Yield Farming гэж юу вэ?

Өөрт байгаа криптогоо өсгөж үржүүлэх, өргөн хэрэглэгдэж буй аргуудын 1 нь, Yield Farming буюу тариалангийн аж ахуй эрхлэх явдал юм. Уг арга нь, ухаалаг гэрээг ашиглан, өөрийн хөрөнгийг бусдад зээлдүүлэх, түүнээсээ шимтгэл хүртэх зарчмаар ажиллана.

Ийм хэлбэрээр ашиг олох, түүнийгээ боломжит дээд хэмжээнд хүргэхийн тулд аж ахуй эрхлэгчид хөрөнгөө өөр өөр зээлийн marketplace буюу захруу, олон дахин шилжүүлж байдаг ба, өөрсдийн олсон хамгийн ашигтай төлөвлөгөө, арга барилаа бусдаас чандлан нууцлахыг хичээдэг. Түүнийг нь хэдий олон хүн мэднэ, төдий чинээгээр үр дүн нь багасах учраас тэр. Ургацын аж ахуйг, DeFi ертөнцийн ширүүн тулааны талбар гэж үздэг бөгөөд, энд хүн бүр хамгийн чанартай, их ургацыг хураахаар 1, нөгөөгөөсөө өрсөж байдаг гэж ойлгож болно. Уг нийтлэлээрээ дараах сэдвүүдийг хөндөх болно. Үүнд:


Танилцуулга

DeFi бол, Блокчэйн технологид шинэ санал, санаачлагыг нэвтрүүлж буй гол талбар билээ. Тэрхүү талбарт тодоор гэрэлтэн мандаж буй онцлох бүтээлүүдийн 1 нь, ургацын аж ахуй юм. Ирээдүйд HODL хийх арга замыг үндсээр нь өөрчилж чадах энэ шийдэл, Эфириум дээрх хөрөнгийн сангаа ашиглан тогтмол орлогожих боломжыг бүх нийтэд олгож байдаг.

Ургацын аж ахуйг, өөрөөр хөрвөх чадварын олборлолт гэж нэрлэх нь бий. Хөрөнгөө түгжүүлээд, түүнээсээ хүүгийн ашиг хүртэх зарчмаар ажиллах тул, ийн нэрлэхэд буруудах зүйлгүй. Тэр ч бүү хэл, үүнийг гадаслалтай эн зэрэгцэхүйц гаргалгаа болсон гэж тодорхойлж болдог. Гэвч, үүний цаана асар нарийн төвөгтэй тогтолцоо бүрдэн, ажиллаж байдаг. Ургацын аж ахуйг ихэвчлэн Эфириум дээрх, ERC-20 токенууд дээр гүйцэтгэж, урамшуулалд нь мөн адил ERC-20 токен хүртэх боломжтой байдаг боловч, энэ байдал алсдаа өөрчлөгдөх магадлал туйлын өндөр байгаа. Эфириумийн ачаалал хэт ихэссэн, түүнээс илүү Блокчэйнүүд хурдацтай хөгжиж байгаа зэргээс гадна, Cross-chain Bridge буюу хэлхээ дамнасан гүүрүүд сүүлийн үед ихээр хөгжүүлэгдэж байна. Энэ нь, ухаалаг гэрээ дэмждэг бусад Блокчэйн дээр ч чөлөөтэй ажиллах нөхцөл бүрдэх боломжыг бүрдүүлэх юм. Ургац хураагчид, хамгийн өндөр өгөөжтэй журмыг хайж, хөрөнгөө нааш цааш ахин дахин шилжүүлэх бөгөөд, түүний ачаар DeFi-ийн платформууд ихээхэн хөрөнгийг татаж, тэр хэмжээгээрээ шинэлэг чанар, боломжуудыг хурдацтайгаар хөгжүүлэн нийлүүлж байна. CEX-ийн адилаар, хөрвөх чадвар өсөхийн хэрээр, улам их хөрвөх чадварыг татан төвлөрүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Огцом цэцэглэхэд нь юу ингэж хүчтэй нөлөөлөв?

Гэнэтийн өсөлтийн гол шалтгаанаар, Compound Finance-ийн экосистемийн засаглалын эрх бүхий, уугуул токен болох COMP-г нэрлэж болно. Хөрвөх чадварыг бий болгох, нэмэгдүүлэхэд гар бие оролцсон хэрэглэгчдэд, уг төвлөрсөн бус системийн ирээдүйг шийдэж чадах эрх бүхий хөрөнгөөр "цалинжих" боломжыг санал болгосон нь, олны анхаарлыг ихээр татаж чадсан, шинэлэг бөгөөд ухаалаг зохицуулалт болсон. Хэдийгээр COMP-н энэ зохицуулалт яг ч ургац хураалт байгаагүй боловч, ургацын аж ахуйг олонд таниулахад маш үнэтэй хувь нэмэр болж чадсан гэж үздэг. Тэдний энэ аргыг, олон олон DeFi төслүүд өвлөн авснаар, өдгөө Yield Farming гэх энэ ойлголт хамгийн чухал сэдвүүдийн 1 болон танигдаад байна.

