалт шаардагдах учир, Блокчэйн хөтчөөр хянах нь хамгийн оновчтой шийдвэр байх болов уу.
Татсан хөрөнгө маань орж ирэхгүй удаад байвал яах вэ?
Крипто валютийн орлого, хангалттай тоонд баталгаажсан даруйд, хөрөнгө тань Fiat and Spot гэсэн хэтэвчинд орж ирэх бөгөөд, илүү дэлгэрүүлж шалгахыг хүсвэл Wallet > Overview > Transaction History замаар орж үзэх боломжтой.
Фиат валютийн орлого мөн адил, шилжиж орж ирмэгцээ, Fiat and Spot гэсэн хэтэвчинд байршсан байх болно.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation