Wrapped Token гэж юу вэ?
1 криптогийн үнэ цэнтэй аргамжигдсан, өөр 1 криптог битүүмжлэгдсэн токен гэж хэлж болно. Битүүмжлэгдсэн хэмээн нэрлэх болсон шалтгаан нь, анхны оруулсан хөрөнгийг Блокчэйн дээрх токен болгон хөрвүүлэхдээ, түүнийг тусгай авдранд хийж түгжээд, адил үнэлгээтэй, нөгөө Блокчэйний хөрөнгийг хэвлэн өгдөгтэй хамааралтай байдаг.
Битүүмжлэгдсэн токен нь, өөрөөр бол ямарваа 1 крипто валютийн токенжуулсан хувилбар юм. Ийм байдлаар гаргаж авсан токенийг, эргүүлэн тушааснаар битүүмжлэгдсэн хөрөнгөө сэргээн авах боломжтой байдаг ба ихэнх тохиолдолд тухайн Блокчэйнд дэмжигдэхгүй хөрөнгийг ингэж битүүмжилдэг. Энэ төрлийн токенуудыг тогтвортой зоостой төстэй гэж ойлгож болох ч, ханш нь фиат валюттай бус өөр Блокчэйн дээрх крипто валюттай уягдсан байна. Битүүмжилснээр, тухайн хөрөнгө Блокчэйн дамнан хэрэглэгдэх боломж бүрддэг давуу талтай. Түүнчлэн, заавал өөрөө битүүмжлэх шаардлага байхгүй, хэдийн битүүмжлэгдсэн токенийг худалдаж авч, ашиглах эсвэл арилжаалж болдог. Жишээлбэл, Байнанс дээр WBTC/BTC гэх мэт хослол бий.
Битүүмжлэгдсэн токен яаж ажилладаг вэ?
Ажиллах зарчмыг, Биткойн дээр тайлбарласан нийтлэлийг ЭНД-ээс уншиж болно.Битүүмжлэгдсэн токен ихэвчлэн түүнд харгалзах хөрөнгийг нь хадгалж байх 3-дагч талыг шаардах бөгөөд, тэр нь зуучлагч, MultiSig хэтэвч, DAO, ухаалаг гэрээ зэрэг хэлбэртэй байж болно. Зарим хүмүүс USDT-ийг битүүмжлэгдсэн токений жишээгээр нэрлээд байдаг ч, тэр нь оновчтой жишээ болж чадахгүй гэдгийг ойлгодоггүй. Тодруулбал, USDT 1 бүрт, $1 USD дэвсгэртийг хадгалдаггүй, нийт хэмжээнд нь харгалзсан дүнг л хадгалдаг тул энэ тодорхойлолтонд нийцэхгүй гэсэн үг.
Эфириум дээрх битүүмжлэгдсэн токен
Эфириум дээр, бусад Блокчэйн дээр хөгжүүлэгдсэн зоос болон токенийг битүүмжилснээр тэр нь, ERC-20 төрлийн токен болон хөрвөж, уг жишигтээ нийцсэн үйлчилгээнд ашиглагдах боломж бүрдэнэ. Гэхдээ, мэдээж энэ үйлдэл нь сүлжээ ашигласны шимтгэл буюу хийн төлбөрийг шаардах нь ойлгомжтой.
BSC дээрх битүүмжлэгдсэн токен
Эфириумийн адилаар Биткойн болон өөр бусад олон төрлийн хөрөнгөө, BSC дээр токенжуулах буюу BEP-20 жишигт нийцүүлж болно. Тэрхүү үйлдлийг Binance Bridge буюу Байнансын гүүрээр гүйцэлдүүлэх боломжтой байдаг. Ингэж хөрвүүлснээр, түүнийгээ тариалангийн аж ахуй зэрэг олон олон шинэлэг, сонирхолтой, өгөөжтэй төслүүдэд оруулан, баяжуулах боломжыг олж авах боломжтой. Ийн хөрвүүлэх болон ашиглах нь, Эфириумийн адилаар хийн төлбөр шаардах хэдий ч, BSC нь бусад Блокчэйнүүдээс харьцангуй бага төлбөртэй байдгаараа онцлог.
#CoinMarketCap
Давуу тал
Өөр Блокчэйний хөрөнгийг ашиглах боломжыг олгохоос гадна, CEX болон DEX-ийн алин дээр ч хөрвөх чадварыг баяжуулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой байдаг. Гэхдээ хамгийн гол давуу тал нь, Биткойн зэрэг шимтгэл өндөр, удаан хүлээгддэг хөрөнгийг хямд, хурдан шилжүүлэх таатай нөхцлийг бүрдүүлж өгдөг явдал юм.
Дутагдалтай тал
Ихэнх тохиолдолд, хөрөнгийг хадгалж буй 3-дагч талд итгэх итгэлцлээс шалтгаалан хэрэглэхээс татгалзах байдал үүсч байдаг. Гэхдээ итгэлцэл шаардахгүй, төвлөрсөн бус ийм хариуцагчийг хөгжүүлж буй үйлчилгээ сүүлийн үед идэвхтэй хөгжүүлэгдэж байна. Эдгээрээс гадна, ачааллаас шалтгаалсан хийн ханшийн өсөлт, халтиргаа тохиолдох боломжтойг мартаж болохгүй.
Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!
Баярлалаа!
Join the conversation