Ажиллах зарчим нь юу вэ?

Ургацын аж ахуй нь, AMM-тэй тун төстэй зарчмаар ажилладаг буюу liquidity providers (LP) буюу хөрвөх чадвар нийлүүлэгчид болон liquidity pool буюу хөрвүүлэлтийн сан зэрэг ойлголтуудтай шууд холбогдоно. LP нар, хөрвүүлэлтийн санд хөрөнгөө байршуулах бөгөөд, тэрхүү сангаас зээл, түрээс, арилжаа/солилцоо зэрэг хэлбэрээр захруу нийлүүлэгдэнэ. Хэрэглэгчид нь тэрхүү захдаа үйлчилгээний төлбөр (шимтгэл) хураамжыг тушаах бөгөөд, тэр нь LP нарт, харгалзах хувь хэмжээгээр хуваарилагддаг. AMM ч бас яг ийм хэлбэрээр ажиллах боловч, эдгээр технологийн хувьд нэвтрүүлэлтийн том ялгаа бий. Ургацын аж ахуй нь харьцангуй шинэ учир, хангалттай боловсроогүй хэдий ч, хамаагүй илүү хүчирхэг, үр дүн өндөртэй байх боломжтой. Шимтгэлээс гадна, бирж дээр нээлттэй арилжаалагддаггүй, багахан хэмжээтэй, эсвэл харгалзах сандаа л хөрвүүлэлтийг бий болгодог токенийг олж авах зэрэг сонирхолтой санхүүгийн хэрэгслүүдийг сэдэж, нэвтрүүлсэн байхтай таарч болно. Түгээлт, нийлүүлэлт нь бүхэлдээ өөрийн гэсэн өвөрмөц протоколд тулгуурладаг бөгөөд хэдий хэмжээний хөрвөх чадварыг бий болгоно, мөн хэмжээний өгөөж хүртэнэ гэж ойлгож болно.

Цаанаас нь тэгж шаардаж, тохируулаагүй ч, ихэнхдээ сангуудад хөрөнгийг тогтвортой ханштай зоостой хослуулан байршуулсан байх бөгөөд, DeFi-д хамгийн өргөн хэрэглэгддэг нь, DAI, USDT, USDC, BUSD зэрэг крипто валютууд байдаг. Зарим журмууд бүр, хэрэглэгчийн байршуулсан хөрөнгөнд дүйх үнэлгээтэй, өөрийн нэрийн токенийг хэвлэж олгох нь ч бий. Жишээлбэл, Compound Finance-рүү DAI байршуулвал, Compound DAI (cDAI), ETH байршуулвал Compound ETH (cETH) олгоно.

Түгжигдсэн нийт дүн гэж юу вэ?

DeFi дэх ургацын аж ахуйн төлөв байдал, хөгжил цэцэглэлт, найдвартай болон аюулгүй байдлыг, Total Value Locked (TVL) буюу түгжигдсэн нийт дүн гэнэ. Энэ хэмжүүр нь, DeFi зах зээл дээр нь хэр их хөрөнгө түгжигдсэн байгааг илтгэнэ. Үүний тусламжтайгаар мөн, тухайн төслийг нийт DeFi орон зайд хэр амжилттай явааг хэмжиж болох бөгөөд, хандах хамгийн хялбар зам нь, DeFi Pulse зэрэг веб байдаг. Зарчмын хувьд, аль их хөрөнгө түгжигдсэн байгаа нь, илүү ашигтай эсвэл найдвартайд тооцогдож болох ба, ETH, USD, BTC зэрэг гол валютуудын хэмжээг харах нь зүйтэй байдаг.

Ашгийн тооцооллоо яаж хийх вэ?

Ихэнх тооцооллыг жилээр нь бодож гаргадаг ба ингэхдээ, Annual Percentage Rate (APR) буюу хүүгийн нэмэгдэлттэй жилийн хүү болон Annual Percentage Yield (APY) буюу жилийн хүү зэрэг хэмжигдэхүүнийг хэрэглэнэ. APR нь, хүүгээс хүү боддог бол, APY нь анхны оруулсан хөрөнгөөс л хүү тооцдогоороо ялгаатай. Гэвч, эдгээр нэр томъёог сольж ашигласан байх нь бий. Түүнчлэн, эдгээр тооцоолол нь, богино хугацааны хөрөнгө оруулалтын үед нарийн тооцолоход төвөгтэй байдаг учир, анхны тооцсоноос өөр үр дүнд хүргэх боломжтой. Ялангуяа, анхандаа өндөр өгөөж өгч байсан тариалангын аж ахуй, хэт олон хэрэглэгчид овоорсны улмаас ашиг өгөх чадвараа алдаж болдог. Мөн, APR болон APY зэрэг уламжлалт санхүүгийн системийн хэмжүүрүүд нь DeFi-д бүрэн нийцэхгүй байгаа учир, үүнд тохирсон өөрийн гэсэн хэмжүүрийг зохиох хэрэгцээ тулгараад байгаа. Тиймээс, эдгээрийн оронд, 7 болон 1 хоногоор тооцоолсон хэмжүүрийг ашиглавал илүү оновчтой байх болно.

Барьцааны хувь хэмжээ

Хөрөнгө зээлэх үед, барьцаа хөрөнгийг шаардах нь ойлгомжтой. Ямар журамд хөрөнгө оруулахаа судлах явцдаа, барьцааны хувь хэмжээг заавал шалгах хэрэгтэй байдаг. Барьцаанд үлдээсэн хөрөнгийн үнэлгээ зохих хэмжээнээс доош унасан үед, түүнийг нь бүрэн суутгаж, борлуулах эрсдэлтэй учраас тэр. Энэ нөхцөлд хөрөнгөө хамгаалж авч үлдэх 1 арга нь, барьцааны хэмжээгээ нэмэх явдал байдаг. Зах бүр өөр өөрийн хувь хэмжээг тогтоосон байх хэдий ч, бүгд overcollateralization буюу хэрэглэгчдийн хүссэнээс илүү барьцаа байршуулуулах сонирхолтой байдаг. Зах зээлийн хүчтэй уналтын үед алдагдлаа түүгээр бууруулж, зохицуулах учир тэгэх нь ч аргагүй биз. Жишээ болгож, сонгосон протокол тань, 200% барьцаа шаарддаг байлаа гэж үзье. Энэ нь, Таны байршуулсан $100 USD-ын үнэлгээтэй хөрөнгө тутамд, $50 USD-г зээлдүүлнэ гэсэн үг. Гэхдээ одоогоор ихэнх систем, 750% түүнээс дээш шаарддаг шүү.

Эрсдэл

Харахад энгийн мэт боловч, ашиг олоход ихээхэн хэцүү байдаг бөгөөд өндөр ашиг олохын тулд маш нарийн тооцоо, судалгаатай, санхүүгийн салбарт ахисан түвшний мэдлэгтэй байх шаардлагатай. Түүгээр ч зогсохгүй ургац хураалтаас хамгийн өндөр ашиг олж буй хүмүүс ихэвчлэн халимнууд байдаг. Юу хийж байгаагаа маш сайн ойлгоогүй бол, хөрөнгөө алдах эрсдэл ихтэй учир, анхлан суралцагч, сонирхогчдод халгаатай. Түүнээс гадна, бидний байнга анхааруулдаг 1 чухал зүйл бол ухаалаг гэрээнд алдаа, дутагдал их байх боломжтой, түүнийг нь ашигласан халдлага үйлдэгдэхийг үгүйсгэх аргагүй юм. Ялангуяа, DeFi-ийн журмуудыг төсөв багатай, цөөн хүнтэй баг хөгжүүлдэг нь энэ эрсдлийг улам бүр нэмэгдүүлдэг. Чинээлэг, том, хөндлөнгийн шалгалтаар тогтмол орж байдаг баг ч цөөнгүй алдаа гаргадаг нь тогтоогддож байдгыг мартаж болохгүй. Блокчэйний өөрчлөгдөшгүй байдал нь, ухаалаг гэрээтэй холбоотой алдааг засахад хүндрэлтэй байдлыг бий болгодог тул, түүнтэй харьцахдаа болгоомжтой байх хэрэгтэй.

Дээрхээс гадна, DeFi-ийн хамгийн том давуу тал нь, түүний хамгийн том сул тал болох боломжтой байдаг. Блокуудын хоорондын хэт чөлөөтэй харилцах чадвар нь, хэрэглүүрүүдийн хооронд ийм байдлыг бий болгож, улмаар 1 блок дээрх доголдол, нийт экосистемийг доргиож болох аюултай нөхцлийг бүрдүүлж болно. Тиймээс хөрөнгөө, хамгийн найдвартай гэж үзсэн протоколдоо л түгжих нь зүйтэй юм.


Талбарууд ба журмууд

Ургацын аж ахуйн төлөвлөгөө цагаар өөрчлөгдөж болохоос гадна, платформ бүр дээр харилцан адилгүй дүрэм, эрсдэл үйлчилж байдаг тул, энэ төрлийн аж ахуйд орохын өмнө, төвлөрсөн бус хөрвөх чадварын журмуудын талаар наад захын мэдлэгийг олж авсан байх хэрэгтэй. Тэгээд бас, зохих хэмжээнд эрсдлийн зохицуулалтыг гүйцэтгэвэл зохилтой. Сонирхуулах үүднээс, хамгийн сайн хөгжсөн, олонд танигдсан протоколуудыг доор товчхон танилцууллаа.


Уг нийтлэл болон манай БЛОГ танд таалагдсан бол манай Fb хуудас болон twitter хуудас дээр биднийг дагаарай!

Баярлалаа